Нацист лагерт хуяг хийдэг байсан 94 настныг Герман руу буцаана

Хуучирсан мэдээ: 2020.11.21-нд нийтлэгдсэн

Нацист лагерт хуяг хийдэг байсан 94 настныг Герман руу буцаана

Нацист лагерт хуяг хийдэг байсан 94 настныг Герман руу буцаана

АНУ-д хэдэн арван жилийн турш амьдарсан нацист лагерийн хуяг асан 94 настныг албадан гаргаж, нутаг буцаахаар болжээ.

Фредрих Карл Бергер хорих лагерын хуяг байснаа 70 гаруй жилийн турш нууж, Германы тэнгисийн цэргээс тэтгэвэр аван АНУ-д амьдарсан байна. Гэвч 1945 онд живсэн нацистын хөлөг онгоцноос түүний цэргийн үнэмлэх, албан тушаал зэрэг бичиг баримт олдсоноор Фредрихийг илчилжээ.

Олдсон бичиг баримтуудаас харахад Фредрих умард Германы 40 мянган еврей, польш, орос хоригдлуудыг боолчилж, эцэж үхтэл нь ажиллуулдаг байсан хорих лагерын хуяг байсан аж.

“Бүтэн 75 жилийн дараа гэнэт санаандгүй байдлаар баригдах гэж. Инээдэмтэй юм, итгэмээргүй юм. Тэглээ гээд та нар намайг гэрээс минь албадан хөөж болохгүй шүү дээ” хэмээн Фредрих Вашингтон Пост сонинд энэ долоо хоногт ярилцлага өгчээ.

Түүнийг албадан гаргах тухай шүүх хурал дээр Фредрих хорих лагерын хуяг байснаа хүлээн зөвшөөрч,  тушаалын дагуу тус албан тушаалыг хашихаас өөр аргагүй байснаас гадна хорих лагерт маш богино хугацаанд, зэвсэггүй ажилласан хэмээн мэдүүлсэн байна.

Тэрбээр “Би тухайн үед 19 настай цэрэг басан. Тушаал аван ажиллаж байсан” хэмээн хэлжээ. Гэхдээ прокурорууд түүнийг 1945 онд 70 хүний амь нас үрэгдсэн хоригдлуудыг хоёр долоо хоног хөлөөр нь алхуулсан яргалалд оролцсон хэмээн үзсэн аж.

Германы прокурорууд Фредрихийг эх орондоо ирэхээр нь ял оноох эсэхийг тодорхой болгоогүй байгаа ч сүүлийн үед хэд хэдэн хуучин хуягуудыг ялласан билээ.

Тухайлбал, 2015 онд 94 настай Оскар Грунинг Освенцийн лагерт номын санч байсныхаа төлөө 300 мянган еврейчүүдийн аминд хүрсэн хэрэгт холбогдон дөрвөн жилийн хорих ял сонссон байна. Гэвч тэрбээр ял эдлэхээсээ өмнө нас баржээ. Мөн энэ оны долдугаар сард өөр нэг хорих лагерын хуяг асан 93 настай Бруно Дей 5232 хүний амь хороосон хэрэгт холбогдож хоёр жилийн хорих ял сонссон байна.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж