Covid-19 халдвар 21 хүнд илэрч, батлагдсан тохиолдол 578 болов

Хуучирсан мэдээ: 2020.11.21-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19 халдвар 21 хүнд илэрч, батлагдсан тохиолдол 578 болов

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Friday, November 20, 2020

Эрүүл мэндийн яам Covid-19  цар тахалтай холбогдох өнөөдрийн ээлжит мэдээллээ хийж байна.

Улсын хэмжээнл өчигдөр 17.00 цагаас хойш 3071 сорьцод шинжилгээ хийхэд 21 хүнд Covid-19  халдвар илэрч, батлагдсан тохиолдол 578 болжээ.

Ингэхдээ Улаанбаатар хотод тав, Сэлэнгэ  аймагт тав, Орхон аймагт дөрөв, Дорноговь аймагт зургаан халдвар тус бүр нэмж бүртгэгджээ.

Дотоодод бүртгэгдсэн Covid-19-ийн халдвар 142 хүрсэн байна.

  • Улаанбаатар хот-38
  • Сэлэнгэ аймаг-58
  • Дорноговь аймаг-12
  • Орхон аймаг- 16
  • Дархан-Уул аймаг- 16
  • Говьсүмбэр аймагт- 1 тохиолдол тус бүр бүртгэгджээ.

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА: 

Нийт батлагдсан 578 тохиолдлоос эдгэрсэн нь 58 хувь буюу 337 хүн байна. Сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалт тандалт дууссан 310 хүн байна. Нутаг буцаасан долоон хүн байна.

ХӨСҮТ-ийн клиникт халдвар авсан 234 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр 42, хөнгөн 190 хүн эмчлүүлж байна. Бид голомтод арга хэмжээ авсны үр дүнд сүүлийн тохиолдлууд сургуулийн сурагч, оюутнууд байсан. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй бол тархалт нэмэгдэх эрсдэлтэй байсан. Одоогийн байдлаар эрсдлийг 60-70 хувь буурууллаа .

ЭМЯ-НЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ: 

Монгол Улсад одоогийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдол 578 боллоо. Нийслэл болон таван аймагт өвчлөл багц хэлбэрээр голомтлон тархаж байна. Нийслэлд халдвар голомтлон гарч байгаатай холбогдуулан ЗӨСҮТ-ийн хоёр баг ажиллаж, эцсийн ариутгал халдваргүйтгэлийг хийлээ. Мөн тусгай дугаарын гурван утсанд 3228 иргэн утасдаж, зөвлөгөө авлаа.

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Т.ГАНТӨМӨР:

Өчигдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүд, бусад төвөөр 101 тонн мах худалдаалсан байна. Гурил 120 тонн, гурилан бүтээгдэхүүн 101 тонн, өндөг 17, ургамлын тос 54 тонн худалдаалсан. Долоо хоногийн хэмжээнд 1103 тонн мах худалдаалж, 50 тоннын махны нөөцтэй байна.  Мөн 6000 тонн гурил борлуулж, 92.9 тонн гурилын нөөцтэй байна. Төрөл бүрийн будаа 1114 тонныг зарж, 9100 тонн нөөцийн үлдэгдэлтэй тогтвортой байна.

Нөөцийн махЫГ 16 аж ахуй нэгж нийслэлийн 43 цэгээр дамжуулан, 390 тонн мах худалдаалсан.

Өчигдөр 23.00 цагт Улсын онцгой комисс хуралдсаны дараа нийслэлийн Онцгой комисс хуралдсан.

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 07.00-17.00 цаг хүртэл хүнсний чиглэлийн 770 үйлдвэрийн 2000 машин, хүнсний импортын 220 аж ахуй нэгжийн 2000 машин дугаарын хязгаарлалтад өртөхгүйгээр 3731 дэлгүүрт өөрийн бараа бүтээгдэхүүнийг түгээнэ. Үүнд, 350 том сүлжээ дэлгүүрүүд бий. Алслагдсан найман  нэрийн дэлгүүрүүд бараагаа авч амжаагүй бол хувийн машинаараа 07.00-10.00 цагийн хооронд хүнсний захаас хангалтаа авна. Өнөөдөртөө багтаж хүнс, эм хангамж зэрэг хот нийтийн аж ахуйн машинуудыг QR системд холбож, тодорхой цагуудад үйлчилдэг болно. Энэ шийдвэр удахгүй албажиж гарна. Нэг дэх өдөр бэлэн болно. Машины дугаарын хязгаарлалтад хамрагдахгүй 13 байгууллагын тээврийн хэрэгсэл бий.

Ээлжит мэдээллийн  дараагаар сэтгүүлчдийн асуултад холбогдох албаныхан хариулт өглөө.

-Монгол Улс Covid-19-ийн халдвар авсан өвчтөнүүдээ хэрхэн эмчилж байгаа вэ?

А.Амбасэлмаа: Манай улсын хувьд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн Covid-19-ийн тохиолдлоос эхлэн олон улсын жишгээр ДЭМБ-ын зөвлөмжөөр эмчилгээг хийж ирсэн. Үр дүн гарч байгаа. Халдвар авч батлагдсан тохиолдолд эхний ээлжинд вирусийн эсрэг эмчилгээ хийж, дөрвөн төрлийн вирусийн эсрэг эм хэрэглэдэг. Мөн дархлаа дэмжих эмчилгээ хийж, антибиотек эмчилгээ хийж байгаа.

Эмнэлгийн ор хоног 14-64 хоног бөгөөд дунджаар 28 хоног болж байгаа. Халдвар авсан иргэдийн олонх нь буюу 60-70 хувьд шинж тэмдэг илрэхгүй байна. Гэсэн ч ойрын болон хоёрдогч хавьтлууд дундаас халдвартай иргэнийг илрүүлж байгаа.

-Халдвар авсан иргэдийн маршрутыг олон нийтэд мэдээлж, сэрэмжлүүлж болох уу?

Д.Нарандэлгэр: Улаанбаатар хотын түргэвчилсэн оношлогооны 18 цэгт өөрийгөө сэрэмжилж, сайн дурын шинжилгээ өгч болно. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг 48 цагийн дотор тусгаарлаж байгаа учраас маршрутыг зарлах шаардлагагүй. Хэн ч өвдөх эрсдэлтэй учраас халдвар авсан хүний хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэх нь хүний эрхийг зөрчиж болзошгүй. Тийм учраас зарим хувийн мэдээллийг нууцлах шаардлагатай.

-Монголд ирсэн Герман цэрэг болон Өмнөд Судан улсаас ирсэн нэг хүнээс Covid-19-ийн халдвар авсан гэх мэдээлэл үнэн үү. Энэ талаар мэдээлэл өгөөч?

А.Амбасэлмаа: Өмнөд Суданд явсан энхийг сахиулагчид ирмэгцээ шууд тусгаарлагддаг. Гурав дахь шинжилгээг 19 дэх хоногт хийхэд нэг хүнээс вирус илэрсэн. Ямар ч шинж тэмдэггүй байсан. Гадаад улсад Монгол Улсын 90 орчим иргэн халдвар авсан. Ихэнх нь хөнгөн байдлаар халдвар авсан байгаа.

-Өчигдөр Багануур дүүрэгт нэг тохиолдол батлагдсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Дархан-Уул аймагт голомтын тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа. Одоогоор халдвар тархах эрсдлийг бууруулж байгаа гэж үзэж байна. Тус аймгийн хувьд эхний хариу арга хэмжээг оновчтой хийсэн. Гэхдээ дахин халдвар гарах эрсдэлтэй.

Багануур дүүрэгт батлагдсан тохиолдол гарсан учраас хавьтлуудыг нь тусгаарласан байсан. Тухайн иргэний давтан шинжилгээгээр вирус илэрч, батлагдсан юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж