Хойд Солонгос албанынхныг онц сэрэмжтэй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2020.11.22-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос албанынхныг онц сэрэмжтэй байхыг анхааруулав

Хойд Солонгос албанынхныг онц сэрэмжтэй байхыг анхааруулав

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хөдөлмөрийн намын улс төрийн хорооны хуралд оролцож, албанынхныг Covid-19 цар тахлын эсрэг онц сэрэмжтэй байж, халдвар орж ирэхээс бүхий л талаар хамгаалахыг анхааруулжээ. Түүнчлэн тэрбээр хилийн дагуу харуул хамгаалалт, хяналтыг нэмэгдүүлэхийг  үүрэг болгосон байна. Тэрбээр Covid-19 цар тахлын халдвараас Хойд Солонгосыг тусгаарлан, хамгаалсан байдлаа үргэлжлүүлэн сахиж, хариуцлагатай байхыг сануулжээ.

Хойд Солонгос нь өөрийгөө халдвар илрээгүй цөөн орны нэг хэмээн мэдээлж байгаа бөгөөд хилээ энэ оны эхээр хааж, хяналтаа чангаруулсан юм. Түүнчлэн гадаадын тусламж дэмжлэгийг авахгүй хэмээн мэдэгдсэн. Энэ нь халдвар орж ирэхээс сэргийлсэн арга хэмжээ аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
15
БурууБуруу
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж