Ким Чен Ун цөмийн хошууны хажууд зургаа даруулжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун цөмийн хошууны хажууд зургаа даруулжээ

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнөөдөр /III.9/ дахин нэг дуулиант мэдэгдэл хийлээ. Хойд Солонгосын эрдэмтэд баллистик пуужинд багтахуйц жижиг хэмжээтэй цөмийн бөмбөг бүтээж чадсан хэмээн Ким Чен Ун мэдэгдэв. Түүнчлэн Хойд Солонгосын “Rodong Sinmun” сонины эхний нүүрэнд удирдагч Ким Чен Уны цөмийн хошууны хажууд зогсож буй зургийг нийтэлжээ.

 

Ким Чен Ун цөмийн зэвсэг бүхий баллистик пуужингаараа АНУ болон бусад дайснуудаа газрын хөрснөөс арчихаар сүрдүүлж байгаа юм. Одоогоор Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас зураг дээрх биетийг цөмийн хошуу мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

 

“Зураг дээр харагдах мөнгөлөг дугариг зүйл бол дотор нь уран, плутони хийдэг цөмийн хошууны загвар байх. Хэрэв цэнэгтэй цөмийн хошуу байсан бол цацраг идэвхт бодисоос сэргийлж хүмүүс хамгаалалтын хувцас өмсөх байсан. Гэхдээ энэ нь бусад орнуудын бүтээсэн цөмийн хошуунуудтай төстэй харагдаж байна” хэмээн Өмнөд Солонгосын “Kyung Hee” их сургуулийн багш Ван Жу-Хо ярьжээ.

 

Хойд Солонгос нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийсэн юм. Энэ туршилтаар устөрөгчийн бөмбөг туршсан гэж Пхеньян мэдэгдсэн билээ. Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөсөн. Хойд Солонгос нь хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр баллистик пуужин туршдаг хэмээн олон улс харддаг.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж