Оросын ШУА сансарт ашигт малтмал олборлох асуудлыг судална | News.MN

Оросын ШУА сансарт ашигт малтмал олборлох асуудлыг судална

Оросын ШУА сансарт ашигт малтмал олборлох асуудлыг судална

Оросын ШУА сансарт ашигт малтмал олборлох асуудлыг судална

ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч Александр Сергеевийн шийдвэрээр Сансар дахь баялгийг олборлох асуудлыг судлах Шинжээчдийн ажлын хэсгийг академийн зөвлөлийн бүтцийн хэмжээнд байгуулахаар болсон байна. Энэхүү ажлын хэсэг нь сансрын уудамд ашигт малтмал олборлох шинжлэх ухааны болон эрх зүйн боломж байгаа эсэх, олборлох боломжийн талаар судлах юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны дөрөвдүгээр сард АНУ сансрын уудам дахь баялгийг олборлох эрхтэй гэсэн зарлиг гаргаснаар энэ асуудал амилж эхэлсэн. Трампын зарлигаар энэ асуудлыг зургаан сарын хугацаанд Сар болон сансрын бусад гариг эрхсийг судлах гэрээ бүхий бусад улс орнуудтай хэлэлцээ эхлэхийг даалгасан юм. 2024 он гэхэд АНУ хувийн компаниас Сарны хөрсний хүдэр худалдан авах төлөвлөгөөтэй байгаа хэмээн НАСА өнгөрсөн есдүгээр сард мэдэгдсэн.

НАСА-гийн энэ мэдэгдэл гарсны дараа "Роскосмос" америкчуудын энэ үйлдлийг олон улсын хамтын ажиллагаанд хортой үйлдэл хэмээн нэрлэж, Ирак болон Афганистан руу НҮБ болон олон улсын зөвшилцөлгүйгээр халдан орсон АНУ-ыг шийдвэртэй зүйрлэж байсан. Мөн АНУ Сарны баялгийг эзэмших эрхтэй эсэх асуудлаар НҮБ-ын хэмжээнд асуудлыг тавина хэмээн ОХУ мэдэгдэж байсан юм. НАСА-гийн тэргүүн Жим Брайденстайн  Сарны баялгийг ашиглах асуудлыг далайгаас улс орнууд туна загас агнадагтай ижил зүйл хэмээн тайлбарлаж, АНУ-ын шийдвэр нв 1967 оны Сансрын уудмын талаарх гэрээтэй огт зөрчилдөөгүй хэмээн мэдэгдсэн.

Оросын ШУА-ийн Астрономийн хүрээлэнгийн захирал Дмитрий Бисикалогийн хэлснээр сансарт баялаг олборлох нь маш өндөр өртөгтэй байх болно, магадгүй сансрын пуужин, бусад тоног төхөөрөмжийн үнэ хямдарсан үед, дор хаяж 20 жилийн дараа олборлох тухай ярьу болох юм хэмээн РИА Новости агентлагт байр сууриа илэрхийлж байсан.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-23 146.115.161.230

Америк сарыг эзэмшинэ гэхээр ооя лаг гэчээд оросыг гэхээр миа гээд байгааг ойлгохгүй байна.

Avatar

хэ хэ хэ 2020-11-23 49.0.212.165

Сансраас нүүрс авчирч Xятад Энэтхэг 2-т шахах нь дээ

Avatar

Зочин 2020-11-23 66.181.161.79

Сансарт нисдэг улсыг нисдэггүйчүүд нь шүүгээд байх юмаа бас ХАХА дарчихжээ Өөрсдөө л ХАХА баймаар юм Нэртэйгээр нь сансарт яаж нисэхийг заамаар юмдаа Ккз

Avatar

хэ хэ хэ 2020-11-23 49.0.212.165

Нисдэггүй бор морь нь нисдэг бор мориндоо атаархаа л биз яадийн

Avatar

ӨӨ 2020-11-23 66.181.188.111

САНСХААС ШИНЭ ВИРУС ТЭЭЖ ИРЭХ НЬ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-11-23 202.126.89.154

Hahaha. Joohon amidraltai yum yarihguidee. Yadaj l sansriin hog tuuvel ashigtai baij magadgui shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж