УИХ-ын чуулган байнгын хороод хуралдана

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулган байнгын хороод хуралдана

УИХ-ын чуулган байнгын хороод хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Баасан гаригт хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ. Орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор УИХ-ын чуулган, байнгын хороо, бүлгийн хуралдаанууд онлайнаар хуралдаж байгаа билээ. Хуваарийн дагуу өнөөдөр /2020.11.23/ УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдана.

Мөн ажлын хэсгүүдийн хуралдаанууд бий. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

Харин Мягмар гариг буюу маргааш  12.00 цагт Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах/, цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох /Засгийн газарт чиглэл өгөх Улсын Их Хурлын тогтоолын төсөл/ юм байна.  Үүний дараа Лхагва гаригт Төсвийн байнгын хорооны хуралдаан болно.

Хуралдаанаар хэлэлцэх асуудал:

УИХ-ын чуулганы хуралдаан Баасан гаригт хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж