УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Баасан гаригт хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ. Орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор УИХ-ын чуулган, байнгын хороо, бүлгийн хуралдаанууд онлайнаар хуралдаж байгаа билээ. Хуваарийн дагуу өнөөдөр /2020.11.23/ УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдана.
Мөн ажлын хэсгүүдийн хуралдаанууд бий. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.
Харин Мягмар гариг буюу маргааш 12.00 цагт Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах/, цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох /Засгийн газарт чиглэл өгөх Улсын Их Хурлын тогтоолын төсөл/ юм байна. Үүний дараа Лхагва гаригт Төсвийн байнгын хорооны хуралдаан болно.
Хуралдаанаар хэлэлцэх асуудал:
- "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Үндэсний аудитын газрын “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан” сонсох.
УИХ-ын чуулганы хуралдаан Баасан гаригт хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.
- "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар” тавьсан асуулгын хариу сонсох.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ