Долоо хоногийн өрнийн зурхай /2020.XI.23-2020.XI.29/ | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.XI.23-2020.XI.29/

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.XI.23-2020.XI.29/

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.XI.23-2020.XI.29/

NEWS агентлаг долоо хоногийн өрнийн зурхай /2020.XI.23-2020.XI.29/-г хүргэж байна. 


Хонь

Бизнес эрхлэгч хонины ордныхон энэ долоо хоногт юунд ч санаа зоволгүй хэвийн ажиллах хэрэгтэй. Мөн хүмүүстэй муудалцахаас сэргийж аль болох тайван байхыг зөвлөж байна. Санхүүгийн хувьд ноцтой алдагдал гарахгүй ч ирээдүйдээ зориулж мөнгө хадгалах нь зүйтэй. Гэрлэсэн хосуудад энэ долоо хоног тийм ч таатай байхгүй бололтой. Тэвчээртэй байх нь маш чухал гэдгийг үргэлж санаарай. Харин хамаатнуудын харилцаа тогтвортой, тайван байна. Биеийн доод хэсэг бэртэж гэмтэж болзошгүй тул болгоомжтой байгаарай.

Үхэр

Үхрийн ордныхон сэтгэлээр унаж, улмаар ажлын бүтээмж буурах учир ажлын хувьд онцгүй долоо хоног болох нь. Цаашлаад ажлын байран дээр өөртөө итгэлгүй, зориггүй болж болзошгүй. Санхүүгийн хувьд бол хэрэгцээгүй зүйлсэд мөнгө үрэхгүй бол ноцтой асуудал гарахгүй. Ганц бие үхрийн ордныхон энэ долоо хоногт хайр дурлалтай учраад завгүй байх болно. Эрүүл мэнд хэвийн тогтвортой байна.

Ихэр

Бизнес эрхлэгч ихрийн ордныхон энэ долоо хоногт үнэнч үйлчлүүлэгчдэдээ илүү их анхаарах шаардлагатай. Орлого нэмэгдэх төлөвтэй байгаа хэдий ч энэ долоо хоногт ямар нэг хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийгээрэй. Хүлээцтэй зан гаргаж чадсанаар эрсдэлээс хохиролгүй өнгөрч чадна. Гэр бүлийн зардал өснө. Хайртай хүнтэйгээ маргаж болзошгүй тул үгээ цэгнээрэй. Эрүүл мэнд асуудалгүй хэвийн байна.

Мэлхий

Бизнес эрхлэгч мэлхийнүүд энэ долоо хоногт чухал шийдвэр гаргахгүй байх нь зүйтэй. Од эрхсийн байрлалаас үзэхэд та хэрэгцээгүй зардлуудаа танахгүй бол байдал хэцүүдэх бололтой. Гэрлэсэн хосуудын хувьд тийм ч таатай долоо хоног болохгүй. Учир нь хайртын чинь үл тоодог зан таныг залхааж магадгүй. Тиймээс тэвчээртэй байх нь чухал. Эрүүл мэндээ хамгаалахын тулд эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай.

Арслан

Бизнес эрхлэгч арслангууд энэ долоо хоногт хэцүүхэн өрсөлдөөнд орно. Мөн бизнесийн аялалд гарч магадгүй байна. Санхүүгийн хувьд төлөвлөөгүй зардлууд гарч болзошгүй тул бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ганц бие арслангийн ордынхон гэр бүлийнхээ дарамт шахалттай тулгарна. Эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй.

 

Охин

Энэ долоо хоногт охины ордныхон шаргуу ажиллах хэрэгтэй. Шаргуу ажиллаж, ажлаа цагт нь гүйцэтгэх нь танд цаашид хэрэг болно. Дотны хүнтэйгээ маргалдаж муудалцаж болзошгүй. Ийм тохиолдолд хүлээцтэй зан гаргаж, биеэ барих нь гаргах нь хамгийн зөв шийдвэр болно. Эрүүл мэндийн хувьд энэ долоо хоногт зүүн нүдээ нандигнан хайрлах хэрэгтэй. Ямар нэг өвчин мэдэрвэл яаралтай эмнэлэгт хандаарай.

Жинлүүр

Бизнес эрхлэгч жинлүүрийн ордныхонд энэ долоо хоног амаргүй байж болзошгүй. Хийж буй ажлуудын үр дүн санасанд хүрэхгүй байж магадгүй ч бүү санаа зовоорой. Гэр бүлийн зардал багагүй хэмжээнд өсөх тул бэлтгэлтэй байхыг од эрхэс зөвлөж байна. Гэсэн хэдий ч гэр бүлийнхэн болон хайрттайгаа харилцах харилцаа сайхан байх бололтой. Хоол боловсруулах эрхтэн өвчлөхөөс сэргийлээрэй.

 Хилэнц

Газрын тос, химийн бодис, машин техниктэй холбоотой бизнес эрхлэгчдийг таатай долоо хоног хүлээж байна. Харин хөдөө аж ахуйтай холбоотой бизнесүүдэд хүндхэн асуудал үүсч болзошгүй. Хичээл зүтгэл үргэлж сайн зүйлд хүргэдэг гэдгийг санаж бүү шантраарай. Санхүүгийн хувьд энэ долоо хоногийн орлого дундажаас доогуур байх бололтой. Гэхдээ хэцүү үед удирдлагуудын зүгээс шаардлагатай тусламжийг үзүүлж, санхүүгийн асуудлыг тань шийдэж өгөх гэнэ. Хостой хилэнцүүд энэ долоо хоногт хайрттайгаа романтик болзоонд явах ч цагийг таатай өнгөрүүлж чадахгүй байж магадгүй. Харин ганц биечүүд хүнд сохроор итгэхээс зайлсхийх хэрэгтэй. Нуруу өвдвөл даруй эмнэлэгт үзүүлээрэй.

 Нум

Шинэ боломжууд хаалга тогших бүрт хаалгаа томоор нээн хүлээж авах хэрэгтэй. тиймдээ ч бизнес эрхлэгч нумынхан энэ долоо хоногт бизнесээ өргөжүүлж чадна. Гэр бүлд үүссэн багахан асуудлууддаа цэг тавиарай. Хүүхэд хүсч байсан хосууд энэ долоо хоногт хүслээ биелүүлж магадгүй. Сэтгэл санааны байдал эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэдгийг санаж, юу ч болсон тайван байх хэрэгтэй. Жин нэмж байгаа нумынхан эрүүл мэнддээ онцгой анхаарч, хэт их амтлагчтай хоолноос татгалзаарай. Хэрвээ шинэ ажил эхлүүлэх гэж байгаа бол энэ долоо хоногтоо өнжөөд, илүү тохиромжтой цагийг хүлээхийг зөвлөж байна.

   Матар

Бизнес эрхлэгчдэд том асуудал үүсэхгүй ч үйлчлүүлэгчдийн санал, хүсэлтийг онцгойлон анхаараарай. Үгүй бол цаашид шинэ захиалга авч чадахгүй болох вий. Санхүүгийн хувьд элдэв асуудал тулгарахгүй бололтой. Гэхдээ хадгаламжиндаа чадлаараа мөнгө нэмэхийг хичээх нь илүүдэхгүй. Ганц бие матрууд энэ долоо хоногт насныхаа ханьтай учирч магадгүй. Харин хостой матрууд харилцаандаа жижиг өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй болох нь. Эрүүл мэнддээ анхаарч, их амтлагчтай хоол, хэт оройн хоолноос татгалзаарай.

Хумх

Импорт, экспорттой холбоотой бизнест хүндрэл үүсч болзошгүй. Гэр бүлийн асуудлууддаа чадах чинээгээрээ санаа тавьж, нэг мөр дуусгахыг хичээгээрэй. Мөн гэр бүлийнхээ гишүүдэд муу үг хэлэх нь цаашлаад том хагацлын эхлэл болж магадгүй тул хүлээцтэй байгаарай. Санхүүгийн урсгал тогтвортой, хэвийн байна. Мөн шинэ мөнгөний эх үүсвэртэй болж магадгүй. Түргэн хоолноос зайгаа бариарай. Сүүлийн үед жин нэмж байгаа бол дасгал хөдөлгөөн, йог хийж, эрүүл мэндээ анхаарах цаг иржээ.

Загас

Бизнес эрхлэгч загаснууд энэ долоо хоногт хэд хэдэн ашигтай гэрээ байгуулаад тун завгүй байх бололтой. Харин ажилтан загаснууд гадаад компаниас ажлын таатай санал хүлээн авч магадгүй. Тиймээс хичээл зүтгэлээ бууруулалгүй өөдрөг ажиллаарай. Санхүүгийн хувьд бага зэрэг таагүй долоо хоног болох бололтой. Тиймээс санхүүгийн хүндрэлүүдээс аль болох хохиролгүй гарахын тулд энэ долоо хоногийг нүдээ аниад, тэвчээд өнгөрүүлэх хэрэгтэй. Ганц бие загаснууд амьдралынхаа ханьтай учирч магадгүй. Та хоёрын мэдрэмж нийцтэй байх тул ирээдүйн талаар хэн хэн нь удаан бодож магадгүй. Бясалгал хийж сэтгэл санаа, эрүүл мэндээ тогтвортой байлгаарай. Жирэмсэн эхчүүд эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Энэ долоо хоногт бэртэж, гэмтэх эрсдэл их байгаа тул болгоомжтой байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж