Юнисеф: Covid-19 алдагдсан үеийг бий болгож байна

Хуучирсан мэдээ: 2020.11.23-нд нийтлэгдсэн

Юнисеф: Covid-19 алдагдсан үеийг бий болгож байна

Юнисеф: Covid-19 алдагдсан үеийг бий болгож байна

“COVID-19 дэлхий нийтийн амьдралын хэвшлийг бүрэн өөрчилж байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын нэг субъщкт боллоо. Үүнээс үүдэн хүн төрөлхтний нэг үе хэвийн амьдрах аргагүй болж магадгүй” хэмээн ЮНИСЕФ үзэж байна.

COVID-19-ийн цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд бүх зүйл коронавирусийн нөлөөнд захирагдаж өөрчлөгдөж байгаа бөгөөд энэ үед бага нас нь таарч байгаа, мөн шинээр төрж байгаа хүүхдүүдийн хувьд “алдагдсан үе” гэж нэрлэгдэх бодит нөхцөл үүслээ хэмээн ЮНИСЕФ анхааруулж байна. Цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн ихэнх улс оронд амьдралын түвшин буурч, ядуурлын түвшин нэмэгдсэн бөгөөд эрүүл мэнд, боловсрол, хүнсний салбарын чанар муудаж байгаа юм. Дэлхийн олон оронд мөрдөж байгаа онлайн хичээл нь багш сурагчийн амьд харилцаатай танхимийн сургалтын чанарыг хэзээ ч орлохгүй. Өнөөдөр дэлхий даяар 572 сая хүүхэд онлайнаар суралцаж байгаа нь гурван хүүхэд тутмын нэг нь гэсэн үг юм. Гэтэл мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар коронавирусийн халдвар авч байгаа хүүхдийн дийлэнх нь халдварыг сургууль, анги танхимаас биш гудамж, олон нийтийн газраас авч байгааг ЮНИСЕФ сануулжээ. Тиймээс халдвар хамгааллын аюулгүй байдлыг чанд сахин танхимийн сургалтыг хадгалсан дээр гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Хөл хорионы улмаас эцэг эхийн орлого буурсан нь хүүхдүүдийн хүнсний хангамж, чанарт шууд нөлөөлж байгааг мөн онцолсон байна. Чанартай, тэжээллэг хүнс хэрэглэж чадахгүй байгаа нь эргээд эрүүл мэндийн асуудал үүсгэж байгаа ажээ. ЮНИСЕФ-ийн тооцоогоор цар тахлын улмаас 150 сая хүүхэд өмнө байсан амьдралын хэвийн горимоо алдаж, амьдрах, сурч боловсрох орчин буурсан байна.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж