Оросууд эртнээс өвлийн улиралд бэлдэн намар их хэмжээний жимч, ногоо нөөцөлдөг уламжлалтай. Гэхдээ ингэж өвлийн нөөц бэлддэг оросуудын тоо жилээс жилд буурч байгааг “Ромир” төвийн хийсэн судалгаа харуулсан байна. Уг судалгаагаар одоо оросуудын гуравны нэг нь л өвлийн хүнсний нөөцөө бэлддэг болжээ. 2011 онд оросуудын тал хувь нь өвлийн нөөц бэлдэж байсжээ.
“Ромир” төв судалгаагаа энэ арваннэгдүгээр сарын эхээр хийсэн байна. Оросын бүхий л бүс нутагт амьдардаг 16-60 насны 1500 хүнийг судалгаанд хамруулан хийсэн бөгөөд тус төвөөс 2011, 2015, 2019 онд хийсэн өмнөх судалгааны дүнтэй харьцуулжээ.
"Сүүлийн судалгаагаар оросуудын 31% өвлийн хүнсний нөөц базааж байна. Энэ үзүүлэлт 2011 онд 50%, 2015 онд 47%, 2019 онд 33% байжээ” хэмээн судалгааны дүгнэлтэд онцолсон байна.
эх сурвалж: риа новости