Цагдаагийн байгууллагад өчигдөр/2020.11.22/ өдрийн байдлаар нийт 594 гомдол, мэдээлэл ирсэн байна.
Нийт дуудлагын 269 нь зөрчлийнх бол,
- хулгайлах 4,
- гэр бүлийн хүчирхийллийн 38,
- гэмт хэргийн шинжтэй 20 дуудлага мэдээлэл ирсэн байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон ч 75 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 зөрчил гарчээ. Мөн гурван хүн гэмтэж, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрсан 43, оршин суугчдын аюулгүй байдлыг алдагдуулсан 50 дуудлага 102 дугаарт иржээ.
Түүнчлэн өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 107 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 81 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.
Мөн арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 13.55 цагийн орчим Архангай аймаг Ихтамир сум, Хөх нуур баг “Сүмт” гэх газар /сумын төвөөс баруун урагш 70 км/ шороон замд Toyota Landcruiser-80 маркийн Н жолоочтой автомашин хүч алдан ухарч явган зорчигч 36 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироожээ.
Холбоотой мэдээ