"Шведэд Монгол руу буцах хүсэлтэй 50 хүн маш хүнд нөхцөлд байна" | News.MN

"Шведэд Монгол руу буцах хүсэлтэй 50 хүн маш хүнд нөхцөлд байна"

COVID-19

"Шведэд Монгол руу буцах хүсэлтэй 50 хүн маш хүнд нөхцөлд байна"

"Шведэд Монгол руу буцах хүсэлтэй 50 хүн маш хүнд нөхцөлд байна"

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан. Гэвч гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу “МИАТ” ТӨХК-ийн бүх нислэг хойшлогдоод буй. Үүнтэй холбоотойгоор Швед улсад гацаж, хүнд байдалд орсон бага насны хүүхэдтэй нэгэн гэр бүл манай сайтад хандсан юм. Ингээд  Б.Тэмүүлэнгийн яриаг хүргэе.


-Сайн байна уу. Эхлээд өөрийгөө уншигчдад танилцуулаач. Швед улсад хэзээ очсон бэ?

-Намайг Б.Тэмүүлэн гэдэг. Швед улсын Стокгольм хотод зургаан жил ажиллаж, амьдарсан. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний гэрээний хугацаа дуусч, гэр бүлээрээ эх орон руугаа буцах хүсэлтэй байна. Бид энэ хүсэлтээ өнгөрсөн наймдугаар сард Элчин сайдын яаманд өгч, арваннэгдүгээр сарын 19-ний тусгай үүргийн нислэгт багтахаар болсон юм. Гэвч Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос дотоодод халдвар гарсны улмаас тусгай үүргийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, бид маш хүнд байдалд ороод байна.

-Одоо хаана байрлаж, яаж амьдарч байна вэ?     

-Гэр бүлээрээ танил айлд түр байрлаж байна. Миний хувьд арваннэгдүгээр сарын 19-нд Монгол руу буцна гээд ажлаасаа гарч, байраа хүлээлгэн өгсөн. Дамжин суух болон тусгай үүргийн онгоцны билетүүдээ бүгдийг захиалсан байсан. Тэгсэн чинь л Монгол Улс хилээ тодорхойгүй хугацаагаар хаачихлаа. Бид хоёр хүүхэдтэй. Том нь хоёр настай, бага нь таван сартай. Одоо манай гэр бүл дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байна.

-Та ямар ажил хийж байсан бэ? 

-Би “MAX burger” сүлжээ ресторанд ажиллаж байсан юм. Одоо надад ажиллах газар ч олдохгүй.

-Тусгай үүргийн онгоцны билет болон дамжин суух нислэгийн билет худалдан авахад хэчнээн төгрөг зарцуулсан бэ?

-Бид арваннэгдүгээр сарын 12-нд чартер нислэгийн билетээ худалдан авсан. Нэг хүний 2.8 сая төгрөг, 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй гэсэн хэрнээ хоёр настай охин маань бас нэг сая гаруй төгрөгөөр тасалбар авсан.

Зөвхөн Шведээс гэхэд Монгол руу явах шаардлагад тэнцсэн 50 хүн байгаа. Европын бусад 28 улсаас 200 хүн байгаа. Тэр дунд ахмад настай, архаг хууч өвчтэй, жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэдтэй гэр бүл олон байна. Зарим нь биднээс илүү хүнд байдалд өдөр хоногийг аргацааж байгаа.

-Танай гэр бүлийн хувьд Элчин сайдын яаманд хандаж үзсэн үү?

-Үзэлгүй яахав. Бид Элчин сайдын яамандаа хандахад “Бид материаллаг эд зүйлсээр тусалж чадахгүй. Засгийн газар, Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яаманд нөхцөл байдлыг уламжилж өгье. Бид Улсын онцгой комиссоос ямар шийдвэр гарахыг хүлээж байна” гэдэг хариултыг өгсөн. Хүчингүй болсон чартер нислэгийн билетийн талаар “МИАТ” компанитай холбогдож чадаагүй. Элчин сайдын яам руу ярихад “Та бүхэн тусгай үүргийн онгоцны билет авсан юм чинь дараагийн нислэгт орчих байх” гэж хэлсэн. Манай гэр бүл Франкфурт руу дамжихаар хатуу нөхцөлтэй билетийг 580 ам.доллараар худалдан авсан байсан. Тухайн үед бүх хүмүүс хатуу нөхцөлтэй онгоцны билет захиалсан. Уян хатан нөхцөлтэй билет авах бол нэмж хэдэн ам.доллар төлөх ёстой байсан.

Нутаг буцах хүсэлтэй хүмүүс мөнгө төгрөг муутай байсан учраас хатуу нөхцөлтэй билетийг авахаас өөр арга байгаагүй. Гэтэл хоёр, гурав хоногийн дараа Монгол Улс хилээ хааж, чартер нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр нь бид тийз захиалсан авиа компани руу ярьтал “Онгоцны тийзээ буцааж, хойшлуулах ч боломжгүй . Бид та бүхэнд туслах боломжгүй” гэсэн.

-Швед улсад цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ. Та бүхэн өөрсдийгөө хэрхэн Covid-19-ийн халдвараас сэргийлж байна вэ?

-Швед улсад өдөрт дунджаар 1000-2000 хүн Covid-19-өөр өвчилж байна. Одоо бараг халдвар авсан хүний тоо 300 мянгад хүрч байгаа. Монголчуудын хувьд энэ халдвараар өвчилсөн бол шууд үхнэ гэж буруу ойлгож байна. Ямар нэгэн хууч өвчтэй, дархлаа муутай эсвэл дархлаа нь бүрэн тогтоогүй бага насны хүүхдүүдэд хүндээр тусч байгаа. ДЭМБ-аас энэ өвчнийг 11 дэх төрлийн ханиад гээд зарлачихсан шүү дээ. Шведэд Covid-19-өөр зарим монгол хүн өвчилж, эдгэрч, зүгээр ажиллаж, амьдарч байгаа тохиолдол ч байна. Манай гэр бүл маскаа зүүж, гараа тогтмол ариутгаж байна. Олон нийтийн газраар явахгүй хүмүүсээс зайгаа барьж байна. Хоёр нялх хүүхэдтэй учраас өдөрт нэг удаа салхилуулдаг.

Санхүү мөнгөний хувьд сүүлчийн мөнгөө шавхаж, тусгай үүргийн онгоцны билетүүдээ худалдан авсан. Үүнд, хоёр хүний тусгаарлах байрны 21 хоногийн мөнгө, дамжин нисэх болон тусгай үүргийн онгоцны гурван хүний билет багтаж буй. Шведээс Франкфурт ороход 580 ам.доллараа шавхаж онгоцны билет худалдан авсан. Одоо бид яах учраа олохгүй байна.

-Танай гэр бүлийн зүгээс Улсын онцгой комисст хандаж юу гэж хэлэх вэ?

-Цар тахал эхлэхэд л дэлхийн улс орнууд гадаадаас иргэдээ татаад авчихсан. Гэтэл Монгол Улс маш хойрго хандаж байна. Улсын онцгой комиссоос өнгөрсөн нэгдүгээр сараас хойш гадаадаас иргэдээ татан авч ирсэн гэж ярьж байгаа. Гэтэл тэр хүмүүсийг төр засгаар бүх зардлыг нь даагаад авч ирсэн зүйл нэг ч байхгүй. Бүгд хүсэлтээ доод тал нь гурван сар, бүтэн жил өгч хүлээсэн хүмүүс бүх зардлаа өөрөө гаргаж, тийзний 2-3 сая төгрөг, тусгаарлах байрын мөнгөө төлж байгаа. Европод байгаа улсуудаас хамгийн их монголчууд амьдардаг орон бол Швед. Энд албан бус тоогоор 15-18 мянган монгол хүн амьдардаг гэх мэдээлэл бий. Бидний зүгээс “Эрх мэдэлтэй хүмүүсээс тусгай үүргийн нислэгээ хурдан явуулж өгөөч” гэж хүсмээр байна. Энд 250 хүн маш хүнд байдалд байна.

Арваннэгдүгээр сарын 18-нд 118 хүнтэй тусгай үүргийн онгоц ирээд буцахдаа иргэдээ авч явалгүй, ачаа тээш авч явсан. Албан бус мэдээллээр олон улсын "Улаан загалмай" байгууллагад хандсан цөөн тооны иргэдийг авч явсан гэж хүмүүс ярилцаж байна. Өнөөдөр монгол хүний амь нас ачаа бараанаас үнэ цэнэгүй болсонд харамсч байна.

А.СҮРЭН      

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баяраа 2020-11-23 86.49.254.128

Нислэгээ үйлдэж хүмүүсээ аваачээ. Арай сүржин юмаа. Монголоос гарах хүмүүсээ гаргаад, авах хүнээ аваачээ. Тэрнээс гадна хорио цээр нь 21 хоног бдаг дэлхийд манайхаас өөр улс гүрэн бна уу. Яагаад ийм юм бэ. Эрх мэдэлтнүүдийн буудал, амралтын газруудыг харийн нутагт зовон бж олсон хэдэн төгрөгөөрөө зөндөө л тэтгэлээ болоогүй юмуу.

Avatar

Зочин 2020-11-23 202.131.225.197

6 jil ajillasan yum baina 6 sar naana ideed hevtchihee ho. mungu tsugluulj chadaagui tansaglaad duussan bol archaaguin shinj, er hun ger buliin naidvartai ar tal alsiin haraatai baih yostoi yum zaluu. ternees cham shig gonginood suudaggui

Avatar

Зочин 2020-11-23 83.251.248.219

Chi yugaa meddeg yum be!!! Iim baga nasnii 2 huuhedtei bol ehner n ajil hj chadahgui. Nuhur gantsaaraa ajil hsen chen tsalin n bairnii turees sariin bilet, hunsend yvaad l duusna. Gerees gants hun ajillaj bhad mungu huraah ymarch bolomj bhgui. Sweded urtug undur!!!

Avatar

Зочин 2020-11-23 86.49.254.128

Зургаан жил ажилласан гэхээр л шуудай шуудайгаар мөнгөтэй бх уу.

Avatar

Зочин 2020-11-23 58.123.56.14

Хувьчлалыг шударга бус хийснээс болж олон хүн гадаадад гарсан . Хуцаад байвал очоод бүгдийг чинь алаад уб ын барилга байшинг булаагаад авчихя

Avatar

Unshigch 2020-11-23 202.9.40.129

Yag unendee bol niisleliin bolomjtoi bolovsroltoi soyoltoi barag buh ailiin huuhduud baruun ruu amerik ruu yavsandaa orond ni huduunuus buun buunuuree irj hot hul tolgoi ni medegdehgui bolson hotiin gudmaar yavahad huduunii humuus duuren hotiin geh hugshid l baih shivde. Uls medeed avchrah baihaa nuhtsul baidal tohiroo ni bolj uguhgui baigaa baih teseed jaahan huleegeerei huuhduud mini.

Avatar

Зочин 2020-11-23 202.9.40.179

Европт бол амьдрахад хэцүү л дэ ! Европчуудын ихэмсэг дээрэнгүй зан азиуд буюу шар арьстанууд бидэнд хэцүү ! Шведэд бол манайхан олуулаа бдг юм чинь арга нь олдох байлгүй дэ ! Бага насны хүүхэдтэй архаг хуучтай хөгшин настай улс л хэцүү бга бх ! Харин эсрэгээрээ Солонгосоос наашаа ирэх хүсэлтээ өгсөн 4000 мянган хүнийг л ойлгохгүй бгамда ! Тэнд ажлын байр элбэг,мөнгө хураах боломж хавьгүй илүү шүү дэ ! Яагаад наашаа ирэх гээд бгаг ойлгохгүй бн да !

Avatar

Зочин 2020-11-23 66.181.161.89

Авгай н гэж нэг жингэр монголд захиралийнхаа боовийг хөхдөг яаагийй байсийн арчаагүй 2 писду

Avatar

Зочин 2020-11-23 178.199.178.137

"Хүн бай" аянд нэгдээрэй. Хэн нэгэнд, аливаад хандах хандлага чинь эерэг болж бүдүүлэг зан чинь бага ч болов өөрчлөгдөх биз ээ.

Avatar

Зочин 2020-11-23 66.181.161.89

Куцаж бай чи мөнгө шүтээд монголоо хаяж яваа биздээ наанаа сайхан жарга бандиаа

Avatar

Ок 2020-11-23 202.126.89.209

Гадаада ажиллаж олсон мөнгөөрөө зардлаа төлөөрэй. Тэнэж явсан зардлыг бидний татварын мөнгөөр төлүүлнэ гэвэл бид зөвшөөрөхгүй.
Чиний ажил амьдрал чиний асуудал. Энд бгаа 3 сая хүнээ аврах гэж ядаж байнө шүү дээ.

Avatar

Зочин 2020-11-23 192.82.75.249

Чиний мэдлэгийг анзаарахад чи хэзээ ч татвар төлөхөөр иргэн биш байна төлж байгаачгүй байх. Гадаадад байгаа энэ хар ажил хийж амьжиргаагаа залгуулдаг иргэдийн хүчээр олсон мөнгө өдий хүртэл энэ улсын төсвийн хэдэн жаахан цалингаа тавьж байсныг мартах учиргүй …

Avatar

Иргэн 2020-11-23 124.60.114.164

Гадаадаад байгаа иргэдээ муулаад байгаа хүн хогоо монголд дотроо короногоо алдчихаад байхад чи гадаадад байгаа хүмүүсийг муулаад яахав.тэд чинь коронотой 1 жил цуг амьдраад өөрийгөө хамгаалаад эрүүл ирж байгаа хүмүүс.

Avatar

z 2020-11-23 202.9.46.172

nutgaaa hyj ywsan lalaruuud vhsendeee buruutang haigaaaw ter oorsdiiin mongoooroool ir mongol

Avatar

Зочин 2020-11-23 192.82.75.249

Чи М.А.Л байсан бол илүү их эх орондоо хэрэгтэй байсан байхдаа. Гадаадад амьдарч байгаа Монголчууд өөрсдийгөө болгоод дээрээс нь эх оронруугаа хичнээн их валют оруулж ирдэг билээ. Харин энд байгаа хэдэн архичин эсвэл интернийн тролл чам шиг юмнууд улсаасаа халамж нэхэж хуцалдахаас өөр юу гийгүүлдэг юм. Чиний тэр халамжийн чинь мөнгөний эх үүсвэр чинь одоо хэцүүдээд эх оронруугаа тэмүүлж байхад чи улсынхаа төсвөөс 1саяийг шаардаад орондоо хэвтэж байгаа биз дээ

Avatar

Mal 2020-11-23 66.181.171.29

Chi uuruu mal bol! Fizda yhsenee hiij mungu huuj zolbon tenesiin,neg l ih hyamsgar soel tsarailsan yumnuud ireed l baahan yum nehej shaardana,tender jorlon ugaaj bsanaa medehgyo! Mungu sain huuguud bai tegvel ingedwg yum

Avatar

Зочин 2020-11-23 202.126.89.211

Чи бол мөнгө хийж ч мэдэхгүй гуйлгачин биздээ. Мал байсан бол хамгийн түрүүнд хүчит шонхор руу ачуулж улс орондоо хэрэг болмор туучий вэ чи

Avatar

Эмгэн 2020-11-23 49.0.212.165

Хүчит шонхор биш, эхлээд эмээлт рүү аваачиж өгөх ёстой, тэнд нь нядлаад цувдайг нь жалганд хаяна

0 0
Avatar

Зочин 2020-11-23 124.158.86.193

ШВЭД ЧИНЬ ДИВААЖИНГИЙН ОРОН ШҮҮ ДЭЭ, МОНГОЛООР ЯАДЫН НААНАА БАЙЖ БАЙ

Avatar

Зочин 2020-11-23 192.82.75.32

Монгол ул сын элчин сайдын яамны байранд байрлах хэрэгтэй ш дээ.

Avatar

Зочин 2020-11-23 202.126.90.10

Монголын төр хулхидаад шаажээ л***р юм аа

Avatar

ЖДҮ эрхлэгч 2020-11-23 64.119.24.229

Гадаадад байгаа хүмүүсээс 1 тэрбум орчим амд ирдэг. Мөн мал , хувийн хэвшлийн 2000 орчим компанийн тусламжтайгаар Монголчууд амьдарч байгаа. Түүнээс биш Төр засаг маань харж үзээд Тэнгэрт гаргаад гийгүүлээд ажил олгоод сүйд болсон юм үнэн тааруухан. Өр тавьж байгаад битгийл х*******н хоол болгочоосой бодох юм.Ард түмнээ гэсэн ,ажилтай орлоготой болгоё үйлдвэр бария гэсэн ч идэж уух нь ихдээд түрүүн бйасан бүх ажилладаг юмаа устгачихсан:Одоо наад хүмүүсээ хурдан авчираа.

Avatar

Зочин 2020-11-23 202.21.108.35

50 хүний эрх ашиг чухал уу 3 сая хүний эрх ашиг чухал уу.дотооддоо алдчихаад байгаа үе шүү дээ

Avatar

иргзн 2020-11-23 202.179.27.138

Монгол муухай

Avatar

Яг үнэнийг хэлье 2020-11-23 66.181.161.58

Яг үнэнийг хэлэхэд арай жаахан аминдаа арчаатай нь гадагш гарч зовж зүдэрч, хатуу хөтүүг үзэж яваа юм шүү дээ, халамж горьдсон,эсбэл танил тал,хээл хахуулиар амар тайван амьдрагчид л гадагш явснаа буруутгадаг

Avatar

Зочин 2020-11-23 211.218.176.16

Монголчуудаа гэж. Гадаад явсныгаа атаархаж муулна, хотынхон нь хөдөөнийхнөө муулна, халх нь дөрвөдөө муулна, баяд нь казахаа муулна, дээрээс нь МАН АН гээд хуваагдаж биенээ дэвснэ…Тамын тогоо цаашах

Avatar

iregen 2020-11-23 192.82.68.216

800 jiliin umnu iim baisar odoo baisaar l baina ireedguid iimeree l bh baihdaa ene chini l mongol hun shdee haha

Avatar

Зочин 2020-11-23 66.181.161.74

Uursduu yavah nisleg ntree ert zahialahad yadgiin manai mongol uls covid haldvar anh garhad delhiin buh ulsruu nislegee yavuulsan uursdiinhuu archaagui bdlaa bitgii uls oronluu haldaah gd bai nad shwedesee guihgui yu guilgachidaa

Avatar

Зочин 2020-11-23 75.155.149.227

Covid gej heterhii surjigneed l Mongold tarhaagui baih ter ued ni hurdan shuurhai humuusee avalgui, bas neg business bolgood elchingeer damjuulan waiting list nertei bas neg hahuul avah eh uusver bolgoj tanil taluud ni iluu mongo elchind shiljuuleed semeerhen turuu;leed nishchdeg, jiriin humuus ni burtguulcheed 7-8 sar huleej baihad yu geed medehgui baij dongosood baigaa mal ve

Avatar

Зочин 2020-11-23 124.158.86.193

хэн чамд хүмүүсээ авна гэж хэлсийн өвчтэй, жирэмсэн гэсэн болохоос эрүүл хүмүүс авна гэж юу ч хэлээгүй шүү

Avatar

Зочин 2020-11-23 202.21.108.49

Өнөөх европчуудыг шүтэж монголчуудыгаа балиар заваанаар нь дуудаж муулдаг хүмүүс энэ хүмүүстээ туслаачээ.

Avatar

Өвгөн Балдан 2020-11-23 122.201.31.167

Эхнээсээ эх орноо голж харь орныг сонгосон бол одоо гоншигнох хэрэггүй. Эрсдлээ өөрсдийнхөө ухамсарт даатга.

Avatar

Зочин 2020-11-23 75.155.149.227

ataarhuu mal.

Avatar

Зочин 2020-11-23 202.126.90.19

хол очиж х**. гадаадад байгаа монголчуудынхаа явуулсан мөнгөөр олон айл айлын дайтай явж хүн амьдарч байгаа.төрийн албанаас гарвал чам мэтийн уснаас гарвал загас шиг болчих гээд байдаг арчаагүй бэртэгчин хувалзнууд л ингэж ярьж бичиж байгаа.

Avatar

Зочин 2020-11-23 124.158.86.193

би лав өөрөө мөнгө олдог шүү, бас төрийн албанд ажиллаж ч байгаагүй шүү, харин та мэт нь гадаадад жаргаад, гадаад хүнтэй суугаад, э****з хүүхэд гаргаад, монголоо муулаад, за тэгээд зовохоороо монгол улс авахгүй байна гэдэг дээ, авах албагүй, ирмээр байвал өөрсдөө ир, ёстой хэний төлөө амьдарч байгаа юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж