Нэр бүхий 13 салбарынхан хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2020.11.21-нд нийтлэгдсэн

Нэр бүхий 13 салбарынхан хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцоно

🔴 ШУУД | УОК-оос мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | УОК-оос мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Saturday, November 21, 2020

Улсын онцгой комиссын шуурхай штаб өнөөдөр хуралдаж, гурван асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргасан байна. Энэ талаар мэдээлэл хийлээ.

Улсын онцгой комиссоос 13 салбарыг хатуу хөл хорионы хугацаанд ажиллахаар болж, шийдвэрлэсэн. Тэгвэл дээрх  салбарынхан мөн эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу үйлчлэхээр болж шийдвэрлэжээ. Тиймээс автобус 06.00 цагаас 22.00 цаг хүртэл тасралтгүй үйлчлэх юм байна. Мөн дээрх нэр бүхий салбарынхан, эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай иргэд хувийн автомашинаараа зорчих боломжтой боллоо. Энэ шийдвэр маргааш өглөөнөөс эхлэн хэрэгжинэ. Хөл хорионы дэглэм суларч байна гэж ойлгож болохгүй, зайлшгүй ажиллах шаардлагатай салбарынхан, эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж, нийтийн тээвэр, хувийн автомашинаараа зорчих боломжийг нээж өгч буй аж.

Хүнс түгээлтийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, өнөөдрөөс 07.00-17.00 цаг хүртэл автомашин хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Цагийн дээрх хуваарь хүнс түгээгчдэд үргэлжлэн хэрэгжинэ.

Гурав дахь асуудал нь, арванхоёрдугаар сарын 1 гэхэд цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжих, цар тахал энэ төвшиндөө явбал дасан зохицож, амьдрах, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд яах вэ гэдэг гурван төлөвлөгөө боловсруулж буй талаар ярилцсан байна.

Энэ тухай мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар өглөө.

Мөн Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа "Хөл хорионы дэглэмийг хатуу барих нь зөв гэж үзэж байна. Хэрвээ Монгол Улс хатуу хөл хорио тогтоогоогүй бол долоо хоногийн дараа 555, цаашлаад халдвар авах хүний тоо 2000 орчим болж өсөх тандалт хийгдсэн. Манай улсын хүн амын 4 хувь нь ямар нэгэн халдварт өвчнөөр өвдөх эрсдэлгүй гэсэн судалгаа гарсан. Ихэнх хувь нь халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэсэн үг.

11 хоногийн хөл хорионы үеэр лабораторийн шинжилгээг 110 мянган хүнд хийлээ. 18 цэгт 25644 хүнд тандалт байдлаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Батлагдсан тохиолдол болох 146 хүний ойрын хавьтал болох  700 хүнийг бүрэн шинжилгээнд хамрууллаа. Хоёр дахь хавьтлуудад шинжилгээ хийгээд явж байна. Одоогоор бид тандалтын зураглалтай болсон учраас хөл хориог тодорхой байдлаар багасгаж болно гэсэн зөвлөгөөг эрдэмтдийн зүгээс өгч байна" гэв.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол өнөөдөр 140 гараад байгаа дотоодын халдвар 650-700-д хүрсэн байх эрсдэл байсан нь судалгаагаар гарсан гэлээ.

Хатуу хөл хорионы дэглэмийн хугацаанд ажиллах 13 салбар

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
15
БурууБуруу
8
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж