Хээлтэй нохойны ачаар дөрвөн хүн галаас амь аврагджээ | News.MN

Хээлтэй нохойны ачаар дөрвөн хүн галаас амь аврагджээ

Хээлтэй нохойны ачаар дөрвөн хүн галаас амь аврагджээ

Хээлтэй нохойны ачаар дөрвөн хүн галаас амь аврагджээ

Нохой эртнээс хүн төрөлхтний анд нөхөр байсаар ирсэн. Тэгвэл саяхан ОХУ-д гарсан галын үеэр хүний амь аварсан баатарлаг нохойны тухай мэдээллийг хэвлэлүүд онцолжээ.  ОХУ-ын Ленинград хотод байдаг нэгэн асрах газарт гал гарч, хүчилтөрөгчийн аппарат дэлбэрч, асрах эмнэлэг бараг тэр чигтээ шатжээ.

Удалгүй гал сөнөөгчид болон сайн дурынхан ирж, Матилда гэх нохойг сайн дурын хоёр ажилтан аварсан байна. Одоо Матилда нохой  Санкт-Петербург дэх Василекийн амьтны асрах газарт эмчлүүлж байгаа гэнэ. Нүүр, хүзүү, хэвлий нь түлэгдсэн учир гөлөгнүүдээ хөхүүлэх боломжгүй болсон талаар асрах газрын ажилтнууд ярьжээ.

 

 

Матилда хээлтэй бөгөөд гал гарах үед эмнэлэг рүү давхин орж, галын дохиоллыг асаасан байна. Тухайн үед эмнэлэгт дөрвөн өвчтөн хэвтэн эмчлүүлж байсан ба баатарлаг нохойны ачаар амжиж барилгаас гарчээ. Харин нохой их хэмжээний түлэгдэлттэй амьтны асрах газарт хүргэгдсэн бөгөөд шархыг нь цэвэрлэх үед чичирч, уйлж байсан тухай асрах газрын ажилчид ярьсан байна.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
86
ЗөвЗөв
14
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-22 66.181.177.36

Хээлтэй байсан учраас хүн аварсан юм болж бн уу? Хээлгүй байсан бол

Avatar

Зочин 2020-11-22 202.9.40.232

Түргэн эдгээсэй би нохойг их хайрладаг

Avatar

бөбөөчин 2020-11-22 49.0.212.165

Олон нохой дотор ухаантай нохой байдаг л байх, манай гэр хорооллын хашааны хурлийзууд ч мэдэхгүй, өөрийнхөө баасыг иддэг нь ч бий, өөр нэг үхсэн нохойн сэг зэм зулгаау байх золбин ч бий.

Avatar

Зочин 2020-11-22 122.201.23.84

Гайхалтай нохой, хурдан эдгэж эрүүл болохыг хүсч байна.

Avatar

Зочин 2020-11-22 202.9.46.27

гөлөгийн эргүүгээс дээр юм.

Avatar

Эмгэн 2020-11-22 49.0.212.165

Тэдний нохойнууд нь эздээсээ илүү юм байна, намын даргаараа тавь

Avatar

onom 2020-11-22 66.181.161.5

Энэ зүгээр нохой гэдэг амьтаны баатарлаг гэх тухай л мэдээ байна. Орос байна уу, хятад байна уу, америк байна уу хамаагүй. Нохой бол нохой. Тиймээс мэдрэл юмаа бүү холь. Манайд Синофобиа хэрээс хэтэрсэн. Дэвэргэх хэрэг алга. Дээр нь Руссофобиа үүсгэх гэсэн санхүүжилт байгаа юм байна. Монголчууд ялганаа.

Avatar

Зочин 2020-11-22 66.181.160.30

Нохой их ухаантай, үнэнч амьтан гэдэг. Гайхалтай сайхан түүхүүд зөндөө бий

Avatar

Зочин 2020-11-22 124.158.86.181

Хээлтэй нохой бус нялх гөлөгтэй гэвэл зөв. Монголоор зөв бичиж сур.

Avatar

123456 2020-11-22 49.0.212.165

Юун Ленинград вэ, нэртэйгээр нь Сталинград гэчих яадийн

Avatar

хэ хэ хэ 2020-11-22 49.0.212.165

За тэр. Ингээд л Оросуудын нохой муур нь хүртэл мундаг баатарлаг болоод байдаг шүү. Энэ хээлтэй нохойд ОХУ-ын баатар цол өг. Гөлөгнүүдийг нь насанд хүртэл нь улаас халамж өг

Avatar

J. Erka 2020-11-22 66.181.161.113

Монголчууд "Муу эрээс сайн нохой" гэж ярьдаг үнэн шүү …

Avatar

РАВДАН 2020-11-22 66.181.161.89

ХИЧНЭЭН ӨВДСӨН БОЛ ХӨӨРХИЙ АМЬТАН. ОРОСУУД ЭДГЭЭЧИХ БАЙХОО.

Avatar

Зочин 2020-11-22 66.181.161.55

ewii dee ewii yamar hoorhon yum be

Avatar

Зочин 2020-11-22 122.201.21.123

хөөрхий дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж