Арван сар тэссэний эцэст Монгол улс дотооддоо COVID-19-ийн халдварыг алдаж, улсаараа хөл хорионд ороод хоёр долоо хонох гэж байна. Анх таван өдрөөр хөл хорьсон шийдвэр арванхоёрдугаар сарын 1 хүртэл сунгагдаад байгаа бөгөөд халдварын нөхцөл байдлаас шалтгаалан цааш сунгах эсэхийг шийднэ гэдгээ Улсын Онцгой комисс өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Улсын Онцгой комиссын шийдвэрээр улс орон даяар хэрэгжүүлж байгаа бүх нийтийн бэлэн байдлын хязгаарлалт нь эдийн засагт сөрөг нөлөөтэй байж, иргэдийн орлого буурах нөхцөл болж байна. Энэ үед уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хэвийн явагдаж байгаа хэмээн Засгийн газар мэдэгдсэн.
Гэвч COVID-19-ийн халдварын тархалт нь төмөр зам дагасан маршрут байгаа нь санаа зовоож байна. Өчигдрийн /2020.11.21/ байдлаар таван аймагт халдварын батлагдсан тохиолдол илрээд байгаагийн нэг нь төмөр замын шугамын өмнөд төгсгөл болох Дорноговь аймаг юм. Монголын экспортын гол орлогын нэг болсон нүүрсний экспорт Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон Шивээхүрэн хилийн боомтоор хийгдэж байгаа. Тиймээс Өмнөговь аймагт халдвар тархахгүй байх нь Монголын хувьд амин чухал болоод байна.
Монгол улсад тогтоосон бүх нийтийн хөл хорио хэр удаан үргэлжлэх, халдварын нөхцөл даамжрах эсэхийг Хятад улс анхааралтай ажиглаж байна. South China Morning Post-д Монголд тогтоосон коронавирусийн хөл хорио нь тус улсын коксжих нүүрсний импортод нөлөөлж магадгүй ч Хятад улс дотоодын нөөц боломжоороо эрэлтээ хангах чадавхитай хэмээн бичжээ.
Хятад улсын коксжих нүүрсний гол импортлогч Австрали улсаас нүүрс авахаа зогсоохоор шийдсэн нь Монголын нүүрсэнд сайхан боломж олгосон гэж шинжээчид хэлж байгаа статистик тоо баримтыг харахад хүлээлтэд хүрээгүй байна. 2020 оны аравдугаар сарын дүнгээр дөрвөн сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх есдүгээр сарын дүнгээс 600 мянган тонноор буурсан дүн ажээ. 2020 оны эхний арван сарын байдлаар нийт 23.9 сая тонн нүүрс экспортолсон нь мөнгөн дүнгээр 1.8 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет жингээр 26%, орлогын дүнгээр 35.5%-иар тус тус буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Хятад улсад оны эхнээс нүүрлэсэн COVID-19-ийн халдвартай холбоотой. Халдварт өвчний тархалтын улмаас өнгөрсөн хаврын саруудад Хятад нүүрсний татан авалтаа эрс бууруулсан билээ. Харин оны сүүлийн хагаст нүүрсний экспорт эргэн сэргэсэн. Монгол, Хятад хоёр орон хилийн “Ногоон гарц” журмыг хэрэгжүүлж, хялбарчилсан байдлаар нүүрсний татан авалтыг хийсэн нь экспорт нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн. Энэ 2020 оны төсөвт нүүрсний экспортын хэмжээг 42 сая тонн, орлогыг 1.4 их наяд гэж тооцсон боловч аравдугаар сарын байдлаар 23.9 сая тонн байжээ. Салбарын сайд нь энэ жилийн нүүрсний экспортын хэмжээг 30 саяар төсөөлж байгаагаа өмнө мэдэгдэж байсан. Он дуустал үлдсэн хоёр сард нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэх эсэх нь эргэлзээтэй.
Ер нь жил жилийн төсөвт нүүрсний экспортыг ихэд өөдрөгөөр төсөөлөн тавьж, орлого талыг дөвийлгөдөг жишиг эрх баригчдад тогтсон. Ирэх 2021 оны төсөвт ч гэсэн нүүрсний экспортын хэмжээг 42 сая тонноор баталлаа. Гүйцэтгэлийн эцсийн дүн гарахад төсөвт баталсан хэмжээндээ нүүрсний экспорт хэзээ ч хүрч байгаагүй нь үнэн билээ.
42 сая тонн нүүрс экспортлохын тулд жилийн 365 тоногт тасралтгүй, ямар нэг саадгүйгээр нүүрс гаргаж байж хүрэх тоо юм. Одоо экспорт хийгдэж байгаа Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын хүчин чадлаа бодсон ч 42 сая тонн бол хүчин чадлаас давсан тоо. Харин төмөр замаар тээвэрлэсэн нөхцөлд байдал эсрэгээрээ байх боломжтойг олон жил хангалттай ярьсаар ирсэн.
Коронавирусийн нөхцөл байдал Монголд ч , Хятадад ч ямар байхаас нүүрсний экспорт нэмэгдэх, эсвэл буурах нь шалтгаална. Мөн Хятад улс Австралийн нүүрсэд тавьсан хориг ирэх онд хэвээр үргэлжлэхээс бас хамаарах болжээ. БНХАУ-ын Хөгжил, шинэтгэл хороо өнгөрсөн Мягмар /2020.11.17/гаригт энэ өвлийн цагт эрэлт нь эрс нэмэгддэг байгалийн хий болоод нүүрсний хэрэглээгээ хангах хангалттай дотоодын нөөц бий хэмээн мэдэгдсэн. Монголын дотоод дахь халдварт өвчний тархалт уул уурхайн бүтээгдэхүүний экспортод нь нөлөөлөх эсэхийг хэлэхэд эрт байна хэмээн South China Morning Post дүгнэжээ. Хятадын жилийн нүүрсний хэрэгцээний багахан буюу 10 орчим хувийг импортын эрчим хүчний нүүрс эзэлж байгаагийн нэг нь Монголын коксжих нүүрс юм.
Халдварт өвчний дэгдэлтийн онцгой энэ үед төсвийн зарлага, тэр дундаа хөл хорионы хязгаарлалтаас үүдэлтэй халамжийн зориулалтын зардал эрс нэмэгдэхийн хэрээр, орлого хумигдах нь ойлгомжтой энэ үед экспортын орлогыг хамгаалж үлдэх нь амин чухал асуудлын нэг болж байна.
Халдварыг тархаахгүй байх, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах нь эн тэргүүний зорилт мөн боловч эдийн засгийн амин үзүүлэлтүүдийг авч үлдэх, бизнес явуулах зохистой орчныг бүрдүүлэхэд дэлхийн бүх улс орон толгойгоо гашилгаж байна. Эрүүл байх, мөнгөтэй байх хоёрыг хослуулж чадсан нь амьд үлдэх ганц сонголтын өмнө иржээ. Хөл хориог шинжлэх ухаанчаар, бизнесийн орчин нөхцөлөө харгалзан хийх хүнд даалгаврыг тулгаж байна. Харамсалтай нь хөл хорионы өнгөрсөн 10 хоногийн хугацаанд төр засгийн эргэж буцсан шийдвэрүүд эрх баригчид даалгавраа хийж чадах эсэхэд эргэлзэхэд хүргэж байгааг хүмүүс хангалттай шүүмжилж байна. Арван сар бэлдэж, хууль хүртэл гаргаж, төлөвлөгөө боловсруулсан гэж мэдэгдсэн байгаа ч тэр төлөвлөгөө нь муу, дутуу байсныг харууллаа. Гудамжинд гулууз зарсан кэйсийг л харахад ийм төлөвлөгөө байсан эсэхэд эргэлзээ төрж байгаа юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-аас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан ч энэ хууль нь зургадугаар сарын парламентын, аравдугаар сарын орон нутгийн сонгуулийг зохион явуулахад зориулагдсан болохоос цар тахал нүүрлэсэн үед нийгмийг зохион байгуулалтад оруулах, эдийн засгийг сөрөг нөлөө багатайгаар удирдах чиглэлд огт нэмэр болоогүйг сая харлаа. Арван сар бэлдсэн эрх баригчдын одоо баримталж байгаа байр суурь нь мөнгөгүй эрүүл байх, эсвэл мөнгөтэй өвчтэй байх сонголтыг тулгаж байна.
Зочин 2020-11-23 202.9.40.232
Сэтгэлээрээ эрүүл байж бүхнийг давж чаднаа бүгдээрээ
Зочин 2020-11-23 66.181.189.158
Гарчиг нь буруу байна мөнгөгүй өлсөж үхэх, өвчлөөд цатгалан үхэх хоер монголт байна
Зочин 2020-11-23 64.119.20.101
Дахин 7 хоногоор нэмж сунгаж байгаад л нам хумиж аваад л ажил сургуулиа оруулаад л хэвийн амьдраад явчих юмыг заавал өөрсдөдөө амар хялбар болгож өнгөрсөн өвлийнх шиг тэнэгтээд байх юмаа
Зочин 2020-11-23 66.181.161.101
Би мөнгөтөй хүн бишээ хойд хормойгоороо урд хормоогоо нөхөөд л явдаг хүн.хорионы дэглэмтийг ахиад 14 хоног сунгачих хэрэгтэй дээ.Ямар байсан бүсээ чангалаад мөнгөгүй ч гэсэн эрүүл босоод ирвэл дараа өөр өөрсдийнхөө хир хэмжээнд тохирсон мөнгөө олох байлгүй дээ
ok 2020-11-23 192.82.76.187
монголчуудыг хэдэн монгол олигархиуд, гадныхантай нийлээд, бидний сэтгэхүйгээр тоглож байна, хятадууд нүүрс авахгүй бол монгол дуусаа, оюу-толгой байхгүй бол монгол дуусаа, оросууд л хятадаас монголчуудыг аварна, орос , хятадгүй бол монгол хөгжихгүй гэдэг кодыг хэдэн үеэр нь монголчуудын тархинд суулгаж байна, ингээд буруу хандлагатай болцон монголчууд хэдэн үеэрээ дарлагдаж байна, тэрний оронд энэ карантинг ашиглаж , идэж уусан мөнгөө олж ирцгээе, өөрсдөө юм хийж, зээл гэсэн сэтгэхүйгээс сал
ok 2020-11-23 192.82.76.187
манай монголчууд мөнгөгүй биш шүүд ээ, Капиталын Ундармаагийн 355 тэрбум, Баярын 7 хаус, Сангийн сайдын Хүрэлбаатрын хотгор шанагийн уурхай, Баярцогтын дансандаа мартсан сая доллар, за тэгээд Эрдэнэтийн идэж уусан тансаглал, Жүд-чидын мөнгө, гээд л цуглуулахын юм бол 3н саяуулаа 3н жил ажил хийхгүй байсан ч идэж ууж хүрэлцэх мөнгө шүүдэээ, монголчууддаа сэтгэ сэтгэ, заргач хэл амтай бай, зөв юман дээрээ, монголчууд чинь гуйлгачид биш, биднийг гуйлгачин, халамжинд дуртай сэтгэхүйтэй болгож бна
Зочин 2020-11-23 64.119.27.210
Gertee baij Amin demeer bayalag hool huns heregleerei.- UOK(NOK) gesen message utsan deer irjee. Guril mahaa yaya gej bgaa humuusiig tavlaad bgaa yum uu doromjlood bgaa yum uu?
/*-*/ 2020-11-23 49.0.212.165
Янаглан хорлох гэдэг шиг янаглан тавлаж байгаа юм, жидүүчид өөрсдөө амин дэмээр баялаг хүнс зоог гүнцэг хүртэж, ажил орлогогүй өрөнд баригдсан иргэд бид цувдайн жижиглэнгээ ч авч дийлэхгүй болов
123456 2020-11-23 49.0.212.165
Наймаа, үйлчилгээ, халтуур малтуураа хийгээд коронагаар үхэх, эсвэл ядуурч өлсгөлөнд нэрвэгдэх өвдөж үзэх
Зочин 2020-11-23 103.26.194.70
Ersdeliin sudalgaagaar 1000 hun coronogoor uhne gesen sudalgaa garsan mungutei uvchtei deerees ni ter 1000 hunii ami hamaagui gewel tegeed naimaagaa hiiged amidrach harin ter 1000 hun tanii oir dotnii hun ch bj magadgui gedgiig sanaarai
Зочин 2020-11-23 202.179.27.139
Наймаа хийхгүй бол бүр олноороо өлбөрч үхнэ шүү дээ. бүгдээрээ төсөвт ажилладаг биш. Эсвэл төсвийнхөн хувийн хэвшлийнхний хоолыг хариуцах юм уу? Тэгвэл хамаагүй. Ёстой таг чиг сууя
Зочин 2020-11-23 103.26.194.70
Өвчин тахалтай үед хүнснээс бусад бараа зарагдах уу үгүй юу сайн бодоорой түрээсээ төлж чадах уу. Тгээд 2 долоо хоногт өлсөж үхэхдээ тулдаг юм бил бизнес хийгээд яана вэ.
Зочин 2020-11-23 66.181.185.85
мөнгөгүй бол эрүүл байх боломжгүй ш дээ. ямар тэнэг юм бичдэг юм бэ? өлсч, даарснаас болоод өвдөж үхнэ ш дээ!!!!
mongol 2020-11-23 192.82.67.69
Herev zasgiin gazar tur irgedee ajil hiihiig ni horiod gereesee garahgui baih nuhtsuliig bii bolgoj baigaa bol ard tumniihee amidrah orlogo uguh nuhtsuliig burduulj uguh heregtei uuruur helbel hungululttui zeel,belen mungu uguh estoi sangiin said ni jijig dund uilverlegch nar bugd zogsoj baigaa bolohoor mungu uguh hereggui gej helsen uuniih ni tuluu ter huniig ogtsruulah ni ch bagadana baruunii humuus hul horio togtooloo gej jagsaad baigaa ni tenegtee bish mash tom asuudal baigaa uchraas l ter
Зочин 2020-11-23 202.55.188.98
Тоон дээрээ ерөөсөө анхаарахгүй юм. Сэтгүүлчид нь ийм чадваргүй байдаг юмуу?
Зочин 2020-11-23 124.158.86.193
ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ БАЯН ГЭЖ ӨВГӨДИЙН СУРГААЛЬ БАЙДАГ ЮМ, НААД ХЭВЛЭСЭН ЦААС ЧИНЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЖУУД ЮУ ЮМ БЭ
Зочин 2020-11-23 66.181.185.85
мөнгөгүй бол улс орон ч, хувь хүн ч өвчилнө ш дээ. гэртээ ажил хийхгүй бга хүмүүс өлсч, өр ширэнд баригдаж, даарч дуусна!
Зочин 2020-11-23 139.5.217.197
Элбэгдорж л ингэж хуцаж байгаа юм байна гэж ойголоо.
Бид баян улс аа . 2020-11-23 122.201.31.97
Юунд нь санаа зовно бээ . Оффшорт 17 тэрбум доллар маань байж л байна . Нэг хүн гэр бүлд 33 ш лиценз байж л байна . Эндээс эхлээд хурааж авна даа . Мэдсээр байж хараад сууж байгаа хүмүүс яахав дээ . Сууж л байя даа .
ТӨСӨВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ ТӨСӨВӨӨ ТАНААЧЭЭ 2020-11-23 66.181.181.116
ЗГ маш муу ажиллаж байна. Энэ цаг үед хэрэггүй олон зардлуудаа хасаж иргэд рүүгээ анхаараач
Зочин 2020-11-23 150.129.140.52
Сангийн сайд нь мөнгөгүй гэж муу амласан алдагдалтай төсөв зохиож үхмэл хөрөнгөд баахан мөнгө зарцуулсан цавчаа хулгай хийдэг Хүрэлсүхийн засгийн газар
иргзн 2020-11-23 202.179.27.138
хэзээ манай үе үеийн ЗГ-ууд мөнгөтөй гэж дуугарч байлаа дандаа л Хоосон амладаг шүү дээ Эрүүл явбал Мөнгө олдоно гэдгийн тийм болохоор Хүн ардаа бодсон нь дээр цөөхөн хэдэн Монголчууд аа Амьд мэнд Эрүүл саруул байлгавал Улс даа ч Хувь хүндээ ч хэрэгтэй
Хотын иргэн. 2020-11-23 122.201.21.151
Вирусыг ман ыхан сонгуульд ашигласан л даа.одоо эдийн засаг эрүүл мэндийг зөв авч явах л бодолго дутагдаж бна.Нэг
их сүржин гардан байлдаанд орлоо ч гэх шиг улс аа авч яваа нь сайнгүй л бна даа
Зочин 2020-11-23 66.181.191.212
Хууль бусаар төр авсан МАН-ын эсрэг тэмцэх хэрэгтэй. Сонгуулийн сурталчилгааг хорьж байгаад хийсэн нэртэй хууль бус сонгууль байсан.
21 2020-11-23 66.181.184.149
Urgui bol bayan Uvchingui bol jargal
Зочин 2020-11-23 150.129.141.100
Аль аль нь хэрэгтэй.Мөнгөтэй байгаад өвчин тусаад үхэх,мөнгөгүй болж дархлаагүй болоод үхэх адилхан.Аль алиныг нь сайн бодолцох естой.Эрүүл байгаад мөнгөгүй нохойн амьдралаар амьдраад хэрэггүй. дээ.
Зочин 2020-11-23 64.119.27.210
Яалт ч үгүй, мөнгөгүй өвчтэй байхыг ЗГ тулгасан. Сонгуульдаа далим гарган ашиглаж, өөрсдөдөө л санаа тавьж хулгай тонуулаа хийснээс өөр зүйл хийсэнгүй, чадах ч үгүй, гинжин хэлхээтэй адгийн хулгайчууд!!!!
Зочин 2020-11-23 202.21.108.49
12 сарын 1-с хориогоо үргэлжлүүлэх бол 1 саяыг тараах хэрэгтэй шүү. Гэхдээ иргэн бүрд.
Зочин 2020-11-23 64.119.23.35
Сангийн сайд өгдөг байсан халамжаа дурдаад одоо ковидоо ингээд давъя гэж уриалав. Мөнгөгүй бол өвдөөд дуугүй л үхэх аюул ирнэ, мөнгөтэй бол өвдөөд эрүүл болох гэж үзнэ гэдгийг хэлэлгүй өнгөрөөв. Яахыг заавал сайд хэлээч.
зочин 2020-11-23 66.181.161.44
КОВИДЫН ХУУЛИЙГ Ж.ЭНХБАЯР БОЛОВСРУУЛСАН
Зочин 2020-11-23 66.181.161.61
ЭНЭ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГГҮЙ ХЭСГИЙГ БҮГДИЙГ НЬ ОЛЖ ТУСГААРЛАНА ГЭВЭЛ ҮЛГЭР ШҮҮ. БУСАД УЛСААС ХАРХАД ТАРХАЛТЫГ ХЭСЭГ ХУГАЦААНД БАРЬЖ Л ЧАДНА. БУЦААД АЛДАХ НЬ ТОДОРХОЙ. ӨНӨӨДӨР ТӨРИЙН АЛБАНЫХНАА Л ЦАЛИНГ НЬ ӨГӨӨД ГЭРТ БАЙЛГАЖ БАЙНА. ХУВИЙН ХЭВШЛИЙН БИДНИЙГ ЯАЖ АМЬДАР ГЭЖ БАЙГАА ЮМ БЭ. ОДОО ХУВЬ ХҮНИЙ УХАМСАР АРИУН ЦЭВЭР ЧУХАЛ ЮМ. МӨНГӨГҮЙ БОЛ ХООЛГҮЙ ШҮҮ ДЭ. ӨЛСӨЖ ҮХ ГЭЖ БАЙНА УУ.
Зочин 2020-11-23 192.160.102.168
КГБ-ешник Равдан хэдэн монгол хүнийг тамлаж алсанаа хэлчээрэй, н**ш минь.
Иргэг 2020-11-23 66.181.177.123
Корона г ашиглаж сонгуульд я ллаа Нэг авгай Эрүүлсмэндийн шилдэг ажилтан суут ухаантан баатар болоод өөрсалбарт шидээ үзүүлэхээр явав.Зуд ыолоход нохой зоолдгийн үлгэрээр короног ашиглаж хичнээн хүн баяжив Мөнгө зуслэв Түрийний бөөс толгойд гарав Элчмнсэйдаар шаннуулав Худалүнэн хэлж татавар.төлөгчдийн мөнгийг өглөгийн эзэн мэт хууль хүч онцной Хөсүтийнэмч ажиллагсадад суилагч нарт хэдэн саяар нь тараан өгөв Өөрсдийгөө бас мартсангүй хуваан авцгаав Угнь тэд ажлаа л хийсэн Прокурор хяналт тавь
Чингис хаан 2020-11-23 51.210.242.136
Хөл хориогоо сулруулбал Содбаатарын толгойтой ярина!
Өвгөн Балдан 2020-11-23 122.201.31.167
Энэ нь өнөөгийн төр засгийн бодлого шийдвэрээс л хамаарна. Хүнээ бодох уу, Мөнгөө бодох уу…
Иргэн 2020-11-23 202.126.88.181
Тийм биш, мөнөгүй бас өвчтөй байхыг тулгаж байна. Ажилд явж болохгүй. Тэгэхлээр мөнгөгүй. Зөвхөн өглөө оройд автобус, дэлгүүр болон захаар чихэлдэн үйлчлүүлж өвчин ав.
Зочин 2020-11-23 202.21.98.238
SHUUMJLELEE HYATADDAA L GARGA DAA. ZASAG SAIN AJILLAJ BN. ARD TUMEN TAHLAAS HAMGAALJ HIIJ BGAA ZUILST NI ONTS BISH CH SAIN DUN TAVIJ BN. UMNU NI BOLJ BGAAGUI AYUL TULGARSAN UYED UUNEES ILUU YAJ ARD OLNOO HAMGAALAH YUM BE. UOK SAIN HAMGAAL, UURHAICHID BID HUCHIN ZUTGENE!!!