Цаг агаар: Зарим нутгаар 34 градус хүртэл хүйтэрнэ | News.MN

Цаг агаар: Зарим нутгаар 34 градус хүртэл хүйтэрнэ

Цаг агаар: Зарим нутгаар 34 градус хүртэл хүйтэрнэ

Цаг агаар: Зарим нутгаар 34 градус хүртэл хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас арваннэгдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд нийт нутгаар цас орж, хүйтрэхийг анхааруулж байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арваннэгдүгээр сарын 26-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи арваннэгдүгээр сарын 25, 26-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтрэхийг анхааруулж байна. Тиймээс иргэд, малчид цаг агаарын мэдээллээ сонсч, анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж