Замын-Үүд суманд Covid-19 дөрвөөр нэмэгдэж, батлагдсан тохиолдол 582 боллоо

Хуучирсан мэдээ: 2020.11.21-нд нийтлэгдсэн

Замын-Үүд суманд Covid-19 дөрвөөр нэмэгдэж, батлагдсан тохиолдол 582 боллоо

ЭМЯ 17.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, November 21, 2020

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын тархалттай холбоотой 17.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА: 

Өнөөдрийн 11.00 цагаас хойш Covid-19-ийн халдвар авсан иргэний тоо дөрвөөр нэмэгдэж, батлагдсан тохиолдол 582 боллоо

Халдвар авсан дөрвөн хүн нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат юм. Тус аймагт нийт 16 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 13 нь Замын-Үүдээс илэрсэн.

Одоогоор Улаанбаатарт 38, Сэлэнгэд 58, Орхонд 17, Дархан-Уулд 16, Говьсүмбэрт нэг тохиолдол бүртгэгдэж, дотоодод халдвар авсан иргэн 146 боллоо. Харин зөөвөрлөгдөж орж ирсэн болон дотоодод халдвар авсан нийт иргэний тоо 582 болоод байна.

Улаанбаатар болон таван аймагт халдвар багц хэлбэрээр тархаад байна. Халдвар авсан хүмүүсээс 337 буюу 58 хувь нь эдгэрсэн. Сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалтын хугацаа дууссан 310 хүн байна. ХӨСҮТ-д 238 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр 42, хөнгөн 194 хүн эмчлүүлж байна.

Шинээр илэрч байгаа халдварын тохиолдлууд Улаанбаатар хотын анхны голомтын ойрын хавьтлуудыг 2-3 удаа шинжилсэн. Өнөөдрийг хүртэл эхний халдварын хариу арга хэмжээг 14 хоногийн хугацаанд амжилттай авч, давтан шинжилгээнд хамрууллаа. Цаашид ар араасаа халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учраас хариу арга хэмжээ үргэлжилнэ.

ЭМЯ-НЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ:  

Өнөөдөр 11.00 цагаас хойш халдвар дөрвөн тохиолдлоор нэмэгдэж, нийт 582 боллоо. Дэлхийн олон оронд хатуу хөл хорионы дэглэмийг гурваас дээш сар үргэлжлүүлж, халдварын тархалтыг хумьж байна. Монгол Улсын хувьд 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорионы дэглэмийг барьж байгаа. Ард иргэд та бүхэн бидний зөвлөмжийн дагуу гэртээ байх шаардлагатай байна. Ингэснээр халдварын тархалтыг хохирол багатай давна. Ихэвчлэн төмөр зам дагуу багц хэлбэрээр тархах байдал ажиглагдаж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Халдвар авсан хүмүүсийн маршрутыг олон нийтэд мэдээлж, урьдчилан сэргийлж болох уу?

-Өнөөдөр Улаанбаатар хотод шинээр таван тохиолдол илэрч, эхнийх нь караокед орсон хүмүүс бол зарим нь өмнө нь цайны газар, уулзалт зохион байгуулсан хүмүүс байсан. Бид халдварын хавьтал болгоны араас хөөцөлдөж, илрүүлж байна. Одоогоор ХӨСҮТ- тэй Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас маш сайн хамтран ажиллаж байгаа.

-“Энхсаран” сувилал одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа юу?

-Нийт 9540 хавьтлаас 1135 ойрын хавьтагч байгаа. Эдгээрийг тусгаарлах байранд тусгаарласан. “Энхсаран” сувиллын үйл ажиллагаа бүрэн хаагдсан. Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч, “Энхсаран” сувиллын үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа.

-ХӨСҮТ-ийн голомтод ажиллаж буй эмч, сувилагч нар хүрэлцээтэй байгаа юу?

Цаашид халдварын голомт ард иргэдийн дунд тархсан бол бид мэдэгдэнэ. ХӨСҮТ-ийн 10 эмч, сувилагч Covid-19-ийн халдвар авсан. Манай төв бол 200 орчим их эмч мэргэжилтэнтэй. Эмч нарын 10 баг ээлжээр ажиллаж байна. Нэг баг сувилагч, эмч, асрагч, ариутгагч гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Шаардлагатай үед хоёр эмч, рентген техникч ажиллаж байгаа. Нийт 400 орчим эмнэлгийн орон дээр ажиллах эмч нар хүрэлцээтэй байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж