Булган аймгаас Улаанбаатарыг зорьсон хоёр иргэнийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.22-нд нийтлэгдсэн

Булган аймгаас Улаанбаатарыг зорьсон хоёр иргэнийг хайж байна

Булган аймгаас Улаанбаатарыг зорьсон хоёр иргэнийг хайж байна

Булган аймгаас энэ сарын 10-нд Улаанбаатар хотыг зорьсон хоёр иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, 43, 44 настай хоёр иргэн тухайн өдрийн 15.00 цагийн орчимд “Сэлэнгэ” амралтын газраас приус-20 загварын суудлын автомашинтай гараад сураггүй болжээ. Тэд тус амралтын газарт барилгын ажил гүйцэтгэж байсан аж. Сураггүй болсон иргэдийн тухай дуудлага мэдээлэл энэ сарын 20-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Алга болсон иргэдийг аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд “Сэлэнгэ” амралтын газраас Буурлын-Ар гэх газар хүртэл эрэн хайх ажиллагааг явуулсан ч үр дүнд хүрээгүй байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж