Мөрөн хотод тэг зогсолт хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

Мөрөн хотод тэг зогсолт хийлээ

Мөрөн хотод тэг зогсолт хийлээ

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод тэг зогсолт хийлээ. Тус аймгийн Онцгой комиссоос өчигдөр орой  шуурхай хуралдаж, уг арга хэмжээг авчээ. Учир нь, тус аймаг эрсдэлтэй бүсэд ажиллаж буй төрийн алба хаагчдаа шинжилгээнд хамруулж эхэлсэн байна. Өчигдөр орой хоёр төрийн алба хаагчаас түргэвчилсэн оношлуураар covid-19 илэрсэн гэх мэдээлэл байна. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийн баярын мэдээлснээр тандалт судалгааны зорилгоор авсан шинжилгээнүүдээс эрсдэлтэй шинжилгээнүүд байгаа аж. Иймд хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна.

Мөрөн хотод 2020.11.22-ны 22:00 цагаас 2020.11.23-ны 22:00 цаг хүртэл тэг зогсолт хийх юм. Энэ хугацаанд иргэд, төрийн алба хаагчдыг шинжилгээнд хамруулах, халдварын голомт байгаа эсэхийг тодруулахаар ажиллах юм байна. Мөн хөдөлгөөнийг хааж, зах худалдааны төвүүдийг хаан ариутгаж халдваргүйжүүлэхээр болжээ. Хүнсний дэлгүүрүүд мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтад ажиллах юм байна. Цаашид нөхцөл байдлаас шалтгаалан хөл хориог сунгах уу, цуцлах уу гэдгийг шийдвэрлэх аж.

ЭРСДЭЛТЭЙ ШИНЖИЛГЭЭНҮҮДИЙН ЭЦСИЙН ХАРИУ БАТАЛГААЖААГҮЙ

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.ҮҮРИЙНБАЯР: 

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжиж, хөдөлгөөний хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор зарим газруудад  иргэдийн бөөгнөрөл үүсч халдварын дэглэм алдагдсантай холбоотой эрсдэл гарсан. Үүнтэй холбоотойгоор бид бүхэн тодорхой чиглэл авч, аймгийн төв болон сумдад шинжилгээ авах цэгүүдийг нээж судалгаа авч байна. Тандалт судалгааны зорилгоор авсан шинжилгээнүүдэд эрсдэлтэй шинжилгээнүүд байна. Энэ дагуу бид бүхэн үндэслэн хөл хорионы шийдвэр гаргалаа. Оодоогоор шинжилгээний хариу баталгаажаагүй. Өөрөөр хэлбэл, онош баталгаажтал урьдчилсан байдлаар арга хэмжээ авч  байна. Тандалт судалгааны зорилгоор 700 гаруй иргэнээс шинжилгээ авсан.

ХҮНДЭТГЭХ ШАЛТГААНТАЙ ИРГЭД ХОТООС  ГАРАХ БОЛОН ОРЖ БОЛНО

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.ДАШНЯМ: 

– Засгийн газрын 172 дугаар тогтоолоор аймаг, орон нутагт тодорхой ажлын чиглэлүүд ирүүлсэн. Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж зарим шийдвэр гарлаа. Онцгой комиссоос Мөрөн сумаас гадагш чиглэсэн хөдөлгөөнийг 24 цагийг зогсоолоо. Сум руу чиглэх хөдөлгөөнд тодорхой хэмжээнд нээлттэй. Шинжилгээнд хамрагдсан, эмнэлгийн тусламжийн хүндэтгэх шалтгаантай автомашин нэвтэрнэ. Мөрөн сумыг зорьж байгаа бол тус сумаас гарахгүй, хөдөлгөөний хязгаарлалтад хамаарагдна. Зорчих хөдөлгөөнүүдэд хязгаарлалт хийнэ. Тэг зогсолт хийнэ гэж ойлгох хэрэгтэй. Аюул эрсдэл бид бүхэн бодитой ирсэн учраас цаг тухайд бодитой шийдвэр гарах хэрэгтэй байна. Хэдийгээр ажлын өдөр ч  төрийн байгууллагуудын  хувь нь ажиллаж, бусад иргэд хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөнө.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж