Нээлттэй өгөгдлийг зохицуулах журмыг батлав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нээлттэй өгөгдлийг зохицуулах журмыг батлав

Хуучирсан мэдээ: 2016.03.10-нд нийтлэгдсэн

Нээлттэй өгөгдлийг зохицуулах журмыг батлав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн их ба нээлттэй өгөгдлийг зохицуулах журам батлах тухай” А/170 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн бүх шатны байгууллагуудын өгөгдөл, өгөгдлийн сан, сервер системийг нийслэлийн дата төвд байршуулж, их өгөгдөл үүсгэх, нийслэлийн дата төвтэй шууд холболт үүсгэх, зарим өгөгдлийг иргэдэд нээлттэйгээр нийтлэх, түүнийг дэмжих, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн их ба нээлттэй өгөгдөл зохицуулах журам”-ыг батлав.

Байгууллагын үйл ажиллагаандаа баталсан журмыг мөрдлөг болгон ажиллахыг нийслэлийн бүх шатны байгууллагуудын удирдлагуудад, өгөгдөл, өгөгдлийн сан, түүний аюулгүй байдлыг хангаж өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг нийт албан хаагчдад үүрэг болголоо.

Батлагдсан журмыг хэрэгжүүлэхэд нийслэлийн бүх шатны байгууллагуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж, хамтарч ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт, захирамжийн биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгав.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

х 2016-03-10 103.9.91.214

Нийслэлийн МТ-ийн газар нэг алхам урд яваад байна шүү. Урд гаргасан МАБ-ыг хангах журам нь тун дажгүй болсон байна лээ. Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна шүү. Энэ чиглэлийн хууль журамдаа тун сайн анхаарч байгаа нь мэдрэмж, мэдлэг сайн байгаагийн шинждээ.

1 2016-03-10 202.131.225.147

KKKKKKKKKKKKKKKKKKKK