Ирэх долоо хоногоос 10 мянган өрхөд түлш тараана | News.MN

Ирэх долоо хоногоос 10 мянган өрхөд түлш тараана

Ирэх долоо хоногоос 10 мянган өрхөд түлш тараана

Ирэх долоо хоногоос 10 мянган өрхөд түлш тараана

Нийслэлийн онцгой комисс өчигдөр /2020.11.20/ хуралдаж, нийслэлийн Халамжийн газартай хамтран төлбөрийн чадваргүй, эмзэг бүлгийн 10 мянган өрхөд сайжруулсан шахмал түлш үнэгүй олгохоор болсон байна.

Энэ асуудлыг “Тавантолгой түлш” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтнээс тодруулахад “Манай компаниас ирэх долоо хоногоос нийслэлийн ажлын хэсэгт 10 мянган сайжруулсан шахмал түлшийг тоо ширхэгээр нь хүлээлгэж өгнө. Өмнөх жилүүдэд шахмал түлшний гурван үйлдвэртэй байсан учраас эмзэг бүлгийн иргэдэд тараах боломжгүй байсан. Энэ жилээс үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэн учраас нийслэлийн Халамжийн газартай хамтран ажиллаж байна” гэв.

Ирэх долоо хоноггос өрх тус бүрт нэг тонн сайжруулсан түлш хүргэх ба хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тусгай зохицуулалт хийх гэнэ. Энэ ажлыг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө хийж дуусгахаар төлөвлөжээ.

А.СҮРЭН             

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2020-11-21 202.9.46.12

Эмзэг бүлгийг хорооны дарга, ажилтнуудын үзэмжээр тогтоодгоо болих хэрэгтэй. Энэ хүнд үед олон өрхөд туллья гэвэл 10 мянган айлд 1 тонн нүүрс өгснөөс 20 мянган айлд хагас тонн нүүрс өгвөл хүртээмжтэй бишүү. Олон хүнд хүртээмжтэй аргаар дэмжмээр юмаа төр засаг. Заавал олон хүүхэдтэй гэхгүй хөдөлмөрийн чадваргүй, ажил олдохгүй хнцүү хүмүүс олон байгаа шүү. 20 мянган айлд хагас тонн нүүрс өгөхийг уриалж байна. Олон хүнийг баярлуул л даа. Төр засаг минь. Бүгд л хэцүү байна.

Avatar

жаргалмаа 2020-11-21 66.181.161.23

эмзэг бүлэг гэсэн бна нөгөө л олон хүүхэдтэй айл гэх байхдаа хороотой ярьсан .ганц охин ажилтай байсан ажил нь зогссон би тэтгэвэрт гараагүй хүүхдийн мөнгө ч авахгүй орлгийн эх үүсвэр байхгүй боллоо. байгаа мөнгөө идээд бас нүүрс аваад одоо дууслаа бүгд хэцүү байгаа болхоор зээл тусламж байхгүй. хүүхэдтэй нь хүүхдийн мөнгө авчихдаг настай улстай нь тэтгэвэр ээ залгачихдаг харин бид яах вэ . юу ч алга бидэнд өгөх түлш бна уу. БЗД 22 хороо 32: 537 иргэн жаргалмаа

Avatar

Хэрээс хэтэрлээ 2020-11-21 202.126.89.108

Наад ажилгаагаа зогсоо бүр хэрээс хэтэрлээ жүжиг чинь эхлэлтээ төгсгөлтэй байдаг та нарынх төгсгөл алга

Avatar

zochin 2020-11-21 49.0.212.165

Тэр зорилтот бүлгийн айл өрхүүдийн янданг нь хөөлж куух пийшинг нь нөхөж цойлдож өгөхгүй бол нам засаг үнэгүй өгсөн юм яадийн гээд хамаа замбараагүй түлж байж угаарын хийнд хордож мэднэ

Avatar

Мөнгө олоорой 2020-11-21 202.9.46.163

Зүгээр утсаа ухаж байхаар интернет ашиглан мөнгө олооорой.
1.Доорх линкээр бүртгүүлэн 10$ аваарай
https://ref.moneyguru.co/Oyuka0821
2. Сошиал медиа дээрээ постлоод дахиад 10$ ав
3. Найзуудаа уриад ахиад 10$ ав
4. Тоглоомын app 2 мин орчим ажиллуулаад дахиад 10$ ав
гэх мэтээр сайтнаас өгсөн боломжуудыг ашиглан мөнгө олох боломжтой.
perfect money гаараа дамжуулан мөнгөө татах боломжтой хэдэн ч $ олох боломжтой шүү

Avatar

Зочин 2020-11-21 202.55.188.34

News.mn ee, ene huniig block hiigeech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж