Ким Чен Ун цөмийн хошууны хажууд зургаа даруулжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ким Чен Ун цөмийн хошууны хажууд зургаа даруулжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун цөмийн хошууны хажууд зургаа даруулжээ

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнөөдөр /III.9/ дахин нэг дуулиант мэдэгдэл хийлээ. Хойд Солонгосын эрдэмтэд баллистик пуужинд багтахуйц жижиг хэмжээтэй цөмийн бөмбөг бүтээж чадсан хэмээн Ким Чен Ун мэдэгдэв. Түүнчлэн Хойд Солонгосын “Rodong Sinmun” сонины эхний нүүрэнд удирдагч Ким Чен Уны цөмийн хошууны хажууд зогсож буй зургийг нийтэлжээ.

 

Ким Чен Ун цөмийн зэвсэг бүхий баллистик пуужингаараа АНУ болон бусад дайснуудаа газрын хөрснөөс арчихаар сүрдүүлж байгаа юм. Одоогоор Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас зураг дээрх биетийг цөмийн хошуу мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

 

“Зураг дээр харагдах мөнгөлөг дугариг зүйл бол дотор нь уран, плутони хийдэг цөмийн хошууны загвар байх. Хэрэв цэнэгтэй цөмийн хошуу байсан бол цацраг идэвхт бодисоос сэргийлж хүмүүс хамгаалалтын хувцас өмсөх байсан. Гэхдээ энэ нь бусад орнуудын бүтээсэн цөмийн хошуунуудтай төстэй харагдаж байна” хэмээн Өмнөд Солонгосын “Kyung Hee” их сургуулийн багш Ван Жу-Хо ярьжээ.

 

Хойд Солонгос нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийсэн юм. Энэ туршилтаар устөрөгчийн бөмбөг туршсан гэж Пхеньян мэдэгдсэн билээ. Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөсөн. Хойд Солонгос нь хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр баллистик пуужин туршдаг хэмээн олон улс харддаг.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

бөхо 2016-03-09 124.158.77.8

Хамгаалалтын хувцас өмсөхгүй байж цацрагт хордож үхэхнээ

ovgon 2016-03-09 43.228.130.158

ene (202.21.106.*) ooriigoo mon teneg, deerees ni ugeegui guilgachin orhidos gedgee bainga haruulah yum ha ha ha. delhiin dahin huvaarilalt bolno gej goridood jaahan yum hunees deeremdeh geed huleegeed suuj baidag guilgachin yum shde ha ha ha, goridsoniih ni garz bizde, ene shig teneg hooson tolgoitoi, bayan ulsiig uzen yaddag guilgachin setgelgeetei orhidos hichneen yumtai bolood ch nemergui dor ni gudarchaad margaash ni ahiad guilgachin hevree baidag yum. ohidsnuudiin tavilan ter, ha ha ha.

Зочин 2016-03-09 202.21.106.156

ЮМ ХИЙЖ ЧАДДАГ АРД ТҮМЭН ХИЙСЭН ЮМААРАА БАХАРХАНА ШҮҮ ДЭЭ....ЭВТЭЙ ЗӨВ УДИРДЛАГАТАЙ ОРОНУУДААС АНУ ҮХТЭЛЭЭ АЙДАГ ШҮҮ ДЭЭ ТЭГЭЭД ЗӨВ УДИРДЛАГАТАЙ ОРНУУДЫГ АРДЧИЛАЛ НЭРЭЭР ХУТГАН ҮЙМҮҮЛЖ ӨРӨНД ОРУУЛЖ ӨӨРИЙН БОЛОН ХАМСААТНУУДЫН КОЛОНИ БОЛГОДОГ ҮХЭЛ ТАРАГЧИД АНУ ШҮҮ ДЭЭ,ЛИВИ, ЕГИПЕТ,ЙЕМЕН,АРАБЫН ОРНУУД,ХУУЧИН СОЦ ОРНУУД,ОДОО УКРАЙН,СИРИ ТУРК БҮГД ЛБАЛАРЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ,,,МАНАЙ ГАРГИЙН ГАНЦ ЧӨТГӨР ДАЙСАН АНУ ТОДОРЧ БАЙНА ДАА МОНГОЛЫГ БАС ЭЛБЭГДОРЖ МАГНАЙ НАРТ МӨНГӨ ӨГӨӨД ИЙМ БОЛГОЛОО ШҮҮ ДЭЭ?????

Зочин 2016-03-09 182.160.3.89

Зул сарын баяр гээд бэлэг гээд туучихвал мэдэхгүйл юм байна

Зочин 2016-03-09 150.129.141.4

Jaahan tomruulsan eolknii chimeglel baih shiv dee