Судалгаа дуусч, оюутнуудыг шинжилгээнд хамруулахаар болов

Хуучирсан мэдээ: 2020.11.21-нд нийтлэгдсэн

Судалгаа дуусч, оюутнуудыг шинжилгээнд хамруулахаар болов

Судалгаа дуусч, оюутнуудыг шинжилгээнд хамруулахаар болов

НЭМЭЛТ: 

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Covid-19-ийн цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нийт их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдаас тандалтын асуумж судалгааг авч дууслаа. Энэ хүрээнд их, дээд сургуулиудад сурч байгаа гадаад улсын оюутнуудад англи хэл дээр асуумжийг бөглүүлэх ажлыг их, дээд сургуулиудын гадаад оюутан хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтарч зохион байгууллаа.

Судалгаанд нийслэл, орон нутгийн нийт 88 их, дээд сургуулийн 60 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдав. Ирэх даваа гарагаас эдгээр оюутныг Covid-19-ийн урьдчилсан шинжилгээнд хамруулах бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.

Хүнсний хангамж тасалдахгүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт санхүүжилтийг бүрэн шийдвэрлэлээ.

Их, дээд сургуулийн оюутнуудыг Covid-19-ийн судалгаанд хамруулна

Их, дээд сургуульд суралцаж буй бүх оюутан Covid-19-ээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдлын судалгаанд хамрагдахаар болжээ. Тодруулбал, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын багшийн их сургууль зэрэг томоохон их, дээд сургуулиуд вэб хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргасан байна.

Жишээлбэл, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захиргаанаас “Covid-19-ийн шинжилгээнд дотуур байр болон гадуур байршиж буй оюутнуудыг хамруулах зорилгоор уг судалгааг авч байна” гэсэн бол Монгол Улсын багшийн их сургуулийн сургалтын албанаас “Бүх оюутнууд (Бакалавр, магистрант, докторант) Covid-19-ээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдлын судалгаанд https://student.msue.edu.mn/ оюутны системээр өөрийн эрхээр нэвтрэн өгнө үү” гэжээ.

Харин Монгол Улсын их сургуулийн Оюутны үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн  Л.Чинзоригоос энэ талаар тодруулахад “Монгол Улсын их сургуульд орон нутгаас ирж суралцаж буй оюутнууд Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны http://119.mn/ цахим хуудаст хандаж, судалгаанд хамрагдана уу. Мөн дотуур байр болон гадуур байршиж буй оюутнуудыг Covid-19-ийн шинжилгээнд хамруулах зорилгоор авч буй судалгаанд яаралтай хамрагдахыг хүсье. Орон нутгийн харьяалалтай оюутан бүр судалгаанд хамрагдана. Манай сургуулийн хувьд жилд 3000 орчим оюутан элсч, үүний 50 хувь нь орон нутгаас ирж суралцдаг” гэсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж