Герман болон Европын бусад оронд Covid-19 цар тахлын халдварын улмаас дэлхийд шилдгээр өргөмжлөгддөг орнуудын эрүүл мэндийн систем ачааллаа дийлэхгүй болжээ. Германд Баасан гаригт халдварын 24 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад Covid-19 гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Улмаар Германд халдвартай өвчтөнүүдийг эмчлэх эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй болжээ. Тус улсад эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх өвчтөний тоо есдүгээр сарын 21-ний байдлаар 267 байснаа арваннэгдүгээр сарын 20 болоход 3615 болж, нэмэгдсэн аж. Үүнээс харвал Германд хүнд өвчтөний тоо хоёр сарын хугацаанд 13 дахин нэмэгджээ.
Германд 100 мянган хүн тутамд эрчимт эмчилгээний орны хүрэлцээ 33.9 бол Италид дөнгөж 8.6 байдаг. Европын энэ хоёр оронд халдварын тархалт өндөр байгаа юм.
Германд өнөөдрийн байдлаар 918 мянга 271 хүн халдвар авснаас 14 мянга 239 хүн нас барж, 593 мянга 100 хүн эдгэрчээ.
Эх сурвалж: CNN