Замын хөдөлгөөнд оролцох иргэдэд утсаар зөвлөгөө өгнө

Хуучирсан мэдээ: 2020.11.22-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөнд оролцох иргэдэд утсаар зөвлөгөө өгнө

Замын хөдөлгөөнд оролцох иргэдэд утсаар зөвлөгөө өгнө

Өнөөдрөөс /2020.11.22/ нийтийн тээвэр ердийн горимоор иргэдэд үйлчилж буй. Мөн автомашины хөдөлгөөнийг хязгаарлалтыг тодорхой хэмжээгээр сулруулаад байгаа юм. Тодруулбал, үйл ажиллагааг нь хориглоогүй 13 аж ахуй нэгж болон эмнэлгийн тусламж шаардлагатай иргэд замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Харин иргэдийн дунд хөл хорионы дэглэмийг сулруулсан тул замын хөдөлгөөнд оролцож болно гэх ташаа ойлголт байна. Энэ талаар Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас хөл хорионы дэглэмийг сулруулаагүй тул иргэд замын хөдөлгөөнд хязгаарлалттай оролцохыг анхааруулав.

Тус штабын удирдлагын гишүүн Э.Эрдэнэбаатар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үргэлжилж байгаа тул хөл хорионы дэглэмийг сулруулаагүй болохыг анхааруулъя. Иргэд замын хөдөлгөөнд оролцох асуудал хязгаарлалттай. Зөвхөн үйл ажиллагааг нь  хориглоогүй 13 байгууллага болон эмнэлгийн тусламж авах иргэд 1800-1200 утасны дугаараар холбогдон QR код авах, бүртгэлд хамрагдах, зөвшөөрөл авч, замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

УОК болон Нийслэлийн онцгой комиссоос иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна. Ялангуяа хөл хорио тогтоох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай байгаа юм. Тиймээс иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй, хөл хорионы дэглэмээ сахихыг анхааруулж байна” гэлээ.

Замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, хяналт тавихаас гадна Нийслэлийн онцгой  комиссоос covid-19 илрүүлэх тандалтын цэгүүдийг шинээр нэмж байгуулахаар болжээ. Тус комиссоос нийслэлийн зургаан дүүрэгт ойрын хавьтлуудын оршин суугаа газарт тандалтын шинжилгээ авах цэгүүдийг шинээр нэмж байгуулахаар ажиллахаар болсон байна.  Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийслэлийнхний махны хэрэгцээг хангахаар долоон дүүрэгт 21 байршилд нөөцийн мах борлуулж байна. Өнөөдрийн байдлаар 50 тонн мах борлуулжээ.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбар:

  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  • Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/
  • Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
  • Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
  • Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар
  • Банк
  • Оршуулга
  • Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт
  • Шүүх, прокурор
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж