БНХАУ: Тэтгэвэрт гарах насыг хойшлуулахыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2020.11.21-нд нийтлэгдсэн

БНХАУ: Тэтгэвэрт гарах насыг хойшлуулахыг эсэргүүцэв

БНХАУ: Тэтгэвэрт гарах насыг хойшлуулахыг эсэргүүцэв
FILE PHOTO: An elderly villager walks along a railway line on the outskirts of Jixi, in Heilongjiang province, China, October 24, 2015. REUTERS/Jason Lee/File Photo

Хятадын эрх баригч Коммунист нам урт хугацааны эдийн засаг, хөгжлийн төлөвлөгөөний дагуу тэтгэвэрт гарах насыг хойшлуулахаар болсон нь цахим сүлжээнд иргэдийн бухимдал, эсэргүүцэл, шүүмжлэлийг дагуулж байна.

2018 оны байдлаар Хятадын 1.4 тэрбум хүн амын 250 сая нь 60-аас дээш насныхан байжээ. Энэ нь нийт хүн амын 17.8 хувь гэсэн үг бөгөөд 2053 он гэхэд энэ тоо 33 хувь болон өсөх төлөвтэй байгаа юм.

Шинхуа агентлагийн энэ сард мэдээлснээс харвал Засгийн газрын 2035 он хүртэлх төлөвлөгөөнд иргэдийн тэтгэвэрт гарах насыг аажмаар нэмнэ хэмээжээ. Илүү нарийн зүйл мэдээлээгүй ч энэ нь иргэдийг бухимдуулахад хангалттай мэдээлэл болсон байна.

Сүүлийн 40 жилийн турш Хятадын төрийн албаныхан болон цагаан захтнуудын тэтгэвэрт гарах нас өөрчлөгдөлгүй эрэгтэй  60, эмэгтэй нь 55 байсаар ирсэн билээ.

Тэтгэвэрт гарах насыг хойшлуулах тухай асуудлыг эрх баригчид 2013 онд анх ярьж эхэлсэн үеэс олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ч чимээгүй болсон юм.

Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар Хятадын 40 жил хэрэгжүүлж, 2016 онд болиулсан нэг хүүхдийн бодлогын уршгаар ажиллах хүч улам багасч, хөгшчүүдийн тоо өссөн юм.

Ард иргэд тэтгэвэрт гарах насыг хойшлуулах шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж байгаа ч төрийн мэдлийн мэдээллийн агентлагууд “Тэтгэвэрт гарах насыг хойшлуулах олон улсын түвшинд байдаг л зүйл. Гадаад орнуудаар аялаад үзвэл 60 хүрсэн ч ажлаа хийж байгаа хүмүүс маш олон бий. Энэ бол хэвийн зүйл” хэмээн мэдээлж байгаа юм.

БНХАУ-ын тэтгэвэр гарах насыг олон улсынхтай харьцуулахад эрт юм. Жишээ татвал, Япон улсад тэтгэвэрт гарах нас 65 байдаг төдийгүй өнгөрсөн жил Абэ Шинзогийн мэдээлснээр Засгийн газар үүнийг 70, эсвэл 75 нас болгох төлөвлөгөөтэй байгаа юм.

Харин БНСУ-д 2030 он гэхэд нийт хүн амын 25 хувь нь 65-аас дээш настай болсон байх бөгөөд эрэгтэй 68, эмэгтэй 67 насандаа тэтгэвэрт гардаг байна.

БНХАУ-ын хүн амын дунд ахмадуудын эзлэх хувь өсөхийн хэрээр 2035 он гэхэд Засгийн газар хөгшчүүдийнхээ тэтгэврийг өгч чадахгүйд хүрнэ гэсэн мэргэжилтнүүдийн тооцоо бий.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж