Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар оюутны дотуур байрнаас 116 зөрчил илэрчээ. Тус газрын улсын ахлах байцаагчид оюутны 57 байрны нөхцөл байдалтай танилцахад уг зөрчил илэрсэн байна. Шалгалтын явцад 52 зөрчлийг газар дээр нь арилгуулсан аж. Тухайлбал, Эрдмийн их сургуулийн дотуур байранд тусгаарлах өрөөг нэгдүгээр давхарт байрлуулах, шаардлагатай эд зүйлсийг тавих талаар үүрэг өгсөн ч бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байжээ. Иймд зөрчлийг арилгуулжээ.
Цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас оюутнуудын дотуур байрны 209643м2 талбайг мэргэжлийн байгуулагаар ариутгаж, халдваргүйжүүлсэн байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн нийт 57 дотуур байранд 10900 оюутан, 605 иргэн байгаа юм.
Холбоотой мэдээ