Путин олон улсын эсрэг эдийн засгийн хоригуудыг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2020.11.22-нд нийтлэгдсэн

Путин олон улсын эсрэг эдийн засгийн хоригуудыг сунгалаа

Путин олон улсын эсрэг эдийн засгийн хоригуудыг сунгалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсад хориг арга хэмжээ авсан гадаадын орнуудын эсрэг эдийн засгийн хариу хоригуудыг сунгах зарлигт гарын үсэг зуржээ. Ингэснээр тодорхой улсуудын эсрэг ОХУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээ ирэх 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгагдаж байна. Тухайлбал,

  • Украинд үүссэн улс төрийн хямралтай холбоотойгоор Европын холбооны гишүүн орнууд, АНУ, Канад, Австрали, Япон, Шинэ-Зеланд, Швейцарь, Исланд зэрэг орнууд 2014 оны гуравдугаар сард ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан. Хориг арга хэмжээ нь ОХУ-ын иргэд, хуулийн этгээдийг хил нэвтрэхийг хориглох, гадаад дахь хөрөнгийг царцаах зэрэг багтсан бөгөөд зарим тохиолдолд гадаадаас зээл тусламж авахад хязгаарлалт тавьжээ.
  • АНУ, Европын холбоо, Норвеги, Австрали, Канад зэрэг орнуудаас хориг тавьсны эсрэг 2014 оны наймдугаар сарын 6-нд ОХУ нь эдгээр орноос импортолдог олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьсан. Европын холбооноос 2015 оны зургадугаар сард Оросын эсрэг хоригоо сунгасны дараа Владимир Путин хариу ижил арга хэмжээ авсан юм. Үүнээс хойш тус хориг гурван удаа сунгагдсан ба энэ оны сүүлээр дуусах байв.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
21
ХахаХаха
14
ЗөвЗөв
13
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж