Франкфуртын нислэг цуцлагдсанаас хүнд байдалд орсон иргэд Шадар сайдад хандав

Хуучирсан мэдээ: 2020.11.21-нд нийтлэгдсэн

Франкфуртын нислэг цуцлагдсанаас хүнд байдалд орсон иргэд Шадар сайдад хандав

Франкфуртын нислэг цуцлагдсанаас хүнд байдалд орсон иргэд Шадар сайдад хандав

Монгол Улсад энэ сарын 11 ны өдөр Covid-19 халдварыг дотоодод алдсан нь тодорхой болсноор хатуу хөл, хорио тогтоож, гадаадын орнуудаас иргэдээ авч ирэх байсан тусгай үүргийг нислэгүүдийг гэнэт цуцалсан.

Тусгай үүргийн нислэг цуцлагдсанаар эх орондоо ирэхээр тийзээ бичүүлж, ажлаасаа гарч, орон байраа хүлээлгэж өгөөд байсан Европ дахь монголчуудын амьдрал хүнд байдалд орсон байна. Иймд эдгээр иргэд Ерөнхий сайд, Шадар сайд,  Гадаад харилцааны сайд нарт хандаж хүсэлт гаргажээ.

ТЭД ХҮСЭЛТДЭЭ:

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Т.Энхтайван нарт хандаж хүсэлт гаргах нь

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн арваннэгдүгээр сарын 19-ны чартер нислэгт багтсан иргэд доорх хүндэтгэх шалтгааны улмаас нислэгийг арванхоёрдугаар сарын эхний 7 хоногтоо багтаан аваасай гэж хүсэж байна. Сардаа ганц удаа нисдэг Франкфурт-Улаанбаатар чиглэлийн энэ нислэгт Европын 28 улсаас монголчууд хамрагддаг бөгөөд бидний ихэнх хэсэг нь Франкфурт луу нисэх цуцлах багадаа сая төгрөгийн өртөг бүхий боломжгүй хатуу нөхцөлтэй билет захиалсан. Мөн Европд 2 дахь Covid-19-ийн давалгаа эрчимжсэнтэй холбогдуулан ихэнх оронд хүнсний дэлгүүрүүд, банк, эмийн сан гэх мэт газруудаас бусад нь хаалгаа барьсан учраас Европд амьдарч байгаа монголчууд маань ажил олж хийх боломжгүй болоод байна.

Арваннэгдүгээр сарын 19 нд байраа хүлээлгэж өгсөн хүмүүс маань буудлууд хаалгаа барьсан тул өвлийн хүйтэнд хонох газаргүй болоод байна.

Цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоож, айлууд зочин хүлээж авахаа больсон тул нэгнийгээ толгой хорогдуулах айл олно гэдэг маш хэцүү. Монголд хийгддэгүй хагалгаанд ирээд буцах шаардлагатай хүмүүс  эмнэлгийн төлбөрөө цаашид төлөх боломжгүй болоод зарим нэг нь эмнэлгээсээ хөөгдсөн ба аль болох яаралтай эмчилгээгээ Монголдоо үргэлжлүүлэх шаардлагатай байна.

Оюутнуудын хувьд хичээл нь бүрэн онлайн болсонтой холбогдуулан оюутны байранд цаашид байрлах боломжгүй, мөн ажилгүй болсон байгаа.

Мөн өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй хүмүүс уг нислэгт багтсан. Хамаг мөнгөө билет, тусгаарлалтанд шавхаад 2 бага насны хүүхдээ дагуулаад гудамжинд гарах болж байна гэсэн эмэгтэй, мөн өрөө жирэмсэн, 3 бага насны хүүхдээ 70 гарсан ээж дээрээ үлдээгээд ирсэн ч ээжийнх нь бие муу байгаа тул хүүхдүүдийг нь асарч халамжлах хүнгүй дээрээ тулаад байна гэсэн хүмүүс бий.

Европын бүхий л улсад цар тахал өдөрт хэдэн мянгаараа нэмэгдэж байгаа тул энд удах тусам өдийг хүртэл өөрсдийгөө энэ өвчнөөс хамгаалж ирсэн дээрх бүх иргэд уг өвчнөөр халдварлах магадлал ихэснэ гэдгийг анхаарч үзэж нэгэнт төлөвлөгдсөн нислэгээ яаоалтай татна уу.

Хүндэтгэсэн

Тусгай үүргийн нислэгт багтсан иргэд

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж