Тэрүнофүжи Ган-Эрдэнэ түрүүлж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2020.11.22-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ түрүүлж чадах уу?

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ түрүүлж чадах уу?

Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаанууд өчигдөр (2020.11.21) Токио хотын Рёогокү кокүгикан ордонд явагдлаа. Башёгийн 14 дэх өдөр озэки Такакэйшо сэкивакэ Митакэүмиг давж, 13 даваа, нэг унаатай башёг ганцаараа тэргүүлж байна.

Комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ мөн башёг тэргүүлж явсан Шиманоүмитай тааран барилдаж, 12 дэх даваагаа авлаа. Шинэхэн комүсүби маань 12 даваа, хоёр унаатай Такакэйшогийн араас удаалж байна.

Харин Ичиножо Ичинноров Аойяамаг, Тамаваши Мөнх-Оргил Чиёонокүниг тус тус давсан бол Хошорюү Бямбасүрэн Мёогирюүд, Кирибаяама Лхагвасүрэн Тобизарүд тус тус өвдөг шороодлоо. Кирибаяама Лхагвасүрэн гурван даваа, 11 унаатай, Ичиножо Ичинноров долоон даваа, долоон унаатай, Хошорюү Бямбасүрэн долоон даваа, долоон унаатай, Тамаваши Мөнх-Оргил найман даваа, зургаан унаатай, тус тус барилдаанаа үргэлжлүүлж байна. Тамаваши Мөнх-Оргил ийнхүү башёгийн 14 дэх өдөр качикоши хийлээ.

Өнөөдөр башёгийн сүүлийн буюу 15 дахь өдөр түрүү бөх тодорно.

  • Такакэйшо (13-1) – Тэрүнофүжи Ган-Эрдэнэ (12-2)

Хэрэв өнөөдөр Тэрүнофүжи Ган-Эрдэнэ Такакэйшог давбал хоёр бөх дахин нэмэлт барилдаан хийх болно. Мөн Ичиножо Ичинноров, Хошорюү Бямбасүрэн нар качикоши хийхийн төлөө барилдана.

Цар тахлын улмаас 5000 үзэгчийг ордонд орохыг зөвшөөрчээ. Энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, озэки Шодай болон озэки Асанояама нар гэмтлийн улмаас барилдаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж