Б.Анужин 12 насандаа залуучуудын Улсын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Б.Анужин 12 насандаа залуучуудын Улсын аварга боллоо

2016 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн 3 дах өдрөө үргэлжилж, өнөөдөр хамгийн гол төрөл болох 100 буудалт даамын үндсэн төрлийн тэмцээний дүн гарлаа. Тэмцээнд нийт эрэгтэй 45, эмэгтэй 28 тамирчин швейцарь системээр 9 тойрог тоглоход хөвгүүдээс 2013 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат, охидоос Баянзүрх дүүргийн тамирчин, спортын мастер Г.Хэрлэнмөрөн нар тус бүр 16 оноогоор “Залуучуудын улсын аварга” боллоо.

Хөвгүүдээс дэлхийн даамын холбооны мастерууд Ц.Отгонбилэг, Б.Мөнхжин нар мөнгө, хүрэл медалийн болзол хангасан байна. Харин охидоос спортын мастер М.Одгэрэл, дэд мастер Б.Отгон-Эрдэнэ нар медалийн болзол хангажээ.

Залуучуудын УАШТ 64 буудалт даамын тэмцээнд хөвгүүдээс дэлхийн даамын холбооны мастер Баатарсүхийн Мөнхжин, охидоос энэ жил 12 настай спортын дэд мастер Баатархүүгийн Анужин нар түрүүллээ. Баатарсүхийн Мөнхжин өнгөрсөн жилийн дэлхийн залуучуудын аваргаас хүрэл медаль хүртсэн бол Б.Анужингийн ихэр Баатархүүгийн Мөнхжин 2014 онд өсвөрийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Мөнгө, хүрэл медалийг хөвгүүдээс дэд мастер Н.Бат-Ирээдүй, Ц.Чинзориг нар, охидоос дэд мастер Б.Отгон-Эрдэнэ, Г.Дүүрэнбилэг нар хүртсэн байна.

ТЭМЦЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ДҮН

Төрөл Эр Эм  
100 (үндсэн)   Дүн   Дүн Эцсийн дүн 
100 (блиц)   Дүн   Дүн Эцсийн дүн
64 (үндсэн)   Дүн     Дүн Эцсийн дүн
Турк   Дүн   Дүн     Эцсийн дүн

ЭХ СУРВАЛЖ: http://mondaam.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж