"Мэргэжлийн хяналтын байцаагчаас covid-19 илэрсэн нь үнэн"

Хуучирсан мэдээ: 2020.11.22-нд нийтлэгдсэн

"Мэргэжлийн хяналтын байцаагчаас covid-19 илэрсэн нь үнэн"

"Мэргэжлийн хяналтын байцаагчаас covid-19 илэрсэн нь үнэн"

Улаанбаатар хотод covid-19 халдварын хоёр шинэ тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдол 40 болсон. Батлагдсан тохиолдлууд дунд мэргэжлийн хяналтын байцаагч халдвар авсан гэх мэдээлэл байсан. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр мэргэжлийн хяналтын нэг байцаагчаас халдвар илэрсэн байна. Мөн covid-19 халдварын онош нь батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэдийг  нэг өрөөнд гурваар нь эмчилж байна гэх гомдол, мэдээлэл шүүмжлэл дагуулаад буй.

Энэ талаар ХӨСҮТ-өөс олон улсын жишгийн дагуу ижил цаг хугацаанд covid-19 илэрсэн, ижил шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг нэг өрөөнд ор хоорондын зай барьж эмчилж байна гэх тайлбарыг өгсөн. Тус төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр нэг цаг үед, нэг ижил нууц үеийн хугацаанд ижил шинж тэмдэгтэй оношлогдож батлагдсан тохиолдлуудыг нэг өрөөнд эмчилж болно гэсэн олон улсын заавар байдаг аж.

Манай улсад өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон таван аймагт covid-19 илрээд буй. Үүнийг ХӨСҮТ-өөс төмөр зам дагуу халдвар тархсан гэх мэдээллийг өгөв. Тус төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасалмаа хэлэхдээ “Өнөөдөр covid-19 халдвар аймаг бүрт гарсан юм биш, төмөр зам дагасан халдвар байна гэж үзэж байгаа. Улаанбаатарт бүртгэгдсэн 40 тохиолдлын зургаа нь төмөр замтай холбоотой.

Анхны тохиолдлыг илрүүлснээс хойш ойрын хавьтлуудаас халдвар илэрч байгаа нь анхны тохиолдолтой ямар нэгэн байдлаар холбоотой. Тухайн хүнтэй уулзсан, хамт үзвэр үзсэн, гэр бүлээрээ цугларсан. Төмөр замын ажилчдын дунд  Алтанбулагийн боомтоос Замын-Үүд хүртэл төмөр замын 16 цэг, точка, төв суурин газрын төлөөллийг оролцуулсан 150 гаруй хүн тэмцээн зохион байгуулсан байна.

Тэд энэ сарын 6-8-нд уулзаж, тэмцээний дараа үзвэр,караокедож наргисан асуудал бий. Мөн тэмцээний үед халдварын тохиолдлууд оролцсон. Энэ нь тэмцээнд оролцсон хүмүүс эрсдэлт бүлэгт хамаарч буй. Иймд эдгээр хүмүүсийг олж илрүүлж шинжилгээ авч, батлагдсан тохиолдлуудын 10 гаруй мянган хавьтлуудыг илрүүлж шижилгээ авсан. Ингээд Монгол Улсад дотоодод  172 тохиолдол батлагдсан гэсэн үг. Хамгийн гол нь, халуун ам бүлээс халдвар илэрсэн  тул иргэд та бүхэн хөл хорионы үед айл хэсэх, хамаатан садан найз нөхдөөрөө гэртээ цугларахгүй байхыг анхааруулъя” гэсэн юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж