Дархан-Уул: Түлш, эмийн үйлчилгээг хүргэлтээр хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.21-нд нийтлэгдсэн

Дархан-Уул: Түлш, эмийн үйлчилгээг хүргэлтээр хийнэ

Дархан-Уул: Түлш, эмийн үйлчилгээг хүргэлтээр хийнэ

Дархан-Уул аймагт тэг зогсолтын дэглэмийг цуцалсантай холбоотойгоор Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл өнөөдөр /2020.11.21/ аймгийнхаа иргэдэд мэдээлэл өглөө.  


Тэрбээр "Аймгийн хэмжээнд тэг зогсолтыг цуцалсан ч эмийн сан, түлшийг хүргэлтийн үйлчилгээгээр явуулна. Нэг иргэн нэг айл гэсэн зарчмаар иргэдийг шинжилгээнд хамруулж байна. Эм авах иргэд  эмийн сан руу утсаар ярьж захиалга өгнө. Өнөөдрөөс дөрвөн том хүнсний худалдааны төв, 150 хүнсний дэлгүүр ажиллана. Дэлгүүрийн дотор болон гадна 2-3 хянагч ажиллуулна, Хүнсний дэлгүүрүүд 11.00-18.00 цагт ажиллана. Манай Эрүүл мэндийн байгууллага нийтдээ 16 мянган хүнд шинжилгээ хийгээд байна. Үүнээс 16 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. ХӨСҮТ-ийн өргөтгөсөн баг ирж, аймагт ажиллаж байна.  Аймгийн хэмжээнд хоёр голомтоор дамжсан халдвар тархсан. Төмөр зам дагасан болон хувь хүнээс тархсан халдвар. Өнгөрсөн шөнө 90 шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан" гэв.

Мөн тус аймгийн онцгой комиссоос хатуу хөл хорионы үед нөхцөл байдал нь хүндэрсэн 7000 гаруй өрхөд тусламж хүргэх шийдвэр гаргажээ. Өнөөдрөөс эхлэн иргэдээс мэдээлэл цуглуулж, судалгаа явуулсны дараа зорилтот иргэддээ тусламж үйлчилгээг хүргэх гэнэ. Энэ тусламжид аймгийн үндсэн иргэд хамрагдана. Өнгөрсөн хорио цээрийн дэглэмийн үед хүнс тэжээлийн тусламж авсан 560 өрх энэ удаад хамрагдахгүй гэдгийг албаныхан хэлж байв.

Мөн Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийх үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймагт 1239 хүнд шинжилгээ хийхэд Covid-19 халдварын 58 тохиолдол бүртгэгдлээ. Аймгийн хэмжээнд хүнд нөхцөл байдалд байгаа ч хүнсний хангамжийг хэвийн үргэлжлүүлж, авто машины хөдөлгөөн бүрэн зогссон. Сүхбаатар сумын найман багийн есөн цэгт иргэдээс сайн дурын шинжилгээ авч байна. Алтанбулаг боомтын үйл ажиллагааг зогсоосон” гэлээ.

А.СҮРЭН             

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж