ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Saturday, November 21, 2020
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит /2020.11.22/ мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1305 сорьцод шинжилгээ хийсэн байна. Өчигдөр /2020.11.21/ орой 17:00 цагаас хойш Монгол Улсад covid-19 халдварын шинээр 26 тохилдол бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 608 боллоо. Нийслэлд бүртгэсэн 40 тохиолдлын зургаа нь төмөр замын ажилчид байна. Иймд, УБТЗ-ын 700-800 хүнийг хяналтад авчээ. Аравдугаар сарын 30-наас энэ сарын 1-ний хооронд УБТЗ-ын өртөөний ажилтнууд Дарханд спортын тэмцээнд оролцсон юм. Дараа нь үзвэр үзэн, караокед орцгоосон байна. Дарханд цуглаад буцаад тарсны дараа халдвар өргөн хүрээнд тархжээ. Иймд, тэмцээнд оролцсон ажилчидтай хавьталд осон хүмүүс эрсдэлт бүлгийнхэн юм. Түүнээс халдвар аймагт бүрд гараагүй, төмөр зам дагуу тархсан нь энэ юм гэж ХӨСҮТ-ын Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбарлав.
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Манай улсын хувьд covid-19 халдвар таван аймагт кластер хэлбэрээр тархаж байна. Улаанбаатар хотод дайралтын түвшин бага 4.9 хувьтай байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41800 иргэн covid-19 илрүүлэх шинжилгээнд хамрагдсан. Тусгай дугаарын утсанд 4610 иргэн холбогдож зөвлөгөө авсан. Нийслэлд шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор ЗӨСҮТ-өөс ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.
УЛААНБААТАРТ COVID-19 ХАЛДВАРЫН 2 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ
ХӨСҮТ-ийн мэдээлснээр өнгөрсөн хоногт Орхон, Говьсүмбэр аймагт шинээр халдвар илрээгүй бол Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймагт covid-19 халдварын шинэ тохиодол бүртгэгджээ. Үүнийг задалбал,
- Улаанбаатар хотод 40 тохиолдол /шинээр 2 /
- Сэлэнгэ аймаг 77 тохиолдол /шинээр 19/
- Дархан-Уул аймаг 20 тохиолдол /шинээр 4/
- Дорноговь аймаг 17 тохиолдол /шинээр 1/
- Говьсүмбэр аймаг 1 тохиолдол /шинээр халдвар илрээгүй/
- Орхон аймаг нийт 17 тохиолдол /шинээр халдвар илрээгүй/
Улсын хэмжээнд covid-19 халдварын нийт батлагдсан 608 тохиолдлоос 337 нь эдгэжээ. Өвчлөлийн эдгэрэлт 56 хувьтай байна.
ХӨСҮТ-өөс халдвар авсан хүмүүсийн 52 орчим хувьд шинж тэмдэг илрэхгүй байгааг онцлов. Иймд тоглолт үзсэн болон караокедсон иргэдийг covid-19 илрүүлэх шинжилгээ өгөхийг анхааруулсан билээ.
Харин шинж тэмдэг илэрч буй хүмүүсийн тухайд зүрх судасны архаг өвчин, элэгний B,C вирусын халдвартай хүмүүс оношлогджээ. Эмнэл зүйн шинж тэмдгийн тухайд, 15.6 хувь нь хуурай ханиалга гэнэ.
Мөн covid-19 халдвар томуугийн улиралтай давхцаж байгаа тул хуурай ханиалгыг томуу гэж андуурахыг үгүйсгэхгүй гэнэ. Иймд ханиалгах, толгой өвдөх, нусгайрах, хамар битүүрэхээс гадна ялангуяа үнэр амт мэдрэхгүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл ханиад томуу гэж тайвширч болохгүйг ХӨСҮТ-өөс анхааруулав.
Түүнчлэн халуурах ядрах, жихүүдэс хүрэх, хамар хоолой хуурайших, суулгах, хоолонд дургүй болох, үе мөч өвдөх, дотор муухайрах, нүд улайх шинж тэмдэг илэрвэл covid-19 илрүүлэх шинжилгээ өгөх, ЭМЯ болон ХӨСҮТ-ийн утсанд 119-80 хандаж зөвлөгөө авахыг зөвлөлөө.
НЭГ ХАЛДВАРТАЙ ИРГЭН 8 ХҮНД COVID-19 ТАРААХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
– Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нууц үеийн хугацаа 5-5.2 хоног бол халдвар илэрсэн нь 48 цаг, эрчимтэй халдвар тараах нь дөрөв хоног хүртэл байна. Бид нийт батлагдсан тохиолдлуудад дүгнэлт хийхэд гэр бүл, ойр дотны хүмүүст халдвар тараах нь өндөр эрсдэлтэй байна. Гэр бүлийн анхны тохиолдол илэрсэн халдварын голомтод ойрын хавьтал болох 443 хүнийг илрүүлснээс 34-т нь covid-19 илэрсэн.
Халдвар тараах эрсдэл нь нэг хүн 7-8 хүнд шууд халдвар тараах, цаашлаад 23 хүн халдварлах эрсдэлтэй байна. Төмөр замын голомтын тухайд тэмцээн уралдаан зохион байгуулсантай холбоотойгоор халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал 150 гаруй хүн бий.
Эдгээрээс таван хүнд covid-19 илэрсэн. Төмөр замд гарсан халдварлалтын индекс 3.2 хувьтай байна. Уралдаан тэмцээнд орсон нэг хүн ойрын 3-4 хүнд халдвар тараах, цаашлаад хэчнээн хүнд халдварлах нь эрсдэлтэй. Бид 800 гаруй хүнийг хяналтад авсан нь эдгээр хүмүүст халдвар хүрэх эрсдэлтэй гэдгийг харуулж байна гэлээ.
Халдварын ойрын хавьтлын 801 иргэнээс шинжилгээ авч, тусгаарлажээ
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн клиникт өнөөдөр 254 хүн эмчлүүлж байна. Үүнийг задалбал,
- биеийн байдал нь хүнд 3
- хүндэвтэр 41
- хөнгөн 220 хүн байна.
Насны тухайд 4-72 насны хүмүүс өвчилжээ.Өвчлөлийн дундаж нас 32 аж. Өнөөдрийн байдлаар /2020.11.22/ Улаанбаатарт батлагдсан нийт 40 тохиолдлын ойрын хавьтал 801 хүнийг илрүүлсэн байна. Эдгээр иргэнээс ХӨСҮТ-д шинжилгээ авч, тусгаарлалтын 11 байрт ажиглалтад авчээ. Хоёрдогч хавьтал 7528 хүнийг тогтоож шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа аж.
Холбоотой мэдээ