Хээлтэй нохойны ачаар дөрвөн хүн галаас амь аврагджээ

Хуучирсан мэдээ: 2020.11.22-нд нийтлэгдсэн

Хээлтэй нохойны ачаар дөрвөн хүн галаас амь аврагджээ

Хээлтэй нохойны ачаар дөрвөн хүн галаас амь аврагджээ

Нохой эртнээс хүн төрөлхтний анд нөхөр байсаар ирсэн. Тэгвэл саяхан ОХУ-д гарсан галын үеэр хүний амь аварсан баатарлаг нохойны тухай мэдээллийг хэвлэлүүд онцолжээ.  ОХУ-ын Ленинград хотод байдаг нэгэн асрах газарт гал гарч, хүчилтөрөгчийн аппарат дэлбэрч, асрах эмнэлэг бараг тэр чигтээ шатжээ.

Удалгүй гал сөнөөгчид болон сайн дурынхан ирж, Матилда гэх нохойг сайн дурын хоёр ажилтан аварсан байна. Одоо Матилда нохой  Санкт-Петербург дэх Василекийн амьтны асрах газарт эмчлүүлж байгаа гэнэ. Нүүр, хүзүү, хэвлий нь түлэгдсэн учир гөлөгнүүдээ хөхүүлэх боломжгүй болсон талаар асрах газрын ажилтнууд ярьжээ.

 

 

Матилда хээлтэй бөгөөд гал гарах үед эмнэлэг рүү давхин орж, галын дохиоллыг асаасан байна. Тухайн үед эмнэлэгт дөрвөн өвчтөн хэвтэн эмчлүүлж байсан ба баатарлаг нохойны ачаар амжиж барилгаас гарчээ. Харин нохой их хэмжээний түлэгдэлттэй амьтны асрах газарт хүргэгдсэн бөгөөд шархыг нь цэвэрлэх үед чичирч, уйлж байсан тухай асрах газрын ажилчид ярьсан байна.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
91
ЗөвЗөв
14
ХахаХаха
10
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж