“Louis Vuitton”-ийн үнэт чулуун гоёлууд

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

“Louis Vuitton”-ийн үнэт чулуун гоёлууд

Фото: Louis Vuitton

Францын загварын ордон Louis Vuitton гоёл чимэглэл ба Blossom  цагны  шинэ загварыг танилцууллаа.  Шинэ гоёлууд  нь мана, гартаам ба барын нүд, саарал болон цагаан танаар чимэглэгджээ. Monogram  гэх энэ стилийн  хүзүүний  болон  энгэрийн зүүлт, бугуйвч, цагийн тоотой хэсгийг үнэт чулуугаар чимэглэжээ.  Гоёлын Monogram стилийн цэцгүүдийг   хадаасны толгойн зураглалтайгаар хийсэн байна.

Louis Vuitton –ий бизнесийн замнал аян замын  цүнх,  авдраар  эхэлж байсныг энэ зураглал санагдуулж өгөх ёстой гэнэ. Tambour Spin Time, Tambour Monogram Tourbillon цагуудын тооны  чимэглэл нь   танааар хийгдэж,   бичил зургийн мастерууд хагас тунгалаг чулуун гоёлуудыг  бүтээжээ. Цагийн их бие  түүний хүрээг snow-setting  техникээр  очир эрдэнийн чулуугаар гоёжээ. Цаг, бөгжний  эх биеийг ягаан алтаар хийсэн байлаа.

Louis Vuitton  компанийг 1854 онд аян замын цүнх, авдар урлагч Луи Вюиттон үүсгэн байгуулжээ. Тус компани хожим аксесуар, хувцас, гутал, цаг, үнэт эдлэлийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд зориулан бүтээдэг болжээ. Одоогоор  уг компани нь олон улсын LVMH холдингт багтдаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж