Япон дахь докторант, судлаачдын нэгдсэн III форум болно | News.MN

Япон дахь докторант, судлаачдын нэгдсэн III форум болно

Япон дахь докторант, судлаачдын нэгдсэн III форум болно

Япон дахь докторант, судлаачдын нэгдсэн III форум болно

Япон дахь докторант, судлаачдын бүлгэм эрдэм-шинжилгээний нэгдсэн III форумаа 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр онлайн хэлбэрээр Осака хотоос зохион байгуулах гэж байна. Уг форум нь дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил “Эх орны хөгжилд шинжлэх ухаан” уриан дор явагдах юм.

Салбар салбарын эрдэмтэн, доктор, докторантууд судалгааны илтгэлээ хэлэлцүүлэхээс гадна “Covid-19” халдварын тархалттай холбоотой судалгаанд суурилсан, практик ач холбогдол бүхий илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Форумыг Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам, Монгол улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамтай хамтран зохион байгуулж байна. Тус бүлгэм нь 2016 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд өдгөө 241 докторант, судлаачдыг нэгтгээд байна.

Форумын гол зорилго нь Япон улсын өнцөг булан бүрт сурч, ажиллаж буй шинжлэх ухааны салбар бүрийн судлаачид хоорондоо танилцан, эрдэм шинжилгээ-судалгааны ажлаа танилцуулан илтгэл тавих, хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр харилцаа холбоогоо тэлэх, шинээр төсөл-судалгаа санаачлах, цаашид хамтран ажиллах боломж бололцоог эрэлхийлэх, салбар салбарын түүчээ болж яваа эрдэмтдийн туршлагаас суралцахаас гадна дэлхий дахины тулгамдсан асуудал болж буй “Covid-19” цар тахлын үед гадаад дотоодод авч хэрэгжүүлж буй арга хэмжээний давуу болон сул талууд, цаашид сайжруулж болох гарц гаргалгааг эрэлхийлэхэд чиглэж байна.

Энэ жилийн форум нь “Нэгдсэн” болон Covid-19 цар тахалтай холбоотой “Тусгай” хэсэг хэмээх 2 хэсэгтэй бөгөөд “Зочин багшийн илтгэл”, “Нийгмийн олон салбарт ажиллаж буй докторууд болон зэрэг цолоо хамгаалахаар суралцаж буй докторантуудын илтгэл”, судлаачдад тулгарч буй асуудлыг хөндсөн “Хэлэлцүүлэг” гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Зочин багшаар Япон улсын "Цүкүба" их сургуулийн профессор, хөрс судлаач К.Тамура, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төвийн захирал, профессор Д.Ганбат нар оролцоно.

Өмнөх жилүүдийн Форумыг амжилттай зохион явуулахад Монгол улсын Гадаад харилцааны яам, Япон дахь Монголын Элчин Сайдын яам, төрийн бус байгууллагууд, Японы их дээд сургуулиуд хамтран ажиллаж ирсэн бол энэ жилийн хувьд Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам дэмжин оролцож байна.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-11-22 115.65.47.30

Монгол улсын нийгэм эдийн засаг, хөгжил дэвшил, ард иргэдийн ахуй амьдралд шууд хэрэг болохуйц үр дүнтэй судалгааны ажлууд хэр олон хэлэлцэгдэх вэ? эсвэл уламжлалт хурал уу? Үлгэр түүх, аман асуулгын дүн, дурсамж яриа, уран зөгнөл, бодит үр дүнгүй, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжгүй судалгааны ажлууд хэнд ч хэрэггүй байх даа, цагийн гарз биз дээ? ,

Avatar

/*-*/ 2020-11-22 49.0.212.165

Одоо нээх их баахан эдийн засагчид, банкчидын хэрэг байхгүй, эдийн засагчаар Монгол хахаад багтаах газаргүй болсон.IT -ч бас хахчихсан. Одоо жоохон бодитой, юм хийж бүтээдэг улс ардын аж ахуйн мэргэжил эзэмшицгээх хэрэгтэй. Инженер техник, хими физик технологи, хамгийн түрүүнд техник хэрэгсэл дээр ажилладаг үйлдвэрлэлийн мэргэжилтэй ажилтан чухал

Avatar

Бодит үнэн. 2020-11-22 66.181.178.84

Ач холбогдол багатай судалгааны ажлыг сурталчилах хэрэг байна уу? Ихэнх нь хэнд ч хэрэггүй чингис, нүүдэлчин ахуй гэх мэт зүйл, зарим нь энд тэндээс хулгай хийсэн эрдмийн ажлаа ярьдаг.

Avatar

zochin 2020-11-22 49.0.212.165

Чингис судлалын академи уу. Чингис зүйн шинжлэх ухаан ч дээ, ээ мэдэхгүй

Avatar

dfdfadf"> 2020-11-22 202.9.40.161

hii">sain bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж