Арилжааны банкуудын салбарууд өнөөдрөөс ажиллаж эхлэх талаар мэдэгджээ. Тухайлбал, ХААН Банк, Төрийн банк, Хасбанк, Капитрон банк ажиллах салбар, цагийн хуваариа албан ёсоор мэдээлсэн байна.
БАНКУУДЫН ЦАГИЙН ХУВААРЬ БОЛОН АЖИЛЛАХ САЛБАРУУДЫН МЭДЭЭЛЭЛ:
ХААН Банкны 11 салбар 09:00-16:00 цагт ажиллана. Зайнаас банкны үйлчилгээ авах боломжтой иргэдэд үйлчлэхгүй тул тооцооны төвүүдэд ирж олон нийтийн бөөгнөрөл, эрсдэл үүсгэхгүй байхыг анхааруулсан байна.
ТӨРИЙН БАНКНЫ САЛБАР НЭГЖҮҮД 08:00-18:00 ЦАГИЙН ХООРОНД АЖИЛЛАНА.
ХАСБАНКНЫ 11 САЛБАР 09:00-17:00 ЦАГИЙН ХООРОНД АЖИЛЛАНА.
КАПИТРОН БАНКНЫ ГУРВАН САЛБАР ЗӨВХӨН ХАЛАМЖ, ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ, ЦАХИМ БАНК БОЛОН КАРТ НЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ 09:00-17:00 ЦАГТ ҮЗҮҮЛНЭ.
Та банкуудаар үйлчлүүлэхдээ амны хаалтаа тогтмол зүүж, өөрийгөө болон бусдыг хамгаалцгаая!
Холбоотой мэдээ