МАН: Уул уурхай, эрчим хүчний  төслүүдийн талаар мэдээлэл сонслоо | News.MN

МАН: Уул уурхай, эрчим хүчний  төслүүдийн талаар мэдээлэл сонслоо

МАН: Уул уурхай, эрчим хүчний  төслүүдийн талаар мэдээлэл сонслоо

МАН: Уул уурхай, эрчим хүчний  төслүүдийн талаар мэдээлэл сонслоо

НЭМЭЛТ: 15.00

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.11.23/ цахимаар 50 гишүүн оролцож, 81.9 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Уул уурхай, Эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа. Нийт 24 гишүүн дээрх төслүүдийн талаар асууж, санал хэлсэн юм.
Тодруулбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт импортлогч улсаас экспортлогч улс болж, эдийн засаг, санхүүгийн хүндрэлийг даван туулж, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах бодлого хэрэгжүүлэхээр тусгасан.
Иймд эдийн засгаа тэлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх хүрээнд Оюутолгой төслийн далд уурхайг ашиглалтад оруулах, Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн хүрээнд ил уурхай, баяжуулах үйлдвэр, үйлдвэрлэл технологийн парк байгуулах, Цагаансуваргын зэс молибденийн ордыг ашиглалтад оруулах, Тавантолгойн нүүрс боловсруулах үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгасан. Мөн Дарханы хар төмөрлөгийн цогцолбор, Дорноговь хар төмөрлөгийн цогцолбор, Тавантолгой нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг үндэсний болон олон улс, бүс нутгийн сүлжээнд холбогдсон зам, тээврийн дэд бүтцийг өргөжүүлж, стратегийн ач холбогдол бүхий ордуудын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, төслүүдийг эрэмбэ дараатай хэрэгжүүлэхээр тусгаж, эхнээсээ төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхлээд байгаа билээ.
Жишээлбэл, Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулснаар зэсийн баяжмал үйлдвэрлэл 622 мянган тонноос 1583 мянган тонн болж 2.5 дахин нэмэгдэнэ. Уг төслийн явц 2020 оны эхний хагас жилийн байдлаар төсөл эхэлснээс хойш далд уурхайд 4.044.0 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн. 2021 оны долдугаар сараас далд уурхайн огтолгооны түвшний өрөмдлөг тэсэлгээний ажлыг эхлүүлэх талаар салбарын сайд танилцууллаа.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Цагаан суваргын орд төслийн хүчин чадал нь жилд 14.6 сая тонн хүдэр олборлож, 320 мянган тонн зэсийн баяжмал, 5 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэх боломжтой юм.
Харин Эрчим хүчний сайд Х.Тавинбэх одоо хэрэгжиж байгаа төслүүд болон санхүүжилт шийдвэрлэх шаардлагатай томоохон төслүүдийг танилцуулсан. Үүнд, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Дулааны 3-дугаар цахилгаан станцыг 325 МВт-аар өргөтгөж шинэчлэх, Багануурын цахилгаан станц барих зэрэг төслүүдийг онцолсон юм.

АН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

НЭМЭЛТ: 11.20

УИХ дахь Ардчилсан намын бүлэг короновируст халдвар тархаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаатай холбогдуулан  ээлжит хуралдаанаа цахимаар зохион байгууллаа. Өнөөдрийн /2020.11.23/ хуралдаанаар

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж дээрх хуулийн төслүүдийг дэмжихэд санал нэгдэв.

Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл хууль зүйн техникийн болон утга найруулгын алдаа ихтэй, бусад хууль тогтоомжуудтай уялдуулах шаардлагатай, хоорондоо зөрчилтэй байна. Иймд эдгээр зөрчлийг засч сайжруулаад хэлэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн цар тахал эрчимтэй тархаж буй өнөө үед дэлхийн зах зээлд цагаан будаа, ургамлын тос, улаан буудайн нийлүүлэлт саарч үнэ өссөн. Үүнтэй холбоотой улс орнууд хилээ хаах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээ авч байна. Манай улс ч хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвөл хаврыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаан буудай, улаан буудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нөхцөл үүслээ. Тиймээс дээрх төрлийн барааг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжиж байна. Дээрх нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс гадна эмнэлгийн зориулалтын нэг удаагийн бээлий, амны хаалт, цар тахлаас хамгаалах хэрэгслийг ч нэмж оруулах ёстой гэж гишүүд үзэв. Учир нь нэг удаагийн бээлийний нөөц улсын хэмжээнд дууссан, ялангуяа хөдөө орон нутагт олдоц муу, үнэ өссөн зэргийг анхаарч хамгаалах хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн татварын хөнгөлөлтөд хамруулах ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ.


УИХ ДАХЬ АН, МАН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАНА

УИХ дахь Монгол ардын намын бүлэг болон Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2020.11.23/ хуралдаж, энэ долоо хоногт чуулган, байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэхээр болсон байна.  Covid-19-ийн халдвар тархаад байгаатай холбогдуулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа тул намын бүлгүүд "zoom app" ашиглан цахимаар хуралдах юм байна.

УИХ-аар энэ долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

УИХ-ын байнгын хороо:

УИХ-ын чуулганы хуралдаан:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Аагий 2020-11-23 66.181.161.103

Даварсан АН болиосой

Avatar

Энэ цаг үед 1 хүн сайхан зүүд мөрөөдөлд автаж байна 2020-11-23 202.21.100.210

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж