Орхон аймагт хавьтал болсон 297 хүүхдийг тусгаарлажээ | News.MN

Орхон аймагт хавьтал болсон 297 хүүхдийг тусгаарлажээ

COVID-19

Орхон аймагт хавьтал болсон 297 хүүхдийг тусгаарлажээ

Орхон аймагт хавьтал болсон 297 хүүхдийг тусгаарлажээ

Орхон аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2020.11.22/ мэдээллээ. Тус аймагт covid-19 халдвын 17 тохиолдол бүртгэгдээд буй. Тэдний ойрын хавьтлын 297 хүүхдийг гэрээр тусгаарласан байна. Батлагдсан тохиолдлуудын дөрөв нь цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүд аж.

БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫГ ХӨСҮТ РҮҮ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Орхон аймгийн Онцгой комиссын дэргэдэх эрүүл мэндийн зөвлөх н.МӨНХЦЭЦЭГ:

Орхон аймагт 297 хүүхэд тусгаарлалтад байгаа ба тэдний эхний шинжилгээ сөрөг гарсан. Хоёр дахь шинжилгээг PCR-аар хийнэ.  Нийт 17 тохиолдол болох 4-58 насны хүмүүсийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тэд шинж тэмдэггүй байх үедээ батлагдаж, одоогоор биеийн байдал хөнгөн байна. Халдвартай тохиолдлуудын ойрын хавьтлын 409 хүнийг хяналтад бүрэн авсан. Түүн дотроо 297 хүүхдийг гэрийн тусгаарлалтад, үлдсэн хүмүүсийг тусгаарлан ажиглах таван байр, ХӨСҮТ-д гээд нийт зургаан байранд ажиглаж байна. Анх хавьтал болсон өдрөөс хойш 13 дахь хоногийг тооцон шинжилгээг дахин авахаар төлөвлөж байгаа ба хуваарийн дагуу хүүхдүүдийн давтан шинжилгээг маргааш, нөгөөдөр хийнэ. Мөн хоёр дахь хавьтал болох 380 багшийн шинжилгээг түргэвчилсэн оношилгооны 12 цэгт авна гэлээ.

Орхон аймагт энэ сарын 21-22-нд 4966 түргэвчилсэн оношилгоог хийхэд хоёр хариу эерэг гарсан ба шинжилгээг нь аймгийн вируслогийн лабораторид баталгаажуулах PCR шинжилгээ хийхэд сөрөг гарчээ. Аймгийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 11-нээс хойш 7253 сорьцид түргэвчилсэн, PCR-ийн 719 шинжилгээг хийжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Termergen 2020-11-22 202.21.108.22

Юу солиороод байна. Хүүхэд тусгарлана гээд хүний эрх зөрчөөд баыгаарай. Муу эр дайнд хөөрнө гэж Ковид гэж зохиомол өвчнөөр сүржигнээд. Үхэх магадлал 1%, бусад уушигны өвчнөөс илүү зүйлгүй

Avatar

uher 2020-11-22 66.181.161.41

Teneg garuud bgaa gazar n emchileech

Avatar

Зочин 2020-11-22 192.82.74.158

Ovoo l ajillaj baigaa yum bna daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж