Помпей хотын балгаснаас боол, эзэн хоёрын цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2020.11.22-нд нийтлэгдсэн

Помпей хотын балгаснаас боол, эзэн хоёрын цогцос олджээ

Помпей хотын балгаснаас боол, эзэн хоёрын цогцос олджээ

Эртний Ромын хот Помпей нь нийтийн тооллын 79 онд Везуви галт уулын дэлбэрэлтийн улмаас үнс нурманд бүхлээрээ хучигдаж байсан түүхтэй. Тэгвэл энэ хотын захад орших барилгын балгаснаас боол, эзэн хоёрын маш сайн хадгалагдаж үлдсэн цогцсыг Италийн судлаачид илрүүлжээ.

Хоёр хүний залуу нь 18-25 насных байсан ба нурууны ясанд суулт өгсөн байсан нь хүнд хэцүү хөдөлмөр эрхэлдэг боол байсан гэх дүгнэлтэд хүргэжээ. Харин нөгөө хүн нь 30-40 насны, эрүүл чийрэг нэгэн байсан ба боолын эзэн байсан гэж таамаглаж байна. Тэд галт уулын дэлбэрэлтээс зугтах гэж яваад халуун үнс нурманд дарагдсан байх магадлалтай гэж судлаачид үзжээ.

Үүнээс өмнө 2018 онд Помпей хотын өөр нэг хэсгээс хоёр эмэгтэй, гурван хүүхдийн хамт тэврэлдсэн цогцсыг олж байсан бол 2017 онд дээрх газраас холгүй жүчээнээс тэргэнд хөллөсөн гурван морины үлдэгдлийг олж илрүүлж байжээ.

Анх 2018 онд эх, хүүхдүүдийн цогцос олдохоос долоо хоногийн өмнө хананд нүүрсээр бичиж үлдээсэн бичээс олдож байсан юм. Уг бичээсийг тайлж уншсаны дараа Везуви галт уул нийтийн тооллын 79 оны аравдугаар сард дэлбэрсэн болохыг тогтоож байжээ. Харин өмнө нь тухайн оны наймдугаар сард дэлбэрсэн гэж үздэг байжээ. Цар тахлын улмаас жуулчдад хаалттай байгаа Помпей хотын балгаст малтлага хийх ажил үргэлжилж байгаа ба Помпей хотын балгасыг анх 16 дугаар зуунд нээж, анхны малтлагыг 1748 онд хийж байсан гэнэ. Үүнээс хойш үнс нурманд амьдаараа булшлагдсан 1,500 гаруй хүний цогцсыг илрүүлээд юм.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
10
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж