Боловсрол шинжлэх ухааны яамнаас covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдаас тандалтын асуумж судалгааг авч дуусчээ. Судалгаанд нийслэл, орон нутгийн нийт 88 их, дээд сургуулийн 60 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдсан байна.
Оюутнуудыг маргаашаас /2020.11.23/ covid-19 илрүүлэх урьдчилсан шинжилгээнд хамруулахаар болжээ. Энэ хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудад сурч буй гадаад улсын оюутнуудад англи хэлээр асуумжийг бөглүүлэх ажлыг сургуулиудын гадаад оюутан хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулсан байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ