Үнэ хөөрөгдөгчид торгуулиас бултах боломжгүй болно | News.MN

Үнэ хөөрөгдөгчид торгуулиас бултах боломжгүй болно

Үнэ хөөрөгдөгчид торгуулиас бултах боломжгүй болно

Үнэ хөөрөгдөгчид торгуулиас бултах боломжгүй болно

Анхааруулсаар атал Covid-19 цар тахал дотоодод алдагдсаныг далимдуулан, хүнсний бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх үзэгдэл зогсохгүй үргэлжилж байгаа тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар "Ebarimt апп" ашиглан газар дээрээс нь үнийн баримтыг хүлээн авах системийг боловсруулан, ашиглалтад оруулахад бэлэн болжээ.

Өнөөдөртөө багтаан "Ebarimt апп" системийг ажиллагаанд оруулах аж.

Дээрх систем ашиглалтад орсноор:

  1. Хуурамч дуудлага, худал мэдээллийг хаах боломж бүрдэнэ.
  2. Хөл хорионы цаг хугацаанд албан хаагчид заавал газар дээр нь хяналт шалгалт хийж тогтоохгүйгээр ажиллах боломж бүрдэнэ.
  3. Иргэн бүр үнийн хяналт тавих боломж бүрдэнэ.
  4. Хяналт тавьж чадахгүй байгаа жижиг дэлгүүр, эмийн санг шууд хяналтанд байлгах боломж бүрдэнэ.
  5. Үнийн хэлбэлзэл болон зохицуулалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дээрээс шууд хийх боломж бүрдэх юм байна.

Covid-19 цар тахал арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод алдагдсан нь батлагдаж, Засгийн газраас хатуу хөл хорионы дэглэм тогтоож буйгаа зарласан.

Дээрх мэдээллийн дараа иргэд хүнсний зах, дэлгүүрүүдэд олноороо дугаарлаж, мах, гурилыг бөөндөн их хэмжээгээр авч, зохиомол хомсдол бий болгож болзошгүй нөхцөл үүсгэсний зэрэгцээ зарим худалдаачид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн юм.

Тэр дундаа махны үнэ нэмэгдсэн талаарх гомдол энэ өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хамгийн их ирсэн байдаг. Тодруулбал, иргэдээс 600 гаруй гомдол санал ирснээс 40 хувь нь махны үнийн өсөлттэй холбоотой болсон юм. Гэхдээ газар дээр нь очиж шалгалт хийхэд зарим  гомдол нь ташаа, батлагдаагүй тохиолдол ч бий.

Шалгалтаар “Хүчит шонхор” захад 1 кг нь 6500 төгрөгөөр борлуулагдаж байсан мах 8500 төгрөг болгон нэмсэн зөрчлийг илрүүлж, арилгуулсан байдаг. Мөн “Таван эрдэнэ” захад махны үнийг зохиомлоор нэмсэн зөрчил илэрсэн. Иймд зөрчил гаргасан хоёр аж ахуйн нэгжид тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан билээ.

Хамгийн сүүлд буюу өчигдөр (2020.11.19) Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь зургаан дүүргийн нутагт байрлах 56 зах, худалдааны төв, жижиг дэлгүүр, 24 жижиг эмийн санд шалгалт хийсэн юм.

Шалгалтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Эфес” супермаркетад лангуу түрээслэн ажиллуулдаг иргэн Т нь махны үнээ зохиомлоор нэмж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн зөрчил гаргасан нь батлагдсан аж. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу түүнд хоёр сая төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан юм.

Зөрчлийн тухай хуульд зохиомлоор үнэ хөөрөгдсөн нь батлагдвал аж ахуй нэгжийг 20 сая, иргэнийг хоёр сая төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг юм.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь 40 гаруй ажилтантай бөгөөд өнгөрсөн өдрүүдэд иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг даган ажлын ачаалал эрс өсч, зарим газар хүрч ажиллах боломжгүй тохиолдол ч гарч буй аж. Тэр дундаа орон нутагт хүрч ажиллахад амаргүй байгаа.

Тэгвэл дээрх "Ebarimt апп" ашиглалтад орсноор иргэд хаана байгаагаас үл хамааран, үнийн дүнг зурагтай нь тус газарт илгээснээр зохиомлоор бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж буй газарт хяналт тавих бүрэн боломж бүрдэж буй юм.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Утас : 80018000 2020-11-21 66.181.161.97

Хэрэв ченжүүдээр дамжихгүй, жижиглэн худалдаачид үнэ хэт нэмэхгүй бол хонь 5500-6200, үхэр 7000- 8000, адуу 5500-6000, ямаа 4500-5000 төгрөгөөр худалдаалах бүрэн боломжтой. Говийн бүсийн аймгуудын малчдаас махыг нь УБ хотруу тээвэрлэн авчирч шууд иргэдэд худалдаалж байгаа туршлага дээрээ үндэслэн бичсэн бодит үнэ шүү. Дээр дурьдсан үнээр УБ хотод мах худалдаалдаг төрөлжсөн дэлгүүрүүд 12р сардаа багтаад нээхээр ажиллаж байгаа.

Avatar

Банзалын Өргөн Чөлөө 2020-11-21 72.2.42.62

мөнгөө үрж дуусаагүй байхад дараагын цалин буучих юм. ядаргаатайн. наад цалин малингаа жоохон даруулгатай тавь л даа.

Avatar

Зочин 2020-11-21 59.153.112.72

Дэлгүүр зах эмийн сангууд худалдаалж байгаа бүтээгдэхүүн эмийнхээ үнийг бүтээгдэхүүн тус бүр дээр нь үнийг тод томруун ил тод бичиж үйлчилж байх журмыг хэрэгжүүлж хатуу хяналт тавьж ажиллах хэрэгтэй байна. Манайхаас бусад гадаад орнуудын дэлгүүр захууд бүтээгдэхүүний үнээ ил тод томоор бичиж тавиад худалдаа хийдэг зөрчвөл өндөр торгууль ноогдуулдаг шүүдээ. Манайх яагаад үнээ ил тод.бичиж тавихгүй худалдаа хийдэг дураараа үнэ хэлж худалдаа хийж ард түмнээ шулсаар 30 жил боллоо. Одоо болноо

Avatar

zochin 2020-11-21 103.26.195.112

Saryyliin shylaachdiig sain torgo!!! Uher 16000. honi 13000 nogoo jims geed denduu bas Orgio, Good prais, Sarnaih…

Avatar

иргэн 2020-11-21 203.98.76.100

Мэргэжлийн хяналтынханы хүчийг дайчлах хэрэгтэй. Хяналт шалгалтынхан хаалгаар гарангуут үнээ өөрчилж байгаа. Өчигдөр Баянзүрх дээр хонины мах 8500 гээд л байж байна. ШӨХТГ-ынхан цөөн албан хаагчидтай, хүрэлцэхгүй байгааг сайн ойлгож байна. Олон ч чухал ажил руу орсон, хүн хүрэлцэхгүй байгаа. Хэрэглэгчдийг хамгийн их хохироодог, нийгмээрээ ярьдаг махны асуудал дээр хатуу тууштай ажиллаад үр дүн гаргах хэрэгтэй. Хэрэв ингээд шалгасан, торгосон болоод өнгөрвөл ШӨХТГ-ын дараа дараагийн ажлууд нурна

Avatar

Зочин 2020-11-21 150.129.143.129

Мах болон барааны үнийг барихад маш амархан!! Хупалпагч бүрт үнийн саналийг тогтмол тавихийг хууль журам болгох хэрэгтэй , том дэлгүүрүүдийн знтй саналий судалгааг мэдээнд тогтмол явуулж байж рэл амнаас сална ямар ч асуудалгүй чанар, харилцааны шудрага соёлтой өрсөлдөөн бий болно. Хүиүүсийн сонголтонд цаг зав , замын тзгжрэл гээд олон зүйл шийдэгдэнэ шүү!!!

Avatar

Зочин 2020-11-21 103.212.118.18

Өдийд ард иргэд өвлийн идшээ базааж нөөцөлдөг улирал. Хонины махны дундаж жижиглэнгийн ханш 5500-6000 төгрөг, үхэр цул нь жижиглэнгийн ханш 9500 төгрөг байсан бол одоо хэд болсоныг ард түмэн өөрсдөө мэдэж байгаа. Ийм байхад хавар яанав. Та бүхэн хэрхэн хуулийн хүрээнд хийсэн нь эргэлзээтэй хэдхээн торгууль тавьсан болж сошлоор попрохоос өөр нэмэр болсонгүй. Үнэндээ өөр бодитой хийгдэж байгаа үр дүнтэй ажил арга зам зохицуулалт та бүхнээс харагдахгүй байна шүү дээ.

Avatar

Зочин 2020-11-21 202.126.89.204

Өвлийн идшээ бэлдэж чадсангүй. Одоо хэдээр авах бол гэхээс дургүй хүрээд байж байна.

Avatar

Зочин 2020-11-21 103.212.118.18

Хэн хүнгүй өвлийн идшээ базааж чадахгүй байна. Бид сошлийн хоосон мэдээ идэх биш дээ. Улс төрчид сошлоор оноо авах тархи угаахдаа амьдралаас тасархай мэдээлэл олонтой түгээж улам л бухимдал төрүүлж байна.

Avatar

Зочин 2020-11-21 202.55.191.130

namaig uvliin ideshee ert beldlee hulduhgui enee teree geed l ehner ugleed baisan odoo yag amind orj baigaa

Avatar

Зочин 2020-11-21 64.119.17.109

sain huu shuu ! ukhaantai!

0 0
Avatar

Зочин 2020-11-21 202.9.46.2

барааны үнийг бүх дэлгүүрт бичдэг болгоочээ

Avatar

Зочин 2020-11-21 103.212.118.18

Бодит амьдралаас тасархай зөрүүтэй элийрсэн мэдээлэл тавьж цаг заваа алдаад юу гэх вэ тэрний оронд өөр чадах ажил байвал олж хий

Avatar

монгол хүн 2020-11-21 64.119.17.109

Юу ч хийж чадахгүй элийрч бусдыг өөнтөглөж өөрийгөө их ухаантаны дүрдээ итгэж суухад чинь залуус бүгдийг амжуулж байна шүү !!!

Avatar

Зочин 2020-11-21 66.181.186.142

Сая Саруул захаар орлоо, мах 13 мянга бн, бүх юм нь үнэтэй бн, арга хэмжээ аваач,

Avatar

Зочин 2020-11-21 124.158.81.121

Тер еерее 5500 тегрегеер зарж байсан махыг 6700 болгож хеерегдсен шуу дээ. Одоо тэр неецийн махаа 5000 болгож буулга. Тэгж байж л унийн хеерегдлийг зогсооно.

Avatar

Зочин 2020-11-21 43.242.243.190

Махны лангуучид ялангуяа Бяртай Шонхорынхон бүгд ингээд үнээ дурайтал тавидаг бол хамаа алга, наад апп чинь болно. Гол нь тэгж тавидаггүй, аманд орсон үнээ дур нь хүрвэл хэлдэг, дур нь хүрэхгүй бол зарцоон гээд пээдийгээд зогсож байдаг шд. Тэрийг яг яаж шийдэх гэж байгаайн?

Avatar

Зочин 2020-11-21 202.55.188.34

Nomin unee jaahan jaahnaar nemsen baina lee. Zadgai tarag 1l = 2000 baisniig 2400 bolgoj nemsen baina. Talkh Chiheriin Olon urtei 250gr zussen har talh 1719 bolson baina, luuvan 1400 bolgoj tus tus nemjee

Avatar

Зочин 2020-11-21 66.181.177.252

haltara chin zuunbayan dilsenuu pizdla iim muu halasni hotin halhin atman ged baigamuu shaahuu. muzanaa halatraa omnogobi makau tsereg abch ireed uzil dee tsud uzehu. chi nadas tsusan tolos abhimnuu.gab ginjind nidlaga hisen galuu nugasand tsus ugsun mapo nikan.

Avatar

Зочин 2020-11-21 66.181.161.54

Chi zugeeruu setgetsee shalguul medrelee

Avatar

Зочин 2020-11-21 66.181.188.57

энэ хэлгүй даадай юу бичээд байнаа? эргүү дагзнууд бас байх юмаа

Avatar

Цэрэнхүү утас 99008695 2020-11-21 139.5.218.69

ХУД-ийн Фермер захад адууны мах 10000 төгрөгөөр , үхрийн мах 12000 -аар зарж байна Анхаарч шалгаж өгнө үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж