Германд эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй болов | News.MN

Германд эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй болов

Германд эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй болов

Германд эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй болов

Герман болон Европын бусад оронд Covid-19 цар тахлын халдварын улмаас дэлхийд шилдгээр өргөмжлөгддөг орнуудын эрүүл мэндийн систем ачааллаа дийлэхгүй болжээ. Германд Баасан гаригт халдварын 24 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад Covid-19 гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Улмаар Германд халдвартай өвчтөнүүдийг эмчлэх эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй болжээ. Тус улсад эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх өвчтөний тоо есдүгээр сарын 21-ний байдлаар 267 байснаа арваннэгдүгээр сарын 20 болоход 3615 болж, нэмэгдсэн аж. Үүнээс харвал Германд хүнд өвчтөний тоо хоёр сарын хугацаанд 13 дахин нэмэгджээ.

Германд 100 мянган хүн тутамд эрчимт эмчилгээний орны хүрэлцээ 33.9 бол Италид дөнгөж 8.6 байдаг. Европын энэ хоёр оронд халдварын тархалт өндөр байгаа юм.

Германд өнөөдрийн байдлаар 918 мянга 271 хүн халдвар авснаас 14 мянга 239 хүн нас барж, 593 мянга 100 хүн эдгэрчээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-22 202.21.107.73

Европын орнуудын эмнэлэгийн үйлчилгээ сонин юм билээ. Хүүхэд хоолой нь өвдөөд халуурсан бол эх нь наад захын эмнэлэгийн анхны тусламж үзүүлсэн байх естой гэж үздэг. Бүр л хүндрээгүй бол эмнэлэг авахгүй буцаагаад явуулна.таксидаад очиход халууныг нь буулгаад л буцаагаад явуулдаг. Ер нь л хэцүү дээ.

Avatar

zochin 2020-11-22 202.179.25.191

ESaid, zasgiin gazar ,YOKomiss, EMYam , Eronchiilogch tanar ich muu ajilladag, tegeed zovlongiin jiriin ard irged uurdeg ,!!! odoo yaachij diilechgui ,mongogui ,ajilgui ,choolgui ,chodolj bolochgui daarsaar bna. Bid tuildaj bna. Tanart itgej chadachgui!!!

Avatar

Зочин 2020-11-22 202.21.108.41

Германчууд амны хаалтны эсрэг жагсаал хийгээд, харин төр нь хүндэрчихээгүй бол эмнэлэгт авахгүй байна гээд байхаа аргагүй шд.
Манайд бол оношлогдсон бол шууд хэвтүүлж байгаа. Харин Герман, Америк гээд бусад улс орнуудад хүндрээгүй бол эмнэлэгт хэвтүүлэхгүй байгаа. Учир нь дэлхий даяар амьсгалын замын өвчнөөр 3 сая хүн үхдэг. Өнгөрсөн жилийн сүүл энэ оны 1 сард Америкт гэхэд 70 мянган хүн өнгөрсөн гэсэн мэдээлэл гаргаж америкчууд ковидод тийм ч их ач холбогдол өгөөгүй. Зүгээр ханиад гээд байгаа.

Avatar

Хотын уугуул иргэн 2020-11-22 103.229.122.88

Эмнэлгийн үйлчилгээ "маш өндөр сайн" гэж тооцогдож байсан Баруун Европын орнууд маш хүнд байдалд орж байна. Төр засаг нь барьц алдаж байна. Эдгээр орнууд олон жил хэт тайван амирлангүй байсны гор байх. Мөн "төр бол хамгийн муу менежер" гэх онолыг Баруун Евродын орнууд нотлоод байна. Харин манайд, эсргэгээр "төр бол сайн менежер" гэдгийг батлаад байна гэж бодож байна. Ийм үед нөгөө "компаний засаглал" гээд солиороод байгаа нөхөд ухаарч байгаа болов уу

Avatar

sanal neg bna. 2020-11-22 64.119.23.110

yg vnen shuu. hyatad ch bas haruulsan. toriin sain zohion baiguulalt hatuu chand arga hemjee geed ogt oor l dee. getel baruund het hvnii erh yrij neo liberilizim ni barag anarhi baidald orj bna. bi ovdohgui bol busad ni ovdoh zoboh ogt hamaagui gesen ami bodoh vzeliig het oohshvvilj bnaa.. deer manai emenlegiin togtoltsoo sotsiolizmiin zarim sain talaa barij bgaa niitiin ervvl mendiig sain hamgaalij bna.bvh yum hubiih baival hogjdog gedeg bol ogt hudalaa shuu.ted gol ashig mong

Avatar

Зочин 2020-11-22 139.5.216.209

Энэ үед ардчлал, хүний эрх гэдэг бол 2-р т орсон.

Avatar

Зочин 2020-11-22 202.55.191.130

Монгол Улсын Ерөнхийлөгч Герман улсаас вакцин нийлүүлэх талаар хүсэж ил захидал явуулсан байдаг гэтэл тухайн орон маань өөрсдөө хүнд байдалтай байхын. Баталгаатай сайн вакцинтай байсан юм бол өөрийн орны хүмүүсээ вакцинжуулж байхгүй яагаад байгаа юм бол доо. Энэ зөв л байгаа даа гэхээс

Avatar

Зочин 2020-11-22 202.21.108.129

ВАКЦИН ХАМААГҮЙ

Avatar

Tusgaarla 2020-11-22 202.126.89.95

Вакцин бишээ. Вакцин авах мөнгө гуйсан

Avatar

Зочин 2020-11-22 202.21.108.129

ЗА ЗА

Avatar

Зочин 2020-11-22 178.165.129.252

Vaktsin alban esoor haanch garaag i bn! German uuursuduu vacktsin hiimgej ehleegvi shvdeee yaaaj helvvl oilgoh tolgoinuud ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж