Баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох уу? | News.MN

Баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох уу?

Баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох уу?

Баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох уу?

Covid-19-ийн тархалтын мэдээлэлд дарагдсан нэг чухал асуудал бол баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглох эсэх тухай асуудал. Өнгөрсөн долоо хоногт /2020.11.18/ Засгийн газрын хуралдаанаас баруун гар талдаа жолооны хүрдтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай, өмнө нь осолд орж байсан, эвдрэлтэй тээврийн хэрэгслийг импортоор оруулахыг үе шаттай хориглох асуудлыг хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 5-ны өдөр зам, тээврийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, Зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллах үедээ "Баруун талдаа жолооны хүрдтэй, урд нь осолд орж байсан, эвдрэл гэмтэлтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн импортыг хоригло. Цаг хугацааг нарийн зааж өгөөд хоригло, хязгаарла. Хамгийн гол нь ард иргэдээ сайтар мэдээллээр хангаж, хориглох хугацааг зааж өг. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой ажил учраас зайлшгүй хийх хэрэгтэй байна" хэмээн хэлсэн билээ.

Энэ бүхэн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад багтсан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлахын урьтал ажил гэж хэлж болох аж.

Манай улс 1999 онд анх Авто тээврийн тухай хуультай болсон. Өнгөрсөн хугацаанд уг хуульд 19 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 онд УИХ-ын чуулганы хуралдаанаар тус хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн билээ.

Энэ удаад Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 23.7-д баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх асуудлыг дараах байдлаар тусгажээ. Үүнд:

23.7. Дараах авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно:

23.7.1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангаагүй;

23.7.2. баруун талдаа жолооны хүрдтэй авто тээврийн хэрэгсэл;

23.7.3. зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэлт хийгээгүй, албан татвар төлөөгүй;

23.7.4. тухайн авто тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт нь техникийн баримт бичгээс зөрсөн, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн.

Уг хуулийн төслийн үр нөлөөг үнэлсэн “Сивко консалтинг” хуулийн фирм үнэлгээнийхээ тайланд “Баруун талдаа жолооны хүрдтэй авто тээврийн хэрэгслийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг хориглох тухай төслийн зохицуулалтыг хэрэгжүүлэх хугацааг тусгайлан авч үзэх, автомашин импортлогчид болон бусад холбогдох этгээд, иргэдэд хохирол учруулахгүй байх боломжит хугацааг тооцоолох, эсхүл хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тусад нь боловсруулж уг зохицуулалтыг хэрэгжүүлэх хугацааг тусгах замаар шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

Авто тээврийн анхны хууль батлагдах үед 70 мянга хүрэхгүй тээврийн хэрэгсэлтэй байсан бол 2018 оны эцсийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 970.8 мянгад хүрчээ. Харин өнгөрсөн 2019 оны статистик мэдээллээр дээрх тоо 1049485 болж нэмэгдсэн байна.

Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчлийн тоо ч өссөн үзүүлэлттэй. Тухайлбал, сүүлийн таван жилийн дунджаас үзэхэд, жилд дунджаар 32 мянга гаруй осол гарч, 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1289 хүн гэмтэж, 558 хүн нас баржээ.

Олон жилийн турш маргаан дагуулсаар ирсэн энэ асуудлыг цэгцлэхийг зарим иргэд таатай хүлээн авч буй бол зарим нь хүчтэй эсэргүүцэж байна. Тухайлбал, “Замын хөдөлгөөний дүрэмдээ таарсан автомашин оруулж ирэх хэрэгтэй. Тиймээс баруун талдаа жолооны хүрдтэй машин оруулахыг хязгаарлах нь зүйтэй шүү. Замын хөдөлгөөний дүрэм маань зүүн гарын дүрэм шүү дээ” гэж хэлэх хүн олон байгаа юм. Харин зарим нь “Өнөөдөр Монгол Улсын замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн дийлэнх нь баруун талдаа жолооны хүрдтэй. Ийм тохиолдолд баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох нь буруу шийдвэр. 2020 оноос импортын хязгаарлалт тогтоох зэргээр аажмаар хэрэгжүүлэх ёстой”, “Бид өөрсдөө автомашин үйлдвэрлэдэггүй, тиймээс төрөл бүрийн хязгаарлалт тогтоох нь буруу”, “Зүүн талдаа жолооны хүрдтэй автомашин оруулж ирж худалдаалдаг хүмүүсийг далдуур дэмжиж байна” гэх мэтчилэн шүүмжилж байна. Гэвч энэ асуудал эрх баригчдын зүгээс эсэргүүцэлтэй тулгарахгүй батлагдана гэдгийг хэлэх хүмүүс байгаа юм.

2012 онд Э.Бат-Үүл Нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг хязгаарлах асуудлыг иргэдээсээ асууж байв. 2013 оны нэгдүгээр сард хоёр ч удаа гар утсаар санал асуулга явуулсан ч амжилт олоогүй. Эхнийх нь 2013 оны нэгдүгээр сарын 3-наас 5-нд явагдаж, 100 мянган иргэний гар утсанд мессэж хэлбэрээр санал асуулгад оролцох мессэж илгээсэн. Тэдний 18.8 хувь нь санал асуулгад оролцож, саналаа өгсөн 18 мянга гаруй иргэний 74.5 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг хязгаарлахыг “дэмжихгүй” хэмээн хариулсан байдаг.

ЗӨВХӨН ЗӨВ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ АВТОМАШИНУУД ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОНООР ОСОЛ, АВААР МЭДЭГДЭХҮЙЦ БУУРНА

Монгол Улсын хувьд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь автомашины жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг. Гэвч импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогүйгээс баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоо эрс нэмэгджээ. Албаныхны тодорхойлсноор, баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах үйлдэл хийх үед харагдах орчны талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг аж.

Тухайлбал, 2015 онд гарсан 41064 ослын 64.4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ.

2017 онд жолооны хүрдийг баруунаас зүүн тал руу шилжүүлэх тухай асуудал яригдаж байсан ч амжилт олоогүй намжсан билээ. Япон, Саудын Араб, Чили, Филиппин гэх мэт улсад баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг зүүн талдаа хүрдтэй болгон өөрчилдөг засварын газрууд байдаг аж. Жолооны хүрд шилжүүлэхэд жолоодох эд ангийн бүх механизм солигдохоос гадна автомашины салон болон хөл пидалууд солигдоно. Жолооны хүрдний байрлал солих засварын үйлчилгээний өртөг гадаадын улс орнуудад одоогоос гурван жилийн өмнө 1000-2000 ам.доллар (2.5-5 сая төгрөг) байжээ. Тансаг зэрэглэлийн автомашины жолооны хүрдний байрлалыг солиход үүнээс ч өндөр үнэтэй байсан нь тодорхой.

Эрх баригчид олон жилийн насжилттай автомашины импортод хязгаарлалт тавих нь агаарын бохирдлыг багасгах зорилготой хэмээн тайлбарлаж буй. Эрүүл ахуйн үүднээс зөв шийдвэр болохыг Улаанбаатарын агаарын бохирдлын 10 орчим хувийг автомашины яндангаас гарах утаа эзэлдэг гэсэн судалгааны дүн харуулжээ. “Баруун гарын дүрэмтэй бусад улсад баруун талдаа жолооны хүрдтэй автомашинаар богино хугацаанд замын хөдөлгөөнд оролцохдоо урд гэрэл дээр лент нааж, гялбалтыг багасгадаг. Харин жолооны хүрдийг хэн дуртай нь сольж, шилжүүлэх нь техникийн аюулгүй байдал талаасаа маш аюултай. Яваандаа Монгол Улсад зөв талдаа жолооны хүрдтэй автомашинууд хөдөлгөөнд оролцоод ирвэл маш сайн үр дүн авчирч, осол, аваар мэдэгдэхүйц буурна” хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.

Улаанбаатар хотын иргэн Б-гийн хувьд 20 гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашин жолоодсон ч алдаа, осол гаргаж байсан удаагүйгээ өгүүлэв. Тэрбээр “Асуудлын гол нь хүрдэндээ бус хүндээ байгаа юм. Хэрвээ замын хөдөлгөөнд оролцож буй иргэн дүрмээ ягштал биелүүлж чадвал элдэв аваарь осол гарахгүй, хүрдний байдлаас үл шалтгаалан иргэдэд амь нас, эд хөрөнгийн хохирол учруулахгүй байх боломжтой” хэмээн хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн нийт хүн амын 66 хувь нь баруун, 34 орчим хувь нь зүүн гар талын хөдөлгөөний дүрмийг баримталж, нийт авто замын уртын 72 орчим хувь нь баруун гар талын хөдөлгөөнөөр, үлдсэн 28 орчим хувь нь зүүн гар талын хөдөлгөөнөөр зохицуулагдаж байгаа аж.

Түүх сөхөхүй:

Анхны автомашинуудад жолоочийн суудал буюу жолооны хүрдийг автомашины гол дунд байрлуулж байжээ. Яваандаа зарим үйлдвэрлэгчид эсрэг талын хөдөлгөөнөөс сэрэмжлэх үүднээс жолоочийн суудлыг замын тэнхлэгт буюу хөдөлгөөний эсрэг урсгал талд аль болох ойр байрлуулж эхэлсэн аж. Харин нөгөө хэсэг нь замын хажуугийн барилга байгууламж, хайс хашлага, хажуугийн шуудуу гэх мэт саадаас сэрэмжлэх үүднээс эсрэг талд нь жолоочийн суудлыг байрлуулах болсон байна. Эцэст нь энэ хоёр хувилбараас эхнийх нь давамгайлжээ. Өөрөөр хэлбэл баруун гар талын хөдөлгөөнтэй улс оронд ашиглагдах автомашины жолоочийн суудал хөдөлгөөний эсрэг урсгал талд буюу автомашины зүүн гар талд, замын зүүн гар талын хөдөлгөөнтэй улс оронд ашиглагдах автомашины жолоочийн суудал мөн л хөдөлгөөний эсрэг урсгал талд буюу автомашины баруун гар талд байрлаж байхаар олон улсын хэмжээнд шидвэрлэсэн аж.

Гана улс 2013 онд 39 жилийн дараа замын хөдөлгөөний зүүн гарын дүрмээ халж, баруун гарын дүрмийг баримтлах болсон байна. Тус улс нь замын хөдөлгөөний зүүн гарын дүрэм үйлчилдэг Их Британи улсын колони байсан учраас авто замын хөдөлгөөний зүүн гарын дүрэм хэрэгжүүлж байжээ. Гэвч Гана улсад сүүлийн жилүүдэд Их Британиас импортлох баруун талдаа хүрдтэй автомашины тоо буурч, зүүн талдаа хүрдтэй, хямд үнэтэй автомашины импорт нэмэгдэж, хэрэглээ нь өссөнөөр замын хөдөлгөөний дүрэмдээ өөрчлөлт оруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

84 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2020-11-23 202.9.46.12

За одоо бүр короно буруу талдаа рультэй машинаас үүсчихвүү бараг. Дэлхий даяараа хэрэглэж байгаа машиныг одоо та нар зөв рультэй болгоод засчих юмуу. Наад дүрэм журмаа л олигтой боловсруулж сур. Замд чинь тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, уулзварууд гээд наад захын зөв зохицуулж байж техникийн хөдөлгөөнийг эхлүүлэх дүрэм байдаг юм бишүү. Үндэсний аюулгүй байдал чинь ард иргэдээ хамгаалах, байгалын баялагаа хамгаалхаас эхлэх болохоос хэдэн машинаас хамаарахгүй шүү. Замын хөдөлгөөний дүрэм, замба

Avatar

Зочин 2020-11-23 192.82.69.150

Аль талдаа рультэй нь олон бна тэр талыг нь зөвшөөрөөд хуульчлах хэрэгтэй . Түүнээс юун Үндэсний Аюулгүй Байдал . ҮАБ даа тэгж их санаа зовоод байгаа юм бол жолооны курсүүдээ чанаржуулаач . Худлаагаасаа ҮАБ ч гэх шиг сүржигнэж гэнэ

Avatar

Unshigch 2020-11-23 202.9.40.79

Buruu rulitei mashin manai ulsiin huuli duremd tohirohgui ni unen uchraas nemj oruulj irehee bolison ni deer baigaa hed ni heden jiliin daraa duusna. Barag buh ail buruu mashintai huulia deedleh ni zuv baih . Enend orosiin lada yamarch hamaagui heterhii tuilshirch bolohgui.

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2020-11-23 31.13.191.196

ЯПОН ЯЛАХГҮЙГЭЭ МЭДНЭЭ ТА НАР ШИГ МЭДРЭЛ МУУ ШАРХАДНЫХАН БИШ? МОНГОЛ БОЛОН ДЭЛХИЙН БҮХ ХУУЛЬ ЖУРАМД БАРУУН ЗҮҮН ГАРЫН ДҮРЭМТЭЙ МАШИН ХОЛИЛДОЖ ЯВАХ ЗААЛТ ОГТ БАХЙГҮЙ, УЛСЫН ХУУЛЬ ДҮРЭМД ОГТ БАХГҮЙ МАШИН АВСАНГҮЙ ГЭЖ ШҮҮХДЭХЭЭСЭЭ ИЧНЭ. ГАДААД ХАРИЛЦАА ГЭЖ ТУХАЙН УЛСЫН ХУЛЬ ДЗРМИЙГ ЗӨРЧ ГЭСЭН ҮГ БИШ ХАЯСАН ХОГ АВСАНГҮЙ ГЭЭД ШҮҮХД ӨГӨӨЛ ШҮҮХ НЬ АВ ГЭЖ ШИЙД ГАРГААЛ ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГЭЭ ЗОГСООГООЛ ТАРХИ ТОЛГОЙНЫХ ХЭМЖЭЭ ШАРХАДНХАН АЙМААР СЭТГЭНЭ ШҮҮ ХЭ ХЭ

Avatar

Зочин 2020-11-23 202.55.188.41

япон машиныг хуулиар хориглох нь ДХБайгууллагийн гишүүн манай улсын хувьд ашиггүй шүү . хэрвээ япончууд гадаад худалдааны тэгш бус байдал үүсгэсэн хэргээр Лондонгийн ОУын арбитрын шүүхэд өгвөл чөлөөт худалдааг боймолсон , шударга бус өрсөлдөөн үүсгэсэн хэргээр манай улс ялагдана. тэгээд ч ОУ ын түвшинд японы дэмжлэг , туслалцаагаа алдана . гадаад харилцаанд сөрөг нөлөөтэй

Avatar

Зочин 2020-11-23 64.53.213.82

solior zamiin hodolgoonii durem zov taldaa joloonii hurdtei mashind zoriulagdsan baigaa bitgii medehiirch soliorood bai buruu taldaa joloonii hurdtei mashin ashiglahiig zogsooh horigloh heregtei!

Avatar

Ц.Гочитский 2020-11-23 202.9.40.51

Нэг нь манайх зүүн гарын дүрэмтэй гээд аваад хаяжээ. Манайх баруун гарын дүрэмтэй шүү дээ.Бауун зүүнээ маргалдан булаацалдаж байж яаж ч зөв шийдвэрт хүрах вэ дээ,Бурхан минь.

Avatar

Зочин 2020-11-23 64.119.27.225

2021 оны 4"-р сарын 1-ний өдрөөс эхлэн буруу талдаа жолоодлоготой бүх төрлийн автомашиныг имдортоор улсын хилээр нэьрүүлэхийг хориглох, өнөөдөр хөдөлгөөнт оролцож байгаа зохих бүртгэл, даатгал, татвараа төлсөн буруу талдаа жолоодлоготой автомашиныг 2026 оны 12 -р сарын 31-ний өдөр хүртэл ашиглахыг зөвшөөрөх…… маш яаралтай хурдан энэ хуулийг гаргая.

Avatar

Иргэн 2020-11-23 122.201.24.223

Буруу жолоотой машины импортыг хориглох нь зөв! Одоо цаг нь болсон. Бид алийн болгон ингэж заваарсан замын хөдөлгөөнтэй байна гэж? Харин нэгэнт хүн худалдаж аваад эзэмшээд явж байгаа машиныг бол хөдөлгөөнд оролцохыг нь ер хааж боох хэрэггүй, жамаараа явсаар байгаад л дуусна. Манай машины наймаачид буруу жолоотой машиныг орлох өөр аятайхан сонголт гаргаад л ирнэ. ҮГҮЙ БОЛ замын хөдөлгөөнөө нөгөө тал уруу нь шилжүүлэх хэрэгтэй.

Avatar

иргэн 2020-11-23 202.9.46.207

Одо баруун талдаа рультэй машиныг зүүн талд нь шилжүүлэх боломжийг судалвал яасийн.

Avatar

hi 2020-11-23 66.181.161.25

оросоос орж ирж байгаа энэ ЛАДА л лобби хийгээд байгаа юм аа. Та нар анзаарсан бол цагдаа нарт баахан лада шахчихсан байгаа биз дээ одоо бүүр бүхэл бүтэн улсын хуулиар тоглож байгаад өөрсдөө монопол байдлаар хэдэн ямбий сэгээ шахах гэж байгаа.

Avatar

уугуул 2020-11-23 103.26.194.111

цэвэр бизнес..

Avatar

Зочин 2020-11-23 202.21.100.210

Монголын ард түмэн монголчуудад эдэлгээ чанар хангасан Япон машиныг У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-н засгийн газар хориглосон ч гэсэн дараагийн засгийн газар өөрчилнө гэдэгт итгэлтэй байна. Ард түмнээ сонсохгүй Засгийн газар нам хаашаа явах нь ойлгомжтой

Avatar

Зочин 2020-11-23 202.9.40.117

Япон машиныг эсэргүүцэж Солонгос машин оруулж ирэхийг санаархаж байсан Э.Бат-үүлийн хүсэл биелэх нь дээ. Хамгийн эвдрэлгүй бөх, эзнээ машин ухуулаад байдаггүй нь япон машин гэдэгтээ хэн ч маргахгүй. Маргаж байгаа хүмүүс бол Орос, солонгос машин унадаг нөхдүүд юм

Avatar

irgen 2020-11-23 64.119.22.135

2 л арга байна.
1. Баруун рультей машин хориглох
2. Баруун рультэй замын хөдөлгөөнд шилжиж, зүүн рультэйг хориглох
Өөр сонголт байхгүй ээ

Avatar

Зочин 2020-11-23 202.9.40.117

Ийм ажил хий гэж бид МАН-ыг сонгоогүй шүү. Хуулиндаа өрчлөлт оруулаад япон машиныг хүлээн зөвшөөр. Иргэд нь япон машин унах
нь Үндэсний аюулгүй байдалд ямар ч заналхийлэл учруулахгүй.

Avatar

Зочин 2020-11-23 64.53.213.82

b** tenegt muu!

Avatar

Зочин 2020-11-23 202.9.40.117

Хэрвээ МАН-ын засгийн газар япон машиныг ард түмэн нь унахыг эсэргүүцэж байгаа юм бол Орос, Хятад, Солонгос эздийнхээ даалгавараар ард түмний ашиг сонихлын эсрэг үйлдэл хийснмийх нь төлөө Засгийн газрыг огцруулах улмаар УИХ-ыг тараах асуудлыг хөндөж ярих болноо. Үйлдвэрлээд 10 жил болсон машиныг оруулж ирж болохгүй. Тэрнээс япон машиныг оруулж ирж болохгүй гэж байгаа нь хоёр улсын харилцаанд сэв суулгах болно. Манай улсыг хамгийн их ойлгож дэмжиж ирсэн улс бол Япон улс гэдгийг мартаж болохгүй

Avatar

Зочин 2020-11-23 64.53.213.82

japanii zov taldaa joloonii hurdtei mashin unahiig hen ch horiogui shuu!

Avatar

Зочин 2020-11-23 202.9.40.117

Хамгийн бөх, найдвартай, хямд машин бол Японд үйлдвэрлэсэн машинууд байдаг. Аль улсад үйлдвэрлэсэн ашин унах нь улс орны аюулгүй байдалд ямар ч нөлөөгүй юм. Гэтэл үүнийг худлаа улс төржүүлж байгаад өөрсдийнхөө бизнес ашгаа нэмэгдүүлэх санаа улс төрчдөд байна. Заавал ОХУ, БНСУ, БНХАУ болон ХБНГУ-д үйлдвэрлэсэн машиныг үнэтэй авах албагүй. Ард түмний амьдрал хэцүү байхад хямд Японы машин авч хэрэгцээгээ хангаж яагаад болохгүй байна вэ. Э.Бат-Үүл японд үйлдвэрлэсэн машиныг эсэргүүцэж байсан

Avatar

Зочин 2020-11-23 64.53.213.82

zob taldaa hurdtei mashin hodolgoond oroltsoh ni zuitei!

Avatar

зочин 2020-11-23 66.181.161.116

Ядуусыг машин унуулахгүй байх гэсэн дарга нар баячуудын л явуулага л дөө …. Осол аваар бол цэвэр жолоочын ур чадварын л асуудал …. Би нүдээ боогоод уралдсан ч нусакуудад гүйцэгдэхгүй шдээ …Хүрдний байрлал , баруун зүүн байтугай б*******ө байсан ч болно .

Avatar

Зочин 2020-11-23 202.179.27.63

yostoi zuv zuv

Avatar

Зочин 2020-11-23 59.153.115.202

энэ эсэргүүцээд байгаа хүмүүс бол японоос буруу рультэй хог зөөдөг хэдэн ченжүүд шууд хориглох хэрэгтэй. буруу хүрдтэй машн орон нутгийн замд гүйцэд түүрлэхэд маш хэцүү. 21 оноос импортыг нь хориглоод 30 оноос нийслэлд хөдөлгөөнд оруулахыг нь хориглоход хангалттай. одоо байгаагуудаа 10 жил талхих боломж олгоход хаваасаг.

Avatar

Зочин 2020-11-23 202.179.26.12

10 ЖИЛ БОЛ ХАНГАЛТТАЙ. ХОТЫНХОН ҮСРЭЭЛ 10 ЖИЛ УНАНА. БАРАГ 1-2 ЖИЛ УНААД ЗАРЧИХДАГ Ш ДЭЭ ХӨДӨӨНИЙХӨНД ЭСВЭЛ ДАРААГИЙН ХҮНДЭЭ. ИМПОРТ ДЭЭР БОЛ МЭДЭХ ЮМ АЛГА. ЯПОНООС АВАХАА БОЛИЛОО ГЭЭД ӨӨР УЛС СОЛОНГОС АНУ ЭНТРЭЭС МАШИН ЗӨӨХ БОЛОМЖ НЭЭЛТТЭЙ Л БАЙНА. ОЛОН ЖИЛ МАШИН ЗӨӨЛӨӨ. 100 МЯНГАН МАШИНТАЙ БАЙСАН УЛСЫГ 1 САЯ ГАРАН МАШИНТАЙ БОЛТОЛ САЯ МАШИН ЗӨӨЛӨӨ. ОДОО АМЬДРАЛ НЬ БОСОХ БОЛ БОССОН Ш ДЭЭ. ОДОО ЦАГ НЬ БОЛСООН БОЛСОН.

Avatar

Зочин 2020-11-23 202.179.26.12

БУРУУ РУЛЬТЭЙГ ХОРИГЛОЖ ЭХЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН Ч ГЭСЭН. НЭГ ЗҮЙЛ ДЭЭР УЧИР НЬ БАЙНА. ЯПОН ХУУЧИН МАШИН ГЭЭД БАЙГАА 5-7 ЖИЛТЭЙ ОРЖ ИРЖ БАЙГАА ИХЭНХИ МАШИНУУДЫН ЧАНАР ШИНЭ ОРОС СОЛОНГОС МАШИНЫ ЧАНАРТАЙ ИЖИЛ ГЭДЭГ БАС Ч ОРГҮЙ Ч ҮГ БИШ. ХУУЧИН Ч ГЭСЭН ЧАНАРТАЙ БАЙДАГ. ХОГ ГЭДЭГ ҮГ ЯГ ҮНЭНДЭЭ ЯПОН МАШИНД ТОХИРОХГҮЙ ҮГ. МАНАЙД ДОР ХАЯЖ 3-5 ЖИЛ ЯВЖ БАЙЖ Л ХОГ ГЭЖ ДУУДАГДАХ ХЭМЖЭЭНД ОЧИХООР ЧАНАРТАЙ САЙН ИРДЭГ. ОНОШИЛГООНД Ч ГЭСЭН УТАА НЬ АСУУДАЛГҮЙ ТЭНЦДЭГ. ОНОШИЛГООНЫХОН ХЭЛНЭ ДЭЭ ОРЖ ИРСЭН БИТГИЙ ХЭЛ МА

Avatar

Зочин 2020-11-23 59.153.115.202

Буруу хүрдтэй машиныг хориглох нь зөвөө. Төр засаг дүлгэнээд байлгүй эхний ээлжинд ойрын хуагцаанд буруу хүрдтэй машны импортыг хориглох хэрэгтэй. Боломжтой нэг нь зөв рультэй шинэ тэргээ авч унаг дундажууд зөв рультэй хуучин машин авч унаад аргаа олцгооно. бүр боломжгүй бол машин унах гээд байх шаардлагагүй. Харин нийтийн тээврийг нь нэмэгдүүлж сайжруулах хэрэгтэй.

Avatar

ЦОЛМОН 2020-11-23 115.84.115.121

№1 ОСОЛ -УБ-С ГАДАГШАА ГАРСАН МАШИН ӨМНӨХ МАШИНЫХАА УРД ГАРЧ ГҮЙЦЭХ ГЭХЭЭР БУРУУ РҮЛЬТЭЙ ЖОЛООЧД ӨМНӨӨС МАШИН ХАРАГДАХГҮЙ СӨРӨГ УРГАЛД БҮТЭН ОРЖ1 БОЛ МӨРГӨЛДӨӨД 1БОЛ ХАЖУУ ТИЙШЭЭ ОНХОЛДООД ҮХДЭГ БАРИМТ ЗАМЫН ХАЖУУГААР 1ЧУЛУУ ГЭРЧИЛДЭГ. ЗӨВ РҮЛЬТ БҮТЭН ЭСРЭГ УРСГАЛД ОРДОГГҮЙ БУЛТАС ГЭЭД ӨМНӨХ МАШИН ХАРАГДДАГ БУЦААД ОРЧИХДОГ №2 ОСОЛ УБ-С ГАРААД БУРУУ РҮЛЬТЭЙ ЖОЛООЧИЙН НҮДЭН ДЭЭР ГЭРЭЛ ГЯЛБААД ӨМНӨХ МАШИНАА МӨРГӨХ ЭСВЭЛ ЗАМЫН ХАЖУУРУУ НИСЭХ,№3 ШИНЭ СЭЛБЭГ НЬ БҮГД ЭРЭЭНД ХУУЧИН СЭЛБЭГ НЬ ХАЯСАНЫХ

Avatar

Зочин 2020-11-23 202.179.26.12

БАРУУН ЗҮҮНГҮЙ Л ГЯЛБУУЛДАГ ШД. СҮҮЛИЙН ҮЕИЙН ЛАНД ЗӨВ РУЛЬТЭЙ БАЙЛАА ГЭЭД БАГА ГЯЛБУУЛСАН ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ. ХАРИН Ч ЛЕД БОЛООД МАШ ТОД ХУРЦ БОЛСОН ТЭР ХЭРЭЭРЭЭ ГЯЛБАДАГ. ХОЛЫН ГЭРЭЛ ДЭЭР БОЛ ЯМАР Ч ЯЛГАА БАЙХГҮЙ БАРУУН ЗҮҮНИЙ. ЗӨВХӨН ОЙРЫН ГЭРЭЛ ДЭЭР БУЮУ ХЭДХЭН МЕТРИЙН ЗҮРҮҮ Л БАЙДАГ. ХОТ ДОТОР ЭСРЭГ УРСГАЛ ТУСГААРЛАЛТТАЙ БАЙДАГ БОЛОХООР ХОТЫН ХӨДӨЛГӨӨНД БАРУУН ЗҮҮНЭЭС БОЛООД ОСОЛ АВААР ИХСЭХ ТУХАЙ ЯРИХ НЬ ИЛҮҮЦ. ХӨДӨӨ АЙМАГ ХООРОНД БОЛ ХӨДӨЛГӨӨН ИХ ҮЕД БАРУУН ХҮРДТЭЙ ЖОЛООЧ МАШ БОЛГООМЖТОЙ ЯВАХ

Avatar

Зочин 2020-11-23 202.179.26.12

ЁСТОЙ. БУРУУ РУЛЬ ЭНЭ ҮЕД ЭРСДЭЛ ӨНДӨР БОЛДОГ НЬ ҮНЭН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЁСТОЙ. БУСАД ЗӨВ РУЛЬТЭЙ ТЭРЭГНҮҮДИЙНХЭЭ ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ҮЙЛДЭЛД Ч ХҮНДРЭЛ УЧРУУЛААД ЭХЭЛДЭГ. ГЭХДЭЭ ЭНЭ ОЛОН БУРУУ РУЛЬТЭЙ МАШИН ЖИЛДЭЭ ГАНЦ УДАА Л ХӨДӨӨ НАР САЛХИНД ГАРДАГ. ГАНЦ УДАА ЯВАХДАА БОЛГООМЖТОЙ ЗӨВ ЦАГАА ОЛООД ЯВЧУУЛ ЗҮГЭЭР. ЗА ТЭГЭЭД ЗҮҮН ХҮРДТЭЙ МАШИН ГЭХЭЭР МАНАЙХНЫ ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРТ СОЛОНГОС ТЭРЭГ Л СОНГОЛТГҮЙ ОРЖ ИРНЭ. СОНАТА БОЛ ТИЙМ Ч МУУ МАШИН БИШ. ӨНӨӨ ҮЕД ДЭЛХИЙД НЭРТЭЙ Л БОЛЦОН МАШИН.

Avatar

ЦОЛМОН 2020-11-23 115.84.115.121

ДЭЛХИЙН 200 УЛСЫН 99% 1 Л ТАЛДАА РҮЛЬТЭЙ АВТОМАШИН ХЭРЭГЛДЭГ МОНГОЛ ШИГ ХОЛЬЖ ХУТГАЛДСАН ШИВШИГТЭЙ УЛС 2-3ХАН БАЙГАА ХӨДӨӨ ОРОГ ГУТАГТАА БАЙНА, БУРУУ БУЮУ БАРУУН ГАР ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРД ХЭРЭГЛДЭГ УЛСУУД АРЛЫН УЛСУУД ТЭДНИЙ КЛОНЧЛЛД БАЙСАН УЛС БАЙДАГ ГЭТЭЛ МОНГОЛ АРЛЫН УЛС БИШ ИХ БРАТИНА ЯПОНЫ КЛОНЧЛОЛД БАХГҮЙ БАЙГАА Ч ҮГҮЙ,

Avatar

ИИ 2020-11-23 66.181.188.111

76 ХУУЛИА ГАРГААЧ

Avatar

Галбадрах 2020-11-23 150.129.142.232

Жолооны хүрд баруун талдаа машин юун үндэсний аюулгүй байдал. Энэ их төсвийн мөнгийг идэж уухдаа ашиглаж, гарын салаагаар урсгаж байгаа чинь жинхэнэ аюулгүй байдал бишүү. Иргэд, ядуучууд эдэлгээ даадаг, хүйтэнд асалт сайтай, шатахуун бага хэрэглэдэг машин унаж болохгүй юу. Даварсаар даварсаар ядууралруу улам түлхэж байх шив. энэ мэргэн санаа чинь. Энэ Чингэсийн музейгээ хэдэн з?уун тэрбумаар төсөвлөчихөөд блокоор барьж гурилдаж байгаа чинь ариун явдал уу.ЕС-аа.

Avatar

Зочин 2020-11-23 66.181.191.206

Хуулиараа болохгүй зүйлийг хэрэглээд хичнээн Монгол хүний амь насаар тоглож байна.Би л болж байвал гэсэн хувиа хичээсэн зангаасаа нийтээрээ хохирч байгаа биз дээ.Чадал нь хүрээд чанартай машинаа уна чадахгүй бол бүү барьц.Японы төмрийн хогны цуглуулга болсон гэдгийг чинь НҮБайгууллага зарласан болоо юм биш үү.

Avatar

irgen 2020-11-23 58.109.221.157

baruun hurdnees bolj osol garaad baigaa ni unen uu Baruun gariin mashin Mongold barag 30 jil yavsan baoh herev zuun bolgon gevel naad zah ni 15 jil hbolohoor bur hetsuu yum bolno dooeregtei Japan aas mashin orj irehgui geheer bur hetsuu dee Delhiin hamgiin naidvartai unaa shuu

Avatar

Зочин 2020-11-23 202.179.26.12

БЕНЗИН ИЭЛТИЙН ТУХАЙД ЯГ НАРИЙН ЯРИВАЛ СОЛОНГОС МАШИН БАГА ТАЛДАА ИДДЭГ. 1NZ БУЮУ 1500 СС МОТОРТОЙ ЯПОН МАШИНУУД БОЛ АНГИЛАЛААРАА БОЛ БАГА ГАРЫН КОМПАКТ АНГИЛАЛД ОРДОГ ЖИН БАГА 1,2 ОРЧИМ ТОНН ЖИНТЭЙ БЭНЗИН БАГА ИДЭХ ЗОРИУЛАЛТТАЙ ЮМ. ПРИУС Л БАГА ИДЭЭД БАЙГАА БОЛОХООС БУСАД АНГИЛАЛДАА СОЛОНГОС МАШИН ТЭГЖ ИХ ИДНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ. БҮХ ПРИУС ЗӨВ РУЛЬТЭЙ БОЛЧВОЛ ЖИНХЭНЭ МОНГОЛЧУУДЫН УНАА Л ДАА ЖИРИЙН ИРГЭДДЭЭ ЯГ БОЛООД БАЙГАА ЮМ.

Avatar

Зочин 2020-11-23 202.179.26.12

ОДОО СОЛОНГОС МАШИНЫ ЧАНАР УЛАМ САЙЖИРСАН. ЯДАЖ СЭЛБЭГ НЬ ЯГ GENUINE PARTS БАЙСАН Ч ТИЙМ ҮНЭТЭЙ БИШ. ЗА ХУВИЙН ҮЙЛДВЭРИЙНХ БАЙЛАА Ч ЯДАЖ Л СОЛОНГОСТ ҮЙЛДВЭРЛЭСЭН БАЙДАГ ТУЛ АЛЗАХГҮЙ. ТЭГЭЭД Ч ОДОО ЭНЭ ХОТЫН ТҮГЖРЭЛД МОДОН ҮХЭР ТЭРЭГ БАЙСАН Ч ЭВДРЭХ БИШ. ТҮГЖРЭЭД ЗОГСЧ БАЙГАА МАШИН ЮУ НЬ ЭВДРЭХ ВЭ ДЭЭ. БИ ЯПОНЫГ НЬ Ч УНАЖ БАЙНА СОЛОНГОС МАШИН Ч УНАДАГ. ЯГ УРСГАЛ ЗАРДЛЫН ТУХАЙД ОЙР ОЙРХОН ЗАСВАР ХИЙЛГЭДЭГ Ч БАЙЛАА Ч СОЛОНГОС СЭЛБЭГ ХЯМД НАЙДВАРТАЙ ТАЛДАА. ЯПОН СЭЛБЭГ ТЭНГЭРИЙН ҮНЭТЭЙ. ТАЙВАНЬД ХИЙ

Avatar

Зочин 2020-11-23 202.179.26.12

ЯПОН МАШИНЫ ТАЙВАНЬ ХЯТАД СЭЛБЭГЭЭР МОНГОЛ ДҮҮРСЭН. ЭДГЭЭР СЭЛБЭГҮҮД ХАРЬЦАНГУЙ ХЯМД Ч СЭТГЭЛД ХҮРДЭГГҮЙ ХУЛХИ ТАЛДАА БАЙДАГ. ХАРАХАД ЯПОН Ч ЮМЫГ НЬ СОЛЬСООР БАЙГААД ТАЙВАНЬ ХЯТАД МАШИН БОЛЧИЖ БАЙГАА ЮМ. ОДОО ХОРИГЛОХ ЦАГ БОЛСОН. ЯМАР УНАХЫГ НЬ ХОРИГЛОХ ГЭЖ БАЙГАА БИШ ЯДАЖ ЭХЛЭЭД НЭМЖ ОРУУЛЖ ИРЭХЭЭ БАГАСГАСАН НЬ ДЭЭР. ОДОО ПРИУС ШИГ ХАЙБРИД СО МАШИНУУД ЭЛБЭГШИХ БАЙЛГҮЙ ДЭЭ. БИД ХАРИН БАТТЕРЕЙН АШИГЛАЛТ ХАЯГДАЛТ ДЭЭР ЗӨВ МЕНЕЖМЕНТТЭЙ БОЛМООР БАЙНА.

Avatar

Зочин 2020-11-23 122.201.21.240

Зөв өө зөв, 21 оноос мөрдөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-11-23 139.5.217.99

За тэгээд зөв талдаа хүрдтэй машин унахаар энэ осол аваар байхгүй болох гээд бгаам бна тээ. Гэхдээ гарч бгаа осол аваараас яааг хэд нь баруун хүрдтэй машинаас болсон гэсэн баримт судалгаа бна уу. Хүндээ бна уу хүрдэндээ бна уу гэдгийн эхлээд мэдмээр бна

Avatar

Зочин 2020-11-23 98.33.93.32

ҮТ дээр орос тээврийн жолоочийн бичлэг бий. Хабаровск орчим,гол замын хажуу дахь хоолны газрын ойролцоо бичсэн бичлэг.Хоолны газрын урд талд нь ТIR- – ийн хоёр жолооч дундаа бусад тээврийн хэрэгсэл дундуур нь гараад зам руу орох зай үлдээгээд замын хажууд зогсчиж. Гэтэл дундуур нь баруун рультэй жижиг тэрэг зам руу орохдоо машин ирж байгаа эсэхийг харах гэж ухнадсаар байгаад хойноос хурдтай ирсэн тэргэнд мөргүүлж байх юм…. Хэрэв зүүн рультэй тэрэг байсан бол,бултайлаа,харлаа,хааз нэмлээ.,орлоо

Avatar

Зочин 2020-11-23 192.82.78.242

Buruu rultei mashin hamgiin buh tegeed ch zuv rultai mashin evdrel ih benzin ih zartsuulna buruu rultei mashin avar hiiged bna gej yamar olgoi tolgoitoi ni yariad bgaa yum be m hudulguund orj bgaa mashinii 70 huvi buruu rultei yum chini tegj haragdaad bna sh de bugd zuvrultei bailaa geed avar garahgui yumuu teneguudee

Avatar

Зочин 2020-11-23 43.242.243.150

ТЭГЭЭД БАЙВАЛ АХИЖ ТА НАРЫГ ТӨР ЗАСАГТ СОНГОХГҮЙ ШҮҮ ГЭЦГЭЭХЭД Л БОЛООД ЯВЧИХАНА

Avatar

Зочин 2020-11-23 64.119.21.172

Хүрэлхүхийг дундаж амьдралтай ард иргэд дэмжих хэрэггүй

Avatar

Зочин 2020-11-23 64.119.21.172

Уучлаарай хүрэлсүх

Avatar

Зочин 2020-11-23 98.33.93.32

Монгол улс хүнээ дээдэлдэг,хуулиа дээдэлдэг ардчилсан улс мөн үү ,эсвэл биш юм уу гэдэг л асуудал…. Өөр олон юм яриад бичээд маргаан өрнүүлээд байх юм байхгүй. Монгол улсад баруун гарын дүрэм үйлчилнэ гээд хуульчилсан бол тэрнийгээ л мөрдөх хэрэгтэй. Баруун гарын дүрэмтэй замын хөдөлгөөнд зүүн гарын дүрмээр явдаг тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэдэг нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Таслан зогсоох хэрэгтэй

Avatar

Irgen 2020-11-23 122.201.21.211

Odoo tur zasag gej bdag bol zorigtoi shiideh heregtei, oruulj irehiig n horigloh gej bga bolohoos shuud odoo bgaa hediig hudulguund oroltsuulahgui grsen bish neg ih udahgui odoo bgaanuud n uursduu jagsaalaas garna

Avatar

Бодол 2020-11-23 103.57.94.99

Хятад, Солонгос машин Япон чанарыг гүйцэхгүй. Э.засгийн хувьд мань мэтэд илүү зардал гарах болно. Мөнгөтэй хүнд бол мэдрэгдэхгүй.

Avatar

Bks 2020-11-23 66.181.191.30

Бидний аливаа зүйлд стандарт мөрддөггүйн хамгийн муу жишээ энэ. Дэлхийн улс орнууд нэг л жолоодлогоор зөвшөөрдөг байхад манайх хоюуланг нь. Энэ бол дээд зэргийн мунхаг хэрэг бөгөөд олон ч хүн алтан амиа алдаж байхад хэвийн үзэгдэл шиг байсаар. Цаашдаа хэдэн хүний амь алдахыг хүлээнэ вэ? Юун монголчуудын сэтгэлгээний давуу тал, энэ бол солиорол. Хурдан баруун талын жолоодлогыг зогсоо. Судалж санал авах ч хэрэггүй. Тэр жил Элбэгдоржоос болж зогсоосон, одоо ухралт байхгүй.

Avatar

Зочин 2020-11-23 64.119.21.172

Тэнэг ээ осол чин хүрд хамаагүй хурднаас болж гардаг битгий мэдэмхийр

Avatar

Зочин 2020-11-23 172.58.87.53

Asuuj tenegtvel horihgui gej tenegtene. Buruu jolootoi mashiniig hori esvel araliin ornuudiin durmeer zorchdog bolye!

Avatar

Хөрөнгө оруулагч 2020-11-23 103.10.22.34

Манай гэр бүл улсын хуулийг хүндэтгээд хот дотор Вальфесвагон Поло, хөдөө явахдаа Мерседес МЛ 350 тавь унадаг. Гэтэл хот дотор унаж чадахгүй юм. Түгжрэл их, дээрээс нь хууль сахидаггүй жолооч маш олон. Би эхнэртэй хэлдэг юм " Хотын жолоонд гарна гэдэг бол бараг шахуу дайнд явж байгаа эрсдэлтэй ажил " Бид долоо хоногтоо 1 удаа хүнсээ цуглуулахаа гардаг. Хотын төв рүү нийтийн тээврээр явдаг. Манай Монел бол амьдрахад их зөв байрлалтай газар. Алхахад 30 гаруй минут алхаад хотын төв хүрэх жишээтэй.

Avatar

Зочин 2020-11-23 64.119.21.59

фольксваген гэж бичнэ машиныхаа нэрийг ч бичиж чадахгүй байж

Avatar

Зочин 2020-11-23 64.119.21.172

Энэ ерөнхий сайд ямар сонин юм бэ дундаж амьдралтай хүмүүс чин ихэнх нь баруун хүрдтэй машин авч унах чадалтай хэнд зориулж хууль гаргах гээд бгаан баячуудадуу яг үнэндээ баруун хүрднээс болж осол гарах байхгүй тухайн хүний хурд мөн зан чанараас болж осол гардаг байх энэ хуулийг чин эсэргүүцэж бн

Avatar

Зочин 2020-11-23 172.58.87.53

Yag ingej tenegtdeg baihgui yu asuuh shaardlaga baihgui zamiin hodolgoonii duremdee tohirson mashin yavuulah estoi!

Avatar

Үочин 2020-11-23 202.131.227.30

Хориглолт хийж нь зөв хүн болгон машинтай болж байна яаж ийгээд 10 гаруй сая төгрөг олоод л зээлээр аваад ч болтугай машин авчихэаж байна Тэгээд оруулж ирээд байвал улам түгжрэл нэмэгдэх болчихоод байна Улаанбаатар хотод нийтийн тээвэр байна
автобусаар явж болно ш дээ

Avatar

иргэн 2020-11-23 202.21.113.146

Хориглох нь зөв,

Avatar

иргэн 2020-11-23 192.82.72.238

Рулийн байршил нь ослын гол шалтгаан болж байгааг нотолсон судалгаа байхгүй!! Гол нь хүнээс л шалтгаалдаг. Жишээ нь, иргэн би 1995 онд жолооны курс төгссөнөөс хойш баруун рультэй 5 машин барьж байсан, одоо ч барьж байгаа боловч рулийн баруунаас болж осол гаргахаар тийм нөхцөл байдалд орж байгаагүй!!! Гагцхүү галзуу юм шиг дайрч давхидаг, тэвчээргүй хүлээцгүй жолооч нар л аюул үүсгэдэг!! Уул нь санаагаар болдогсон бол нийтээрээ зүүн рультэй болмоор байна л даа, даанч боломж маань ямар билээ?

Avatar

НАМСРАЙ 2020-11-23 115.84.115.121

УБ-С ГАРААД НАРИЙН ХАР ЗАМ ДЭЭР ӨМНӨХ МАШИНЫХАА УРД ГАРАХ ГЭХЭЭР ЖОЛООЧ БҮТЭН ЭСРЭГ УРСГАЛДЖ ОРЖ БАЙЖ УРДААС ИРЭХ МАШИНЫГ ХАРДАГААС ЭСВЭЛ МӨРГӨЛДӨХ ЭСВЭЛ ХАЖУУ ТИЙШЭЭ НИСЭЖ ОНХОЛДДОГООС №1ҮХЭЛ, ШӨНӨ ГЭРЛИЙН ТУСГАЛ БУРУУ ТАЛЫН ЖОЛООЧ ДЭЭР НҮД ГЯЛБУУЛЖ МӨРГӨЛДӨХ ХАЭУУ ТИЙШ НИСЭХ№- ҮХЭЛ БОЛДОГООС ХОТЫН ТҮГЖЭЭН ДОТОР РҮЛЬ ИХ ОСОЛД НӨЛӨӨ БАГА Ч ХУУЛЬ БОЛ ХУУЛЬ

Avatar

Зочин 2020-11-23 202.126.92.99

Mash zuv. Odoo uur arga baihgui

Avatar

zochin 2020-11-23 122.201.24.154

KHORIGLOKH KHEREGTEY , ODOO KHANGALTTAY , ALIIN BOLGON STANDART, DURMEE ZURCHIKH WE ? BARUUN GARYN DUREMTEY ULS BAYJ BURUU TALDAA RULITEY MASHIN YAWUULDAG DELKHIIN GANTS ULS BAYKH , MONGOL YAPONY KHUUCHIN MASHINY ORSHUULGYN GAZAR BOLLOO , KHORIGLOKH , ZORIGTOY,

Avatar

Зочин 2020-11-23 103.26.195.112

Баруун зүүүн рультэй машин ашиглаж байгаа нь монголчуудын сэтгэлгээний давуу тал байгаа юм. Хөдөө тал нутагт ямар рультэй байх нь хэнд саад болоод байнаа. Харин Түгжрэл намдтал хотын А хэсэгт оруулахыг хориглож болох юм. Барууныг нь хоригловол зүүн рультэй машины үнэ шууд 2 дахин өснө. Үхэл бол рулийн байршлаас биш хурднаас болж байгаа шүүдээ.

Avatar

Болд 2020-11-23 64.119.23.46

Хориглосон нь зөв штэ. Монгол шиг зүүн гарын дүрэмтэй байж баруун талдаа хүрдтэй машин хөдөлгөөнд оролцуулдаг улс дэлхийд хуруу дарам цөөн.

Avatar

Зочин 2020-11-23 103.26.195.214

Duremee bariad yvahad osol garahgui l dee bi 26 jil baruun hurdtei ypon tereg barij b.a . Yponi huuchin tereg chanar sain evdrel gemtel baga ard olnii amidrald une huls taardag. Odoogiin manai amidrald taarch b.gaa. Tiimees yarah yu b.a dahiad 20 jil huleeegeerei. Hytad solongosiin hog avchiraad hereggui dee. Muud muuhai muuhaid ultsan gegch bolno.

Avatar

Зочин 2020-11-23 122.201.26.3

Нэгэнт улс оронд мөрдөгдөж байгаа замын хөдөлгөөний дүрэм журамдаа нийцүүлэх хэрэгтэй. Манайх шиг гудамжиндаа баруун, зүүн хүрдтэй машинууд холилдоод явж байдаг улс орон байхгүй. Харин асуудлыг шийдэхдээ ард түмний сэтгэл зүйгээр тоглож шийдвэр гарсны маргаашаас баруун хүрдтэй машин хөдөлгөөнд оролцохгүй юм шиг ойлголт төрүүлэхгүй байх ёстой. Импортоор оруулахгүй хугацааг бодьтой тогтоох, нэгэнт орж ирээд өнөөдөр явж байгаа машинуудыг эцсийг нь хүртэл явуулах асуудлууд журамлагдах шаардлагата

Avatar

ӨӨ 2020-11-23 66.181.188.111

ХОРЬЖ ЧАДАХГҮЙ.БААХАН ЦЭЦЭРХЭЖХЭЭС ХЭТРЭХГҮЙ

Avatar

Зочин 2020-11-23 64.119.20.154

hyatad solongosiin hogiin mashinaar duurgeh lobii yavaad bna

Avatar

Зочин 2020-11-23 66.181.161.113

Zov japan mashin avj chadahgui bol morioo u aa, ork oo

Avatar

Zochin 2020-11-23 66.181.176.180

Zuv. Ue shattaigaar hiih heregtei.

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2020-11-23 86.106.74.178

МАШ ХУРДАН ЗОРИГТОЙ 2021-1-1НЭЭС ТАС ХОРИОД ЭХЛЭХГҮЙ БОЛ СОНГУУЛИАС АЙГААД ХУДЛАА БОЛНО , БУРУУ РҮЛЬТЭЙ ОРЖ ИРСНЭЭС ХОЙШ 2БҮТЭН СУМЫН БҮХ ХҮН ШИГ ИХ ХҮН ҮХЧИХЭЭД БАЙХАД АХИЖ ЖИЛ БӨӨНӨӨР АЛСААР БӨӨН ДОЛЛОРОО ЭВДЭРХИЙ ТӨМӨР ШАТАХУУНААС ӨГСӨӨР БАЙХАА БОЛИОСОЙ?

Avatar

Өөр ертөнц 2020-11-23 202.126.88.219

Жилд 558 ирээдүй болсон залуучуудаа , дүрэм хүрд хоёрыг мөргөлдүүж алсанаас , баруун хүрдтэй машиныг хориглож залуучуудынхаа амь насыг хамгаалах нь маш чухал .

Avatar

Зочин 2020-11-23 66.181.186.238

хуулиа өөрчилж буруу талдаа рультэй машинаар хөдөлгөөнд оролцож байяа

Avatar

Зочин 2020-11-23 66.181.182.131

Маш зөв, буруу талдаа рультэй машиныг хилээр оруулахыг бүр мөсөн хориглох хэрэгтэй. Улс бна даа. Дэмжиж бна…..

Avatar

Зочин 2020-11-23 192.82.74.118

Үе шаттай буруу рулийн импорт хориглох энэ зөв. Засаг. шийдвэрээ гаргавал мөрдөнө. Ингээд л дүлэгнээд байвөл он цаг явсаар л бн

Avatar

иргэн 2020-11-23 202.179.24.126

ЗӨВ ЯРЬЖ БНА6

Avatar

Энэ МАН хэзээ хууль дүрмээ сахидаг болчихоов? 2020-11-23 202.126.90.19

Э.Бат-Үүл аль 2012 онд хотын дарга болонгуутаа энэ асуудлыг анх тавьж хууль дүрмээ баримталж баруун талдаа хүрдтэй автомашиныг багагсгах хориглох санал гаргаж байсан боловч тухайн үедээ УИХ-д сөрөг хүчин байсан МАН хүчтэй эсэргүүцэж "ард түмний олонхийг халтуур хоол олдог амьжиргаанаас нь салгах гэлээ" гээд саад хйиж байсан.тухайн үед ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн дараа жил нь дахин сонгогдохоо бодож Э.Бат-Үүлийн ажлыг дэмжээгүй саад хийсэн.МАН-ын санаа бол зөв талдаа хүрдтэй автомашины бизнес

Avatar

Иргэн 2020-11-23 122.201.31.167

Энэ асуудал мөн л төр засгийн үндэслэл бүхий ухаалаг шийдвэр зохицуулалтаас л шалтгаална. Хэрэв төр шийдвэрээ гаргачихвал иргэд дагахаас өөр замгүй.

Avatar

зочин 2020-11-23 66.181.161.116

Гүэээ . . Нэг Монгол хүн машаан уначихаар яачхаад байгаам болооо ??? . Гүээ бүгдээрээ машаан унаад л сүүлдээ залхаад л дугуй унадаг болышдэ . Тэр болтлоо чөлөөтэй унажил байг л дээ .3 хүний 2,5 нь машаантай Америкчууд болоод л байна шдэ .

Avatar

Тэнэгт 2020-11-23 64.119.23.46

Эргүү үхэр.

Avatar

Зочин 2020-11-23 64.119.21.15

7-оос доош жилтэй, аваар осолд орж байгаагүй бол шууд хориглох нь буруу. Үе шаттай импортыг нь багасгах нь зөв л болох байх. Харин япон машины чанарыг гүйцэх унаа хаанаас оруулах уу? Орос сапир машин уу? Солонгос уу, эсвэл хятад хулхи тэрэгнүүд үү? Тэрийгээ сайн л бодоорой доо МАНгарууд аа!

Avatar

Зочин 2020-11-23 66.181.184.99

Тэгээд Америк, Герман, Солонгос машинууд авах болох нь уу, Япон машинтай харьцуулахад тэд нарт асуудал их байдаг. Мотор, кроп нь найдваргүй, сэлбэг нь хадсан үнэтэй гээд. Америкаас орж ирэх машин бол гүйлт талийсан байдаг, том газар нутагтай учраас. Зүүн хүрдтэй машин Европоос оруулж ирлээ гэхэд зэв ихтэй.

Avatar

Зочин 2020-11-23 66.181.161.113

Zov japan mashin baidag iig ork yajedeh ve de

Avatar

Зочин 2020-11-23 66.181.161.113

Zov japan mashin bas baidag yum shuu, argagui orkuud medehgui uzeegui bh daa

Avatar

Зочин 2020-11-23 202.21.98.238

MASH ZUV! AVTO OSOL BUURNA, HUMUUS AVTO OSLOOR IHEER UREGDEJ BN. ALI DEEREES INGEH BSAN YUM!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж