НОК: Хүнс түгээлтийн автомашин 07.00 цагаас хөдөлгөөнд оролцож эхэлсэн

Хуучирсан мэдээ: 2020.11.21-нд нийтлэгдсэн

НОК: Хүнс түгээлтийн автомашин 07.00 цагаас хөдөлгөөнд оролцож эхэлсэн

НОК: Хүнс түгээлтийн автомашин 07.00 цагаас хөдөлгөөнд оролцож эхэлсэн

Нийслэлийн Онцгой комиссоос өнөөдөр /2020.11.21/ 14.00 цагт ээлжит мэдээллээ хийлээ.


Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар:

Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 613 санал хүсэлт иргэдээс ирсэн. Тэр дундаа Засаг даргын 1248 дугаар захирамжтай холбогдох хүнсний түгээлтийн цагийн хуваарийн талаар санал гомдол олноор ирж, өнөөдрөөс эхлэн 07.00-17.00 цаг хүртэл хүнс түгээлтийн автомашин хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцож байна.

Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотоос 1672 тээврийн хэрэгсэл, 3452 зорчигч гарсан байна. Мөн Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас ирсэн машинуудыг халдваргүйжүүлж, иргэдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байна. Замын хөдөлгөөний ачаалал 90 орчим хувиар буурсан.

Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хангамжийг сайжруулахаар шинэчилсэн хуваариар нийслэлийн долоон дүүргийн 29 байршилд нөөцийн махыг худалдаалах зохицуулалт хийж байна. Өчигдөр 408 зах, дэлгүүр, үйлдвэрт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг судлахад хэвийн байсан.

Нийслэлийн хэмжээнд 20 байгууллага 843 аж ахуй нэгжийн 152 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийлээ. Ариутгал халдваргүйтгэлийг өдөр бүр эрчимтэй хийж байна.

Хотын захад төвлөрсөн хогийн цэгийг цэвэрлэхээр 21 тохижилт үйлчилгээний байгууллагынхан ажиллаж, мөн 300 орчим автомашинаар хог тээвэрлэж байна.

Улаанбаатар хотод Covid-19-ийн батлагдсан тохиолдол 38 болсон. Нийслэлийн түргэвчилсэн оношлуурын 18 цэг, 84 өрхийн эрүүл мэндийн төв нийтдээ 102 цэг дээр сайн дурын шинжилгээг 3349 иргэнд хийлээ. Нийслэлийн хэмжээнд 610 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулж байна.

А.СҮРЭН             

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж