Дарханы өрх бүрийн нэг хүнээс Covid-19-ийн шинжилгээ авна | News.MN

Дарханы өрх бүрийн нэг хүнээс Covid-19-ийн шинжилгээ авна

COVID-19

Дарханы өрх бүрийн нэг хүнээс Covid-19-ийн шинжилгээ авна

Дарханы өрх бүрийн нэг хүнээс Covid-19-ийн шинжилгээ авна

Дархан-Уул аймагт өчигдрийн /2020.11.23/ байдлаар Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 20 болсон. Аймгийн Онцгой комиссоос өчигдөр 22.00 цагт мэдээлэл хийхдээ “Өнөөдөр 22.00 цагийн байдлаар түргэвчилсэн оношлуураар 19669, PCR шинжилгээг 986 хүнд хийсэн байна. Үүнээс 20 тохиолдол нь Covid-19 гэдэг нь батлагдсан. Халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлуудыг тусгаарлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд одоогийн  байдлаар найман зочид буудалд 341 иргэнийг тусгаарласан байна. Цаашдаа ажиглан тусгаарлах байрыг нэмнэ. Төмөр зам дагасан халдварын голомтыг хумихын тулд төмөр замын бүх ажилчид болон ар гэрийнхэнд нь шинжилгээг бүрэн хийж дуусгалаа. Хонгор сумын гуравдугаар баг Салхит өртөөнд хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн ч PCR шинжилгээгээр Covid-19 гэдэг нь үгүйсгэгдсэн учраас Салхит багийн тэг зогсолтийг зогсоосон.

Цаашид Дархан-Уул аймгийн 28 мянга гаруй  өрхийн нэг хүнийг  шинжилгээнд заавал хамруулна. Нэг өрхийн нэг  хүнээс шинжилгээг авснаар  хүн бүр шинжилгээнд хамруулж байгаагаас ялгаагүй. Шинжилгээний хариу сөрөг гарвал өрхийн гишүүд халдваргүй байна гэсэн үг.  Хэрэв эерэг гарсан тохиолдолд тухайн иргэнийг аймгийн халдвартын тасаг руу шилжүүлж дараагийн PCR шинжилгээгээр өмнөх хариуг нотлох хүртэл хүлээнэ. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас түргэвчилсэн оношлуурыг татаж авах ажлыг зохион байгуулаад явж байна. Эхний ээлжид төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчдыг явуулын багуудыг ашиглан шинжилгээнд хамруулна” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-23 192.82.71.34

Сэлэнгийн х***а царайтыг солихгүй бол яааж ч тэмцээд хэрэг алга бишүү

Avatar

Зочин 2020-11-23 202.21.108.35

Зөв арга хэмжээ байна

Avatar

Зочин 2020-11-23 202.21.108.205

Гэрийнхээ хамгийн их тэнэдэг хүнээ оруулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-11-23 202.21.109.114

ЗӨВ

Avatar

өөө 2020-11-23 202.179.27.139

Энэ хар даа. Монголын хөрсөнд яг тохирсон арга байна.

Avatar

Зочин 2020-11-23 103.57.95.241

за энэ чинь ёстой маш зөвшүү нэгээс шинжилгээ авахад хавьталууд нь тодорхой

Avatar

зочин 2020-11-23 66.181.161.44

зөв зөв.

Avatar

Зочин 2020-11-23 202.21.109.114

ЗӨВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж