Булган аймгаас энэ сарын 10-нд Улаанбаатар хотыг зорьсон хоёр иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, 43, 44 настай хоёр иргэн тухайн өдрийн 15.00 цагийн орчимд “Сэлэнгэ” амралтын газраас приус-20 загварын суудлын автомашинтай гараад сураггүй болжээ. Тэд тус амралтын газарт барилгын ажил гүйцэтгэж байсан аж. Сураггүй болсон иргэдийн тухай дуудлага мэдээлэл энэ сарын 20-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Алга болсон иргэдийг аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд “Сэлэнгэ” амралтын газраас Буурлын-Ар гэх газар хүртэл эрэн хайх ажиллагааг явуулсан ч үр дүнд хүрээгүй байна.
Б.ЦЭЦЭГ
Д 2020-11-22 64.119.18.124
Сүүлийн үед хүүхэд, том хүн алга болох нь олширлоо. Энэ асуудалд төр засаг, ард иргэд няхуур, хяналттай хандмаар байна. Гуравхан сая монголчууд өвчин, осол гэх мэт олон шалтгаанаар үхэж хорогдсоор л байна, улсын хөгжил хүн амын тоотой салшгүй холбоотой байдаг. Энэ асуудал үргэлжилсээр байхуу??????
Зочин 2020-11-22 103.57.95.241
сэлэнгэ амрхлтын бааз булган аймагт байдаггүй шүү гацаатай мэдээ хүргэх юмаа хялгант тосгоноос гэвэл оновчтой
хэ хэ хэ 2020-11-22 49.0.212.165
Юмны нэр нь дандаа сэлэнгэ сэлэнгэ гэх юм. Эрдэнэтийн зочид буудал нь хүртэл Сэлэнгэ гэдэг нэртэй айн? Бусдын аймгийн нэр биш өөрийнхөө аймгийн нэрийг өгцгөөвөл таарна