“Их 20”-ийн бүлэг вакцины тэгш хуваарилалтыг санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.22-нд нийтлэгдсэн

COVID-19

“Их 20”-ийн бүлэг вакцины тэгш хуваарилалтыг санхүүжүүлнэ

“Их 20”-ийн бүлэг вакцины тэгш хуваарилалтыг санхүүжүүлнэ

Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч орнуудын “Их 20” бүлэг энэ жил цар тахлын улмаас цахимаар дээд хэмжээний уулзалтаа зохион байгуулж байгаа билээ. Энэ жилийн уулзалтыг Саудын Арабын хаан Салман бен Абдел Азиз аль Сауд даргалж байгаа юм.

Цахим уулзалт үргэлжилсээр байгаа ба өнөөдрийн /2020.11.22/  уулзалтын үеэр талууд covid-19 цар тахлын эсрэг эм бэлдмэл, оношлуурыг дэлхий даяар тэгш хуваарилах үйлийг санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа аж. Мөн “Их 20”-ийн улсууд дэлхий нийтээр цар тахалд бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, урьдчилан сэрэмжлүүлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах механизмыг хөгжүүлэхийн зэрэгцээ чухал холбогдолтой мэдээ мэдээллийг тасралтгүй хуваалцахаа мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн улс вакцинаа "хүмүүнлэгийн үүднээс" бусад улс орнуудад хуваалцахад бэлэн байна гэдгээ мэдэгдээд цар тахал дэлхийн эдийн засгийг доройтуулж, олон нийтийг хамарсан, урт хугацааны ажилгүйдэл, ядуурлыг бий болгож байгааг онцолсон байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ч мөн тус улс нь вакцины боловсруулалт, түгээлтийг хурдасгахын тулд бусад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдээд, бусад хөгжиж буй орнуудад тусламж дэмжлэг үзүүлж, вакциныг бүх орны иргэд хүртэхүйц үнэтэй байлгахын тулд хичээн ажиллахаа амлажээ.

Энэ жил “Их 20”-ийн орнууд цар тахлын үр дагавартай тэмцэх хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ. тухайлбал, covid-19-ийн вакцины үйлдвэрлэл, түгээлтийг дэмжих зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудад 21 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд 11 их наяд ам.доллар гаргаад байна.

Эх сурвалж: Washington Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж