Франкфуртын нислэг цуцлагдсанаас хүнд байдалд орсон иргэд Шадар сайдад хандав | News.MN

Франкфуртын нислэг цуцлагдсанаас хүнд байдалд орсон иргэд Шадар сайдад хандав

Франкфуртын нислэг цуцлагдсанаас хүнд байдалд орсон иргэд Шадар сайдад хандав

Франкфуртын нислэг цуцлагдсанаас хүнд байдалд орсон иргэд Шадар сайдад хандав

Монгол Улсад энэ сарын 11 ны өдөр Covid-19 халдварыг дотоодод алдсан нь тодорхой болсноор хатуу хөл, хорио тогтоож, гадаадын орнуудаас иргэдээ авч ирэх байсан тусгай үүргийг нислэгүүдийг гэнэт цуцалсан.

Тусгай үүргийн нислэг цуцлагдсанаар эх орондоо ирэхээр тийзээ бичүүлж, ажлаасаа гарч, орон байраа хүлээлгэж өгөөд байсан Европ дахь монголчуудын амьдрал хүнд байдалд орсон байна. Иймд эдгээр иргэд Ерөнхий сайд, Шадар сайд,  Гадаад харилцааны сайд нарт хандаж хүсэлт гаргажээ.

ТЭД ХҮСЭЛТДЭЭ:

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Т.Энхтайван нарт хандаж хүсэлт гаргах нь

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн арваннэгдүгээр сарын 19-ны чартер нислэгт багтсан иргэд доорх хүндэтгэх шалтгааны улмаас нислэгийг арванхоёрдугаар сарын эхний 7 хоногтоо багтаан аваасай гэж хүсэж байна. Сардаа ганц удаа нисдэг Франкфурт-Улаанбаатар чиглэлийн энэ нислэгт Европын 28 улсаас монголчууд хамрагддаг бөгөөд бидний ихэнх хэсэг нь Франкфурт луу нисэх цуцлах багадаа сая төгрөгийн өртөг бүхий боломжгүй хатуу нөхцөлтэй билет захиалсан. Мөн Европд 2 дахь Covid-19-ийн давалгаа эрчимжсэнтэй холбогдуулан ихэнх оронд хүнсний дэлгүүрүүд, банк, эмийн сан гэх мэт газруудаас бусад нь хаалгаа барьсан учраас Европд амьдарч байгаа монголчууд маань ажил олж хийх боломжгүй болоод байна.

Арваннэгдүгээр сарын 19 нд байраа хүлээлгэж өгсөн хүмүүс маань буудлууд хаалгаа барьсан тул өвлийн хүйтэнд хонох газаргүй болоод байна.

Цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоож, айлууд зочин хүлээж авахаа больсон тул нэгнийгээ толгой хорогдуулах айл олно гэдэг маш хэцүү. Монголд хийгддэгүй хагалгаанд ирээд буцах шаардлагатай хүмүүс  эмнэлгийн төлбөрөө цаашид төлөх боломжгүй болоод зарим нэг нь эмнэлгээсээ хөөгдсөн ба аль болох яаралтай эмчилгээгээ Монголдоо үргэлжлүүлэх шаардлагатай байна.

Оюутнуудын хувьд хичээл нь бүрэн онлайн болсонтой холбогдуулан оюутны байранд цаашид байрлах боломжгүй, мөн ажилгүй болсон байгаа.

Мөн өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй хүмүүс уг нислэгт багтсан. Хамаг мөнгөө билет, тусгаарлалтанд шавхаад 2 бага насны хүүхдээ дагуулаад гудамжинд гарах болж байна гэсэн эмэгтэй, мөн өрөө жирэмсэн, 3 бага насны хүүхдээ 70 гарсан ээж дээрээ үлдээгээд ирсэн ч ээжийнх нь бие муу байгаа тул хүүхдүүдийг нь асарч халамжлах хүнгүй дээрээ тулаад байна гэсэн хүмүүс бий.

Европын бүхий л улсад цар тахал өдөрт хэдэн мянгаараа нэмэгдэж байгаа тул энд удах тусам өдийг хүртэл өөрсдийгөө энэ өвчнөөс хамгаалж ирсэн дээрх бүх иргэд уг өвчнөөр халдварлах магадлал ихэснэ гэдгийг анхаарч үзэж нэгэнт төлөвлөгдсөн нислэгээ яаоалтай татна уу.

Хүндэтгэсэн

Тусгай үүргийн нислэгт багтсан иргэд

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2020-11-21 124.158.120.154

hunii gazar hetsuu nutagtaa baigaa bol yahav tur uls garaa sungah heregtei

Avatar

Зочин 2020-11-21 103.26.194.153

Тандээ учираа ол доо.Баяртай.

Avatar

Зочин 2020-11-21 192.82.76.40

Хөдөөний хүмүүсээ орон нутагт байгаа гэртээ харьж чадахгүй хэцүү байна. Хотод айлд дарамт болж, хоол хороогоод хэцүү байна. Новшийн халдвар чинь хаа сайгүй халдвар тээгч нараар тараагдсан байхад яах гэж хөл хориод байна вэ. Угаасаа бузар бизнестэй н**ш нар энэ коронагаар үхэх учир тавилантай зүйл шүү.

Avatar

Tenemelyydee 2020-11-21 202.126.89.86

Gants neg gadaadaar yvj bsaan,tend ajillaj amidardag geed hedeg byleg baahiinuud bdagiin bna lee,ynen hyamsgaraa,ochij bgaa bidniig hyalaisan nydeer haraad l tolgoi gedger! Gants neg yum asuugaad tuslamj guival shooloh ni holgyi esvel shuud zai bariad l gomdmoorbhymyys bolchihdogiin bna lee! Ted maani l bh daa huurhii,bid chini buuria sahiad l eh orondoo huls hychee uguud l ezen ni bna daa eh orondoo

Avatar

Зочин 2020-11-21 192.82.69.84

крилээр бич арай дээр байх тэхгүй бол чи ч…

Avatar

Zochn 2020-11-21 103.212.118.89

Ene humuusee gadaadad bga Mongol elchinguud ni jhn harj uzej boldoggui yumuu

Avatar

Зочин 2020-11-21 66.181.161.76

mongol muuhai geed yavaa biz dee odoo nsanaa jargaltai bna uu uhej bsan muu l*******d

Avatar

Зочин 2020-11-21 109.252.28.89

Та нар энэ хэцуу уед яах гэж гаадаадад тэнуучилсэн Юм. Монгол хэцуу байна гээд яваа биздээ. Хэнд ялархаад байгаа юм.чмарч нохцолд сиймхийч гэсэн гэр минь.сэгсгэрч гэсэн ээж Минь гэдэг угийг бодож бай . Тэнэмэлуудээ.

Avatar

zochin 2020-11-21 49.0.212.165

Одоо тэр хүмүүсийг очиж авчрах нь зөвөө, тэнд ч бас өвлийн хүйтэн эхэллээ, хүний нутагт хэцүүдэх нь бололтой

Avatar

Зочин 2020-11-21 202.55.188.34

Avaachee, hunii gazar hetsuu shd, mongoldoo bol bid nar dem demendee mungugui bol biye biyenee parazitlaad l amidardag, naaduul chin parazitlah ch humuus oldohgui, hulgai hiih ch bolomj garahgui hetsuu baigaa shd.

Avatar

Зочин 2020-11-21 202.9.40.30

Одоо яалтай ч билээ, энд Монголд бид өөрсдийгөө яая гэж бн ! Наанаа орц хонгил,метроны буудал вокзал, ъу байдгын боломжтой бүхнээр л хоног төөрүүл ! Ганц 2 хоногийн хоолгүй бх бол зүгээр ! Хэрэвээ өлсөөөд байвал орон нутгийн засаг захиргаанд хандаж ганц 2 бургер н тэр олж идэж өөрсдийгөө аргалцгаа !

Avatar

Зочин 2020-11-21 1.234.101.149

ЧИ МОНГОЛДОО ХЭДХЭН ХОНОГ КРАНТИЛАГДАЖ ЧАДАХГҮЙ ОРИЛООД БАЙЖ, ХҮНИЙ НУТАГТ БАЙГАА ЭЛЭН НЭГТНҮҮДЭЭ ЯАЖ ИНГЭЖ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНА АА

Avatar

Зочин 2020-11-21 202.9.40.30

Муу үхэр минь мэдээд яриад бган бишүү ! Өөөрсдийгөө яая гэж бж тэнүүчдийг авчраад яахин ! Европод бга Монголчууд бол ихэнх нь эр эмгүй бүгд хулгайч нар буюу хулгайн орлогоор амьдардаг гарууд бга шүү ! Чи бол тэд нарын л ах дүү нь бна за муу үхэрээ !!!

Avatar

монгол хүн 2020-11-21 192.82.69.84

чи ч нэг адгийн шаар бололтой.ухаан байдаггүй юм бол дуугай л хүмүүсийг хараад байж бай ! чамтай чамгүй монголчууд учраа олчино. монголчуудыг үхэр гэсэн хэн ч байсан үгүйрч сүйрсэн түүхтэй юм шүү

Avatar

иргзн 2020-11-21 202.179.27.138

Хүрэлсүх Хотын дарга Сумьяабазар Шадар сайд Содбаатар нарыгаа нэн даруй өөрчилөө Энэ 2 нөхөр чинь энэ байдлаарай байгаад байвал Намын нь чинь Нэр хүндийг сэвтүүлээд зогсохгүй Арл иргэдийн дургүйцлыг төрүүлж Шүүмжлэлд өртөх боллоо шүү Хүрэлсүх ээ

Avatar

Зочин 2020-11-21 139.5.219.225

Барууны тэрс үзэл суртлаар толгойгоо угаалгаж, зомби болчихсон, сөрөг хүчний уяаны нохойнууд боорлохоо больж үз. Эдгээр хүмүүсийг хэнээр солих гээд байгаа билээ. Юу нь болохоо байчаад байна вэ. Аюулаас олон түмнээ хамгаалах гэж, бололцоот бүхнийг л хийж байна.Үргэлж төр засаг рүү дайрч, унагах өөрчлөхөөр өвчилж, улс орноо үймүүлж самуулуулах хорон санаа агуулсан, бохир зангаа тат. Хэн ч та нарыг дэмжихгүй.

Avatar

ЗОЧИН 2020-11-21 66.181.176.169

ЭРГҮҮ ХҮРЭЛСҮХ, СОДБААТАР ХОЁР ДОТООДОД ХҮНДЭРСЭН ТУЛ ГАДНААС ИРГЭД АВАХГҮЙ ГЭЭД НИСЛЭГҮҮДЭЭ ЦУЦАЛСАН ГЭСЭН. ГАЙГҮЙ ДЭЭР НЬ ХУРДАН ОРУУЛЖ ИРЭЭД ТУСГААРЛАХ БАЙСАН ЮМ. САГСУУ ТОЛГОЙТОЙ, ХҮРЭЛСҮХ ГЭЖ АНГЛИАР А Ч БАЙХГҮЙ ТЭНЭГИЙГ ШҮТЭЖ АМЬДАРДАГ ОРКУУД УЛС ОРНЫГ СҮЙРҮҮЛЖ ГҮЙЦЛЭЭ.

Avatar

/*-*/ 2020-11-21 49.0.212.165

Юун англи байтугай соц-ийн үед цэргийн дээд төгссөн, Оросоор "Здравствуйте!" x байхгүй оорк, зүгээр л насаараа МАН-ыг бараадаж хоол хороож яваа хүн шдээ, өөр ямар ч мэргэжил мэргэшил боловсрол байхгүй, аргагүй ооркуудын л лидер юм даа чааваас

Avatar

Зочин 2020-11-21 202.126.90.31

Гадаад хэл англи хэл мэддэг монгол хэл мэддэггүй 20-30 насны ардчилсан залуучуудыг дарга сайдаар тавибал таарна

Avatar

Дагз Содбаатар 2020-11-21 66.181.184.45

Эргүү дагз Содбаатарыг халмаар бна. УОК-ын дарга, Шадар сайдын албыг Содбаатарас авч чаддаг хүнд нь өгмөөр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж